Их Британийн томоохон хотуудад халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсан есөн хүнийг баривчилжээ. 19-28 насны эдгээр залуу Кардифф болон Стоук-он-Трентэдэд амьдардаг байжээ. Ойрхи Дорнодоос тус улсад ирж суурьшсан тэднийг энэ хэрэгт уруу татсан байж магадгүй хэмээн цагдаагийн ажилтнууд таамаглаж буй. Саатуулагдсан хүмүүсийг Вестминстерийн шүүхэд шилжүүлэхээр шийджээ.