Украины Дотоод хэргийн сайд асан, Ю.Тимошенкогийн хамтрагч, “Улаан шар хувьсгал”-ын эцэг Юрий Луценког цагдаагийнхан саатуулж, Киевээс гарахыг хоригложээ. Ажлаа хүлээлгэн өгөөд нэг жил гаруй болж буй тэрбээр “Намайг ямар нэг үндэслэлээр буруутгана гэдэг утгагүй зүйл. Би албан тушаалаасаа огцроод хоёр жил болох гэж байна.
В.Ющенкогийн үйлдэл хэрээс хэтэрлээ” гэж мэдэгдсэн байна. Мөн өөрийг нь баривчилсан тохиолдолд өргөдөл гомдол гаргана гэдгээ онцолжээ. Тус улсын Прокурорын ерөнхий газар Ю.Луценког Ю.Тимошенкотой хамтарч улсын хөрөнгөөс завшсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн түүнийг өөрийнх нь жолоочоор ажиллаж байсан Леонид Приступлюкийг өнд өр албан тушаалд дэвшүүлсэн гэж үзэж байгаа аж.