Египетийн Александрии хотын сүмийн гадна болсон дэлбэрэлтийн дараа тус улсад лалын болон христийн шашинтнуудын хоорондох тэмцэл хурцдаад байгаа билээ. 20 гаруй хүний амийг авч одсон эл эмгэнэлт явдлын дараа христийн шашинтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор төрөөс хамгаалалт гаргаж өгөхийг шаарджээ.
Александрии болон Каир хотын 500 гаруй оршин суугч мягмар гаригийн өглөө жагсаал зохион байгуулж, дээрх шаардлагыг эрх баригчдад тавьсан байна. Мөн халдлагыг зохион байгуулагчдын талаар мэдээлсэн хүнд нэг сая египет фунт буюу 172 мянган ам.долларын шагнал олгоно хэмээн Засгийн газраас мэдэгдсэн аж.
Түүнчлэн тус улсын шашны томоохон зүтгэлтэн Савирис тайван байхыг ард иргэддээ уриалжээ.