Европт цас их орж нисэхийн томоохон компаниудын нислэг хойшлогдсоноос зорчигчид онгоцны буудалд зул сарын баяраа тэмдэглэжээ. Францын Руасси-Шарль де Голлийн нэрэмжит нисэх онгоцны буудалд гэхэд 200 гаруй хүн кофе ууж, хачиртай талх идэн Христийн мэндэлсэн өдрийг угтсан байна. Компанийн захиргаа зул сарыг гэртээ, ойр дотныхонтойгоо бус эвхдэг орон дээр танихгүй хүмүүсийн дунд тэмдэглэхээс аргагүй болсон зорчигчдоос уучлалт хүсэж, хүүхдүүдэд бэлэг түгээжээ.