ОХУ-ын нийслэл Москвагийн захирагч Сергей Собянин хотоор явж, цас хэрхэн цэвэрлэж байгааг шалгажээ.
Тэрбээр төв болон баруун өмнөд дүүргүүдийн захиргааны байгууллагад өөрийн харьяа нутгийнхаа зам, талбай, гудамжны цасыг сайн цэвэрлээгүйг онцлоод хариуцлага тооцсон байна. “Байгалийн гамшиг, цаг агаарын таагүй байдлаас болж иргэд хохирох ёсгүй.
Цасанд даруулж, мөстсөн энэ гудамжинд хэчнээн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон бол.
Хариуцсан ажлаа хий гэж бид төсвөөс мөнгө олгодог” хэмээсэн Сергей Собянин зарим дүүргийн даргыг ажлаас нь халах шийдвэр гаргав. Мөн тус хотын тохижилт хариуцсан байгууллагад торгууль ногдуулжээ.