Зул сарын баяраар Хавайн аралд амраад ажилдаа орсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама засаг захиргаандаа халаа сэлгээ хийж, зарим нэг ажилтныг огцруулах тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр эхний ээлжинд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббсийг ажлаас нь чөлөөлөх гэнэ.
“Зургаан жил надтай ойр дотно байж, төрд зүтгэсэн түүнийг огцруулж байгаа юм биш. Роберт Гиббсийг гадаад бодлогын зөвлөхөөр томилж байна” хэмээн Ерөнхийлөгч мэдэгджээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөгчид олон нийттэй харилцах албаны дарга Билл Бертон, Барак Обамагийн туслах Жей Карни нар нэр дэвшиж буй аж.