Сербийн нэг муж байсан Косовог тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа Катарын Засгийн газар албан ёсоор мэдэгдлээ. Косовогийн Гадаад хэргийн сайдын орлогч Влора Читаку энэ тухай зарлажээ.
Косовогийн Ерөнхий сайд Хашим Тачи хүний эрхтэн наймаалдаг бүлэглэлтэй холбоотой байсан гэж Европын холбооноос мэдэгдсэний дараа тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа анхны улс нь Катар боллоо.