ОХУ-ын төв хэсгээр болон Москва орчмын нутгаар өнгөрсөн ням гаригт мөндөр орж, шуурга тавьснаас 350 гаруй хот суурин гэрэл цахилгаангүй болж, зам тээвэрт ихээхэн хүндрэл учирчээ. Одоогийн байдлаар Москва орчмын 25 районд цахилгаан тасарснаас 29 сургууль, цэцэрлэг, 12 эмнэлэг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тухай тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгдсэн байна.
Мөн “Домодедово” олон улсын нисэх буудал 350 гаруй нислэгээ хойшлуулсан байна. Тусгай албаныхан шуурхай ажилласны дүнд онгоцны буудалд гацсан хэдэн мянган зорчигчийг өчигдрөөс зорьсон газарт нь хүргэж эхлэв.