Ираны шах агсан Мохаммед Реза Пахлавигийн отгон хүү Бостон дахь гэртээ амиа хорлосон тухай АР мэдээлэв. Түүний цогцсыг ах нь олсон бөгөөд эх оронд нь болж буй эмгэнэлт явдал түүнийг үхэл рүү түлхсэн хэмээн мэдэгджээ.
Харвардын их сургуульд сурч байсан Алиреза Пахвали Иранд буцаж очин ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг байж. Түүний эцэг Мохаммед Реза Пахлави 1979 оны лалын шашны хувьсгалын үеэр албан тушаалаасаа бууж, гадаадад цагаачилсан юм.