АНУ-ын Калифорни мужийн Захирагч асан Арнольд Шварценеггерийг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев эх орондоо урьж, хамтдаа цанаар гулгах санал тавьжээ.
Өнгөрсөн онд хоёр удаа Д.Медведевтэй уулзаж, өндөр технологи, эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон А.Шварценеггер энэ оны эхний хагаст багтааж манай хойд хөршид айлчлах тухайгаа блогтоо бичжээ.