“Юкос”-ын тэргүүн асан Михайл Ходорковскийн шүүх хурлыг эсэргүүцсэн цуглааныг Нью-Йорк хотын Таймс-Скверт зохион байгуулжээ. Оросын эрх баригчдыг шүүмжилсний төлөө түүнийг ийнхүү гүт гэж байна гэж АНУ-д тайл барлах зорилготой уг жагсаалыг Михайл Ходорковскийн хүү Павел санаачилсан аж.
Цуглаанд оролцогчид хажуугаар өнгөрсөн хүмүүст М.Ходорковскийн танилцуулга бүхий хуудас тарааж, лоозон өргөж, эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөө тэмцэхийг уриалж байжээ. Тэрбээр “Ямар нэгэн шуугиан дэгдээлгүйгээр энэ хэргийг шүүж, үнэнийг тогтооно гэж саяхныг хүртэл найдаж байлаа. Харин энэ нь талаар өнгөрч бага ял оноогоосой хэмээн залбирах л одоо үлдэж байна.
Шүүх, прокурор эрх баригчдын шахалтаар ийм зүйл хийж буйг харуулахыг хүссэн” гэж телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Европын холбоо, АНУ М.Ходорковскийн хэрэгт анхаарлаа хандуулж, шаардлагатай тохиолдолд түүний эрхийг хамгаалах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.