Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр одоо хэр нь арилаагүй байна. Монголын анхны сэхээтн үүдийн нэг М.Бат-Очир агсны том охин өдгөө 86 настай Б.Цэнд-Аюуш, хүү 76 настай Б.Гүр базар нартай нь уулзаж ярилцаж байхад “Хамаагүй зүйл ярьж болохгүй” гэх үгийг олонтаа давтана лээ тэд. Арга гүй биз, тэдний хүүхэд ахуй цагт аавыг нь, ахыг нь авч од сон хэлмэгдүүлэлтийн хар сал хи ам нээх эрхгүй болгож байсныг түүх гэрчилнэ. Хоёр буурайтай ярилцсанаа хүргэе.
-Сайхан өвөлжиж байна уу. Бие тэнхээ нь сайн уу?
Б.Цэнд-Аюуш
-Сайн байна аа. 12.00 цагт ирнэ гэсэн хүүхдүүд үү. Материал, бичиг баримтаа гаргаад хүлээж байлаа.
-Аав, ээжийн тань тухай дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье дээ. Миний аав М.Бат-Очир 1895 онд Амгаланбаатарт (Их шавь, Хэрлэн отог) Манжийн үед Хятад-Мон гол сургуульд суралцсан. Да раа нь Оросын монголч эрдэм тэн Цэвээнжамсрановын хүрээнд бай гуул сан орос сургуульд суралцаж байгаад 1913 оны тавдугаар сарын 17-нд Эрхүү хотын А.М.Кладищевийн нэрэмжит сургууль төгсөж дараа нь Цахилгааны мэдээний сургууль дүүргэж хоёрдугаар зэргийн нэвтрүүлэгч болсон гэдэг.
Аав маань Д.Сүхбаатартай хамт Барон Унгернийг дарахад гар бие оролцож байсан хүн. Аав Маршал Х.Чойбалсан, Жадамбаа, Ц.Гүрсэд гэх мэт залуустай хамт анх Орост сургууль дүүргэсэн хүн. Тэдэнтэй үй зайгүй найз явсныг би санадаг юм. Харин ээж маань биднийг хараад гэртээ суудаг байлаа.
-Танай аав чухам ямар мэргэжилтэй хүн бэ.
Монгол Улсын анхны 25, 50-тын дэвсгэрт дээр гарын үсэг нь байх юм билээ. Түүнээс гадна МХЗЭ-ийг Ц.Гүрсэдийн хашаанд байгуулалцаж байсан гэх юм?
-Аав маань холбооны мэргэжилтэй хүн л дээ. Гэхдээ банкинд ажиллаж, Ерөнхий хорооны гишүүн байсан учир анхны мөнгөн тэмдэгт дээр гарын үсэг нь байдаг юм. Банк, холбоо, авто бааз гэх мэт газар ажиллаж байлаа. МХЗЭ-ийг байгуулалцаж яв сан нь үнэн. Журмын нө- хөр Ц.Гүрсэд, Н.Жадамбаа, Г.Найдансүрэн, Ж.Сүхбаатар нартайгаа хамт тухайн үеийн 10 дугаар хорооны 238 тоотод байх Ц.Гүрсэдийн хашаанд хуралдаж байсан гэдэг.
-Танай аавыг яагаад хэлмэгдүүлсэн юм бэ. Тийм учир шалтгааны улмаас баривчиллаа гэсэн мэдээлэл та нарт байдаг уу?
-Хамгийн хүнд цаг байлаа шүү дээ. Монгол айл өрх бүрийг хэлмэгдүүлэлтийн хар салхи нөмөрсөн байх. Өглөө босоод ярьдаг зүйл нь “Нөгөө тэрийг барьж гэнэ. Танайх гайгүй юу” гэж л бие биенээсээ асуудаг байлаа. Гэхдээ айгаад, бас хамаагүй асуухгүй шүү дээ. Хамгийн ойр дотно гэх хүмүүстэйгээ л энэ тухай ярина. Бид эхээсээ зургуулаа.
Хамгийн бага дүү маань 1938 оны хоёрдугаар сарын 1-нд төрсөн. Дөнгөж долоо хонож байтал нэг өдөр цэрэг хувцастай хоёр хүн гэрт ирлээ. Аав эзгүй, ажилтай байсан болохоор гараад явчихсан. Төд удалгүй аавыг дагуулаад буцаад ирсэн. Тэднийг орж ирэнгүүт утас дуугарахад аав шууд л тасалчихсан юм. Ногоон малгайтай хүмүүс аавыг минь аваад л явсан.
Тэгээд ямар ч сураг чимээгүй болчихсон доо. Хөөрхий царай нь барайгаад, энэ хэд минь яана даа гэсэн харцаар харсныг санадаг юм. Би 13 настай, бага дүү маань төрөөд долоо хонож байсан. Талийгаач дүү Б.Цэрэнпилтэй гээ архиваас бичиг баримт, материалыг нь сүүлд үзсэн. Аавыг минь удаа дараа байцаасан юм билээ.

