Цаг агаарын байдлаас болж үйл ажиллагаанд нь хүндрэл учраад буй нисэхийн компаниудыг торгох шийдвэрийг Их Британийн Засгийн газар гаргажээ. Тө- лөвлөсөн нислэгүүд хойшлогдсоны улмаас хэдэн мянган зорчигч хохирч байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авахаар болов.
“Зорчигчийн аюулгүй байдал, ая тухыг юуны түрүүнд эрхэмлэх ёстой эдгээр компани буруугаа цаг агаарын байдал муу байгаад тохож байгаа нь ёс бус үйлдэл. Тэд иргэдэд чирэгдэл учруулж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн тус улсын Зам, тээврийн сайд Филипп Хэммонд мэдэгдсэн байна.
Яг хэр хэмжээний торгууль ногдуулах нь одоогоор тодорхойгүй байгаа ч компаниудыг улсын, хувийн гэж ялгалгүйгээр бүгдэд нь хариуцлага тооцох гэнэ.