Ромын пап XVI Бенедикт шинэ ондоо эв найртай байхын тулд шашны дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг уриалав. Тэрбээр Италийн Ассизид энэ оны аравдугаар сард шашны тэргүүн нар чуулах санал дэвшүүлсэн байна. “Дэлхий дахинд болж буй зөрчил, мөргөлдөөний дийлэнх нь бие биенээ ойлгоогүй, үл хүндэтгэснээс үүдэлтэй.
Хүний үндсэн эрх болох шашин шүтэхээс үл ойлголцол үүсэж байгааг бид хамтран хэлэлцэж, тодорхой арга зам бодож олох ёстой” хэмээн тэрбээр өгүүлжээ. Хамгийн сүүлд 1986 онд II Иоанн-Павелийн санаачилгаар лал, будда, иудаи болон христийн шашны тэргүүн нар чуулж байжээ.