Мали улсын нийслэл Бамако дахь Францын дипломат төлөөлөгчийн газар руу гэмт этгээд дайрч хийн баллон дэлбэлжээ. Дэлбэрэлтэд хоёр хүн өртөж гэмтсэн байна. Гар буугаар зэвсэглэсэн тэрбээр “Аль-Каида” бүлэглэлийг дэмжигч, Тунисийн иргэн байсныг хууль сахиулагчид тогтоосон аж.