Туркийн “Turk Havayollar I” нисэхийн компанийн удирдлага онгоцны үйлчлэгчдэд гивлүүр зүүхийг зөвшөөрсөн тухай “Haber Form” агентлаг уламжиллаа. Компанийн захирал Темель Котил үйлчлэгч нар гивлүүр зүүж, гарын шуугаа далдалсан хувцас өмсөхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Лалын шашны ёсыг зөрчиж, ажлын байрандаа нүүрээ ил гаргахаас өөр аргагүйд хүрдэг эмэгтэй ажилчид энэ шийдвэрийг сэтгэл хангалуун хүлээж авсан байна.