Их Британийн ханхүү Гарри 2012 онд Афганистанд алба хаах нисгэгчдэд зориулсан тусгай дамжаанд бүртгүүлсэн тухай “Daily Mirror” уламжиллаа. 26 настай ханхүү одоо Шотландын Керн гормд нисгэгчийн ерөнхий бэлтгэл хангаж байгаа юм. “Бид өдөр хоёр удаа, шөнө нэг удаа нислэгийн сургуулилалт хийж байгаа.
Олж авсан дадал, туршлага маань Афганистанд алба хаахад хэрэг болох нь лавтай” хэмээн өгүүлжээ. Гарри өмнө нь ч тус улсын Гильменд мужид алба хааж байсан юм. Ирэх 2012 онд Ойрхи Дорнодод нисгэгчээр ажиллахаа мэдэгдсэн Гарри сүүлийн 26 жилд анх удаа байлдааны халуун цэгт алба хааж буй ханхүү болжээ.