Японы тагнуулын байгууллагад хэзээ элссэн, ямар үүрэг гүйцэтгэсэн гээд л асууж байсан байна лээ. Аав Цэвээнжамсрановын байгуулсан тагнуулын байгууллагад элссэн гэж мэдүүлээд гарын үсэг зурсан баримт архивт байна билээ.
Гэхдээ энэ миний аавын үг биш гэдэгт бид итгэлтэй байдаг. Учир нь юу ч бичээгүй олон хуудас цаасны доод хэсэгт гарын үсгийг нь зуруулсан нь мөн архивт байгаа. Ногоон малгайтнууд гарын үсгийг нь аваад өөрсдөө зохиол бичдэг байсан нь үүнээс илт. Угаасаа миний аав улс орныхоо төлөө чаддаг бүхнээ зориулж байсан болохоор юугаа ч мэдүүлэх билээ.
Манай аав тухайн үед хоёрдугаар авто баазын дарга байсан. “Яагаад хамгийн сайн машиныг дадлагагүй жолоочид өгсөн юм бэ. Санаатай улсын өмчийг сүйтгүүлэх гэж энэ үү. Тээвэрт явж буй жолоочид шатахуун өгөөгүй гаргасан. Японы тагнуулын үүрэг даалгавраар ингэсэн үү” гээд л тулгаад байсан юм билээ. Их хэцүү цаг шүү.

Б.Гүрбазар -Миний аавыг Х.Чойбалсаныг аялдан дагаагүй учраас цаазаар авсан. Манай аав оросууд Монголын дотоод хэрэгт хэт оролцож байна. Манай ул сын банкнаас зээл авахдаа хөн гөлөлт эдэлж буй нь буруу.
Малын түүхий эдээ хэт бага үнээр дан ганц оросуудад өгч байгааг эсэргүүцдэг байсан. Аль өндөр үнэ хэлсэн улсад өгөх учиртай гэж ярьж байсан юм билээ. Өөрийн орны мэдэлд байх банк байгуулъя гэхэд оро сууд зөвшөөрөөгүй гэсэн.
Барууны хөгжингүй оронд залуу чуудыг сургая. Дан ганц оросуудыг да гах нь буруу. Хөрш хятадуудтай харилцаагаа тасалж болохгүй гэсэн бодолтой байсан юм билээ гэхэд эгч нь “Хамаагүй юм ярьж болохгүй, чи чимээгүй” гэхэд “Эгч минь одоо цаг өөр болсон.
Илэн далангүй үнэнийг хэлэх хэрэгтэй” гэв. Өдгөө 76 настай дүү нь эгчийнхээ үгнээс тэр бүр зөрөөд байдаггүй нь тэдний ярианаас илт.
-Танай аав Маршал Х.Чойбалсантай их дотно бай сан гэсэн. Зөв хөн аавтай чинь ч биш гэр бү лийн найзууд байсан нь авахуулсан зургаас илт байна. Маршал аавыг чинь суллаж чадаагүй юм байх даа?
- М а р ш а л манайхаар орж гарна. Үй зайгүй л найзууд явсан юм. Дээр үеийн айлууд гол гарна гэж ярьдаг байлаа. Одоогийнхоор бол зуслан л юм даа. Маршал аав хоёр Туул голын эргээр хамтдаа алхаж, элдвийг ярилцана. Би бага байсан болохоор гол руу юм шидэж байгаад унах шахаж билээ. Маршал намайг амжиж татаж гаргасан.
Туул гол тэр үед одоогийнх шиг байгаагүй юм шүү дээ. Тэр нэгэн өдөр Хорлоогийн Чойбалсан гэсэн гарын үсэгтэй бичиг үзүүлэн миний аавыг баривчилсан. Ээж маань олон нялх хүүхэдтэй байсан ч Маршалтай уулзсан гэдэг. “Тэгсэн үү, би юм дуулдвал хэлье” л гэсэн гэдэг. Юу ч дуулгах билээ. Өөрөө бариад хийчихсэн хүн чинь. Аргаа барахдаа хамгийн бага дүүг үүрээд Дотоод явдлын яамны үүдэнд очсон байгаа юм. Ядарсан ээжид минь хэн юу хэлж, дарга нар нь хүлээж авах вэ дээ. Дэмий л тэр газрын үүдээр хэд эргэлдэж байгаад ирсэн гэдэг.
-Маршал тэр үеэс хойш холбоо тасарсан уу. Ээж чинь дахин уулзсан болов уу?
-Уулзаагүй ээ. Ээж нэг зүйл ярьж байсан нь санаанд орлоо. Одоогийн Нийслэлийн шүүхийн зүүн талд манайх нүүж ирээд гэр бараагаа барьж байтал Маршал ирсэн. Удтал юм ярьж байгаад явсны дараа аав их зүйл бодоод дуугаа хураасан гэнэ лээ. Ээж ааваас асуухад юу ч хэлээгүй гэсэн. Хараад л байр байдлыг анзаараад мэдсэн гэж ярьж байсан юм.
-Та нар яаж шуухан амьдарч байсан бэ. Эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд ороход ч хүнд байсан гэдэг. Ээж чинь ажил хийж байв уу?
-Бид сэтгэлдээ мөнхийн гу нигтай үлдсэн ч харин эсэрг үүний хүүхэд гэж адлуулж явсан гүй. Ангийн хүүхдүүд “Хали маг Дэмид, халзан Гэндэн” гэж бичээд араас нь Японы тагнуул, галдан шатаагч, урвагч эсэргүү гээд л зургийг нь хүр тэл урчихдаг байсан юм.
Сургуульд сурч, төгссөн. Ээж маань ажил хийх боломж байхгүй. Би айлын том охин болохоор Багшийн сургууль төгсөөд 17 настайгаасаа багшилсан. Тэгээд л ээждээ тусалж эхэлсэн. Гэхдээ миний аавын ах дүү нар бидэнд тусалсан.
Олон хүүхдийн идэх хоол, түлээг нь авч өгч тусалдаг байлаа. Аавын маань ээж тэр үед амьд байсан юм. Одоо нэгэнт хамаагүй ярьж байгаа учир нэг зүйл хэлье. “Сохор төр, махчин Чойбалсан, сахал орос гурав миний хүүгийн толгойг залгилаа” гэж эмээ маань уйлж байсныг санаж байна.
Эх орныхоо төлөө их зүйл хийж явсан 43-хан настай хүүгээ буудуулна гэж эмээ маань яаж бодох билээ. Бид долоо найм гэж байнга хэлдэг байлаа. Энэ нь дүү минь төрөөд долоо хоногтой бай - хад найм дахь өдөр нь аа выг барьсан гэсэн үг л дээ. Ногоон хувцас, малгайтай хүнээс үхтэлээ айна. Хараад л зугтана. Хүүх дийн сэтгэхүйд тэгж нөлөөлсөн байгаа юм.
-Танай ах дүүс дотор өөр хэлмэгдсэн хүн байдаг уу?
-Бий бий. Миний ээж М.Дашнямын ах гавж лам Агваандорж гэдэг хүнийг мөн л нэг өдөр барьж яваад бас л сураггүй болсон. Хожим баримтаас үзэхэд аавыг маань 1938 оны нэгдүгээр сарын 15-нд, ахыг дөрвөн сарын дараа цаазалсан байна билээ. Аавын маань дүүгийн нөхөр Д.Цагаан гэдэг хүн одоогоор бол генерал байсан юм уу даа. Корпусын командлагчаар олон жил ажилласан.
Тэр хүн их зовсон доо хөөрхий. Шоронд удаан хугацаагаар хоригдож бас тамлуулсан. Өөрийнх нь цэрэг байсан хүн шоронд ажиллаж таараад ганц нэг захиа эхнэрт нь авчирч өгдөг байсан. Би тэр захиаг нь уншиж өгөөд, хариуг нь бичнэ.
-Захиандаа юу гэж бичсэн байв. Шоронд ямар байдалтай байгаа, ямар хэрэг тулгаж байгаагаа бичдэг байсан уу?
-Цахилгааны утсаар ороолгож, тагнуул гэдгээ хүлээ гэж байсан тухай нэг захиандаа бичсэн байсан. Ах “Чи минь амьд ралаа бодоорой. Эндээс амьд гарах ч өнгөрлөө” гэж бич дэг байсан юм. Таньдаг цэргээр нь дамжуулж ганц нэг тамхи, дотуур хувцас оруулж байсан.
Их зүдэрсэн дээ хөөрхий. Хэлмэгдүүлэлтийн хар сал хи Монголын хамгийн шилдэг гэсэн сэхээтнүүдийг үгүй хийсэн юм шүү. Маршалыг цаанаасаа даалгавартай учир тэгсэн гэдэг л юм.
Гэхдээ бид яаж ч мэдэх билээ. Эмээ маань Х.Чойбалсаныг нас барахад “Түрүүчийнхээ сүүлээр, сүүжний хээ нүхээр орж дээ” гэж хэлж байсан юм. Миний аавыг түүх, төр түмэн мэднэ. Энэ удаа би ээжийнхээ тухай бага ч гэсэн яримаар байна.
Миний ээж 37-хон насандаа зургаан хүүхэдтэй үлдэж байсан. Хамаг байдгаа бидэндээ зориулж, борви бохисхийлгүй зүтгэсэн. Дүү гутлаа дор нь урчихна. Арай дөнгүүр гуталтай бол ээж шууд тайлаад өөрөө уранхайг нь өмсөнө.
Олон жил ингэж явсаар ээж минь жижгэрч, дүү нар өссөний ард бүтэн гуталтай байх болсон юм. Олон хүүхэдтэй ядруу байсан ч өөр хүний гар харуулахгүй гэж зүтгэсээр биеэ барсан хүн. Хорвоогийн хамгийн сайхан үгээр ээжийгээ магтсан ч багадах тийм л ачлалтай хүн дээ, миний ээж.
Маг тах сайн үг олдохгүй юм. Хэлмэгдүүлсэн хүмүүсийг цагаатган, төрөөс сая төгрөг өгсөн дөө. Тэр үед мөнгө авах гэж очиход хамт сургуульд сурч байсан олон нөхөртэйгээ таарч билээ. Танай хэн хэлмэгдсэн юм бэ, