БНАСАУ-ын эрх баригчид Сөүл рүү илгээсэн баярын цахилгаандаа хоёр улсыг найрсаг харилцаанд хүргэх уулзалт зохион байгуулахыг уриалжээ. “Ах дүү ард түмний эрх ашгийг дээдлэн, зөвшилцөлд хүрч хамтран ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн уг цахилгаанд дурдсан байна. Мөн БНАСАУ цөмийн зэвсгээ Солонгосын хойгийг батлан хамгаалахад зориулагдсан хэмээн дурджээ.