Гаазын зурвасын бүслэлтийг сэтэлж хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилготой “Ази-1” хөлөг онгоцыг зогсоохын тулд арга хэмжээ авна гэдгээ Израилийн Засгийн газар мэдэгдсэнийг “The Jerusalem Post” сонин уламжилжээ. Иран, Энэтхэг, Турк, Япон улсын төлөөлөгчид нэг сая америк долларын эм тариа, хүнс ачиж Сириэс хөдөлсөн билээ.
Тэд Синайн хойгийн ЭльАриш боомтод хүрээд тэндээсээ Гаазын зурваст очих төлөвлөгөөтэй яваа юм. Израилийн эрх баригчид энэхүү тусламжийн цуваа “Хамас” бүлэглэлийнхэнд очно хэмээн эмээж буй аж. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн тавдугаар сард тусламжийн бараа хүргэхээр явсан Туркийн “Мави Мармара” хөлөг онгоц руу Израилийн цэргүүд дайрч, есөн хүний аминд хүрсэн юм.