ВР компанийн газрын тос дамжуулах өрмийн цооног Мексикийн буланд дэлбэрч, эдийн засгийн, экологийн ихээхэн хохирол учруулсан билээ. Ослын шалтгааныг тогтоохоор ажилласан мэргэжилтнүүд илтгэл тавьсан байна. АНУ-ын Засгийн газарт танилцуулсан уг илтгэлд “ВР компани цаг хэмнэх, зарлагаа багасгах зорилгоор аюулгүй байдлын дүрэм зөрчиж байсан нь нотлогдсон” гэж өгүүлсэн байна.
Газрын тос олборлодог, зөөвөрлөдөг компаниуд үйлдвэрлэлийн технологио шинэчилж, аюулгүй байдлын шинэ дүрэм боловсруулахгүй бол осол дахин гарч магадгүй талаар мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн тус улсад үйл ажиллагаа явуулж буй бусад компанид ч хяналт тавьж, байнгын шалгалт хийх нь зүйтэй гэж тэд үзэж байгаа аж.