Их Британийн “News of the World” сонины ерөнхий редакторын туслах Иан Эдмондсоныг олны танил, нөлөө бүхий хүмүүсийн утсыг нууцаар чагнадаг байсан хэмээн ажлаас нь халжээ. Тэрбээр 2005 оноос эхлэн хүний эрхэнд ийнхүү халдсан нь тогтоогдсон байна.
Иан Эдмондсон жүжигчин Сиенна Миллер, Ерөнхий сайд Дэвид Кэмерон зэрэг хүний гэрийн утсанд чагнах төхөөрөмж байрлуулан, хувийн болон ажил хэргийн холбоотой мэдээллийг нь сонсдог байжээ.
Энэ тухай олж мэдсэн Сиенна Миллер шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.