Египетийн томоохон хотуудын нэг Александрын сүмд болсон дэлбэрэлтэд дур гүйцсэн хүмүүс үймээн дэгдээсэн билээ. 21 хүний амийг авч одсон уг дэлбэрэлтийг лалын хэт даврагчид зохион байгуулсан байж магадгүй гэж иргэд үзэж байгаа юм.
Түүнчлэн тус улсын нийслэл Каирт гэгээн Маркийн сүмийн дэргэд ч эсэргүүцлийн цуглаан болс ныг цагдаа нар тараасан байна. Уг дэлбэрэлтэд холбоотой байж магадгүй хэд хэдэн хүнийг хууль сахиулагчид саатуулаад бай гаа аж.