Алдарт Страдиварийн 1.9 сая доллараар үнэлэгдэх хийлийг хулгайлахыг завдсан гурван этгээдийг Их Британийн цагдаа нар баривчилсан байна. Хийлч Мин Чин Ким хийлээ орхин, хоолны газар руу орох хооронд тэд ийнхүү хулгайлахыг завдсан байна.
Цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр 36 настай Жон Моэн гэгч хоёр хамтрагчтайгаа нийлж энэ хэргийг урьдчилан төлөвлөсөн байжээ. Даатгалын “Lark Insurance Broking Group” компани алдагдсан хий - лийг олж өгсөн буюу энэ талаар мэдээлэл өгсөн хүнд 15.000 фунт стерлингийн шагнал амлаж байсан юм.
Одоогоос гурван зуун жилийн тэртээ Антонио Страдиварийн бүтээсэн хөгжмийн зэмсгүүд өдгөө ч хамгийн үнэтэй, нандинд тооцогддог.