Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкод албан тушаалаа ашиглаж, улсын хөрөнгөөс завшсан хэмээн эрүү үүсгээд байгаа билээ. Тэрбээр энэ тухай хэлэхдээ сөрөг хүчнийхнийг устгах ажиллагаанд өртөж байна хэмээн тайлбарласан. Тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович “Энэ асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийднэ гэдэгт найдаж байна.
Хэрэв Ю.Тимошенко хууль зөрчсөн нь үнэн бол хариуцлага хүлээх ёстой. Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь хамаагүй, тэр Украины иргэн. Энд ямар нэгэн улс төрийн амбиц байж болохгүй ” хэмээн өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.