Данийн вант улсын гүнж Мэри хүү, охин хоёр төрүүлсэн тухай “Ройтерс” мэдээллээ. Хаан ширээ залгамжлагч хунтайж Фредрик энэ явдлыг тус улсын түүхэн дэх бахадмаар явдлуудын нэг хэмээн онцолж байсан бол хатан хаан II Маргрете эмээ болсондоо туйлын баяртай байна гэж мэдэгджээ.