Нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах Ираны сайн дурын байгууллагынхан эрх баригчдын эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг дуудлага худалдаа зохион байгуулан борлуулж байна. BBC агентлагийн мэдээлснээр тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадын унаж байсан “Peugeot 504” машиныг нэг сая ам.долллараас эхлэн үнэ хаялцуулах аж.
www.ahmadinejad- car.com цахим хуудаснаас энэ машины талаарх мэдээлэл болон дуудлага худалдааны дүрэмтэй танилцаж болох юм байна. Дуудлага худалдаанаас олсон бүх мөнгийг буяны үйлст зориулна хэмээн зохион байгуулагчид мэдэгджээ.