Нутагтаа очилгүй гурван жил болжээ. Настай хүмүүсийн дэргэд ингэж яривал ичмээр юм даа. Гэхдээ л би хэн бүхнээс илүү нутаг амь тай гэдгээ мэдэрдэг. Ааваа дагавал Баянхонгорын хүн болох учиртай би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төрөхөд 1980-аад оны сүүлчээр мэндэлсэн. Аавынхаа нутгаар овоглох ёстой ч дотроо Сэлэнгийн Баруунхараагийнх гэж боддог нэгэн.
Хэн ч асуусан би Сэлэнгийнх гээд хэлчихдэг юм. Энэ нь тэнд төрж, өсөж, хүн болж, орчлон ертөнцтэй танилцсантай минь холбоотой байх. Миний өдөр бүрийг, амжилт ололт, баяр догдлол бүхнийг нутгийн минь уул, ус, газар шороо ивээж байдаг гэдэгт итгэдэг юм. 
Ер нь тэгээд хүн бүрийг л унаж, төрсөн халуун шороо нь ивээж, аливаа муу муухай бүхнээс зайлуулдаг гэдэг юм билээ. Хийж гавьсан юмгүй хэрнээ нутагтаа, өвөөгийнхөө алтан шарилыг тавьсан газарт мөргөж амжихгүй явтал гурвын гурван жил, 1000 гаруй хоног өнгөрсөн байх юм.
Өвөөг тэнгэрийн оронд очдог жилийн намар манайх хотын айл болсон ч би байсхийгээд л нутаг руугаа адуу шиг “гүйдэг” байлаа. Хот гэдэг “хүний” нутагт өвөөгүйгээр ирсэндээ ч тэр үү нэг л дасаж өгөхгүй гурав, дөрвөн жил болсон доо. Галт тэргэнд суугаад зургаан цаг гаруй мөлхсөний эцэст зүрх амаар гарах шахан дог - долж, тийм гэж хэлэхийн аргаг үй баяр догдлолд умбасаар Баруун хараа өртөөн дээр бууна. Бус дын хэлдгээр бүх зүйл нэг л өөр. Магнай тэнийж, цээж дүү рээд, юм бүхэн өөдрөг, өнгөлөг гэж жигтэйхэн.
Уужим амьсгалаад л. Дэрс дэрсний довцог дээр зогсон ээжийгээ харуулдах намайг өндөрт өргөн өвөртөлж, адуундаа явдаг өвөөгийн минь дүр тодрон инээмсэглэх шиг болоход огшиж, санасан сэтгэл минь нулимс болон хацраар бөмбөрч, өөрийн эрхгүй гэрээ байсан зүгт тэмүүлдэг сэн. Одоо ч тийшээ тэмүүлдэг сэтгэл минь хэвээрээ. Харин удаан очоогүй болоод ч тэр үү би нэг л бүрэг, битүү болчихсон ч юм шиг. Хааяа тохиох хүнд хэцүү үед нутагтаа очоод цурхиртал уйлах юмсан гэж боддог л юм.
Ойрноос бүр их бодогдох болжээ. Тэгэх бүртээ галд шар тос өргөдөг юм. Баянгол сумаас 40-өөд кмийн зайтай орших сүрлэг өндөр хад асга болсон Шаршувуут гэдэг газарт өвөө, эмээ бид гурав зусаж, намарждаг байлаа. Хүйн голоос эхтэй Хараа гол манай зуслангаар дайран өнгөрнө.
Зуслангаар ч биш сумын төвийн баруунтайгаар мяралзана. Намуухнаар урсан одох хөвөөнд нь хэчнээн ч удаа булхаж, эргийнх нь хайрган дээр хэвтсэн юм. Хараа голд цурхай, зэвэг, хайруус, алгана, гутаарь, цулбуурт, булуу цагаан, улаан сүүлт, мөрөг гэх загас бий.
Хараа гол 15000 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн урсдаг бөгөөд түүний урт нь 291 км. Бага Хэнтийн нуруунаас эх авсан Сөгнөгөр, Түнхэл, Баян зэрэг гол Хараад цутгадаг. Шаршувуутын хойд энгэртэй залгаа дүнсийн байх Баяны энгэр хэмээх сүрлэг өндөр хайрхан бол манай нутгийнхний сүслэн биширч, дээжээ өргөдөг уул. Өглөө бүр эмээ минь тэр зүгт цайныхаа дээжийг өргөж, хэн бүхэнд аян замын ерөөл өргөдөг байж билээ. Түүнийг нь үргэлжлүүлж өглөө бүр цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа, тээр хол орших Баяны энгэртээ өргөдөг юм. Баянголчуудын өөр нэгэн бахархал бол Гонирын уул. Тэнд чоно элбэг гэдэг.
Сумын төв орших хэсгээр чоно, нохой элдэв амьтан ховор үзэгддэг ч наран мандах талд нь элбэг гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Уул, ус байгаль үргэлж хүмүүн бидний сэтгэлийн утсыг хөндөн бие сэтгэлийг уяруулан баясгадаг билээ. Гонир уулын хормойд “Овоо” хэмээн бидний нэрийддэг нэгэн уул бий. Өвөл нь тэндээс цана, чаргаар сүнгэнэж, зун нь анхилам цэцэг түүн тоглодог сон.
Манай овоо ны зүүн энгэрт нь өөрөөсөө тасдсан үр гэлтэй хотгор хүнхэрийг нь хүртэл дуурайсан бага овоо бий. Овоо уул өөрийгөө урлан бүтээхдээ ийм уран бөлгөө. Үрт амьтан, үндэст ургамал л өөрөөсөө адилыг төрүүлдэг. Яг л тийм зохилдлого бөлгөө.
Сэлэнгэчүүдийн хөдөлмө- рөөр бий болсон эх орны “Орхон” сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн, нарийвтар ноост Орхон, Хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр, Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байс ныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор, Баруунбүрэн суман дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл, бурхан номын ариун дагшин газар Амарбаясгалант хийд, дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт Тужийн нарс гээд манай нутгийн бахархал цөөнгүй. Манай нутгаас төрсөн алдар гавьяатан олон. Цаашид ч улам бүр нэмэгдэн, улс эх орноо мандуулах биз ээ.
Сэлэнгэ аймгаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар 13, гавьяат механикжуулагч долоо, гавьяат агрономич тав, ойн гавьяат ажилтан арав, гавьяат барилгачин дөрөв, гавьяат дасгалжуулагч хоёр, гавьяат багш нэг гэх мэтчилэн олон хүн төрд хө дөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байдаг юм билээ. Хадаа аварга бид хоёр нэг газарт хүй цөглөж, нэг голын усанд умбаж өссөн юм билээ.
Сэлэнгээс төрсөн чөлөөт бөхийн алдартнуудыг дурдвал, Дугарсүрэнгийн Оюун болд “Москва-80” XXII олимпийн хүрэл медаль, ОУХМ Д.Лхагвадорж 2006 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Б.Батзориг Оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Азийн аваргын хошой мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн Сэлэнгэ аймгаар овоглосон олны танил төр, нийгмийн зүтгэлтэн бизнес эрхлэгч нийгмийн бүх салбарт бий.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, УИХ-ын гишүүн С.Баяр цогт, Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Улсын дархан мэргэн Х.Мөнхцэцэг, үлэмж дархан мэргэн Ц.Болдбаатар, “Таван хан” дэвжээний ерөнхий дасгал жуулагч Ш.Зоригт. Нэрийг нь дурдаагүй алдартан, суу билигтнүүд өршөөн соёрхох биз ээ.
Намаржаанаас нүүх үе хамгийн гоё. Зунжин хүлээсэн аав, ээж хоёр маань улаан трактортайгаа давхин ирж, бид гурвыг сумын төв рүү нүүлгэнэ. Гэсэн ч би өвөөгийнхөө хамт малаа туусаар өвөлжөөндөө буудаг байлаа. Өвөө бид хоёр аавынхаар орж, гарсаар урин цагийг угтан, улаан трактораар хаваржаандаа буудаг байлаа. Өвөөг тэнгэрийн оронд морилсноос хойш би Улаанбаатар руу л нүүдэллэсэн.
Зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржаа гэж хотод байхгүй. Нутагтаа очилгүй гурван жил болжээ. Гурван жил би хаваржаандаа бууж байгаагаар зүүдэллээ. Гурван жил харгуй замаар өвөөтэйгээ алхаж зүүдэллээ. Хаваржаанд буудаг цагтаа нутагтаа очно оо би.
Б.Энхмарт