Оросын тэрбумтан Роман Абрамович нэг настай хүү Аарондоо хагас сая долларын өвлийн өвгөн захиалжээ. “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Эцэг эхтэй нь танилцсан минь” зэрэг киногоороо нэрд гарсан Холливудын алдарт жүжигчин Бен Стиллер Р.Абрамовичийн гэр бүлийнхний шинэ жилийн баярт өвлийн өвгөн болов.
Мөн “Black eyed peace” хамтлагийн дуучин Ферги тэрбумтныд ирсэн зочдод ая дуугаа өргөсөн байна. Р.Абрамович Карибийн тэнгисийн эрэгт Сент-Бартс дахь харшдаа өөрийн ойр дотнын 250 хүнийг урьж, шинэ оноо угтжээ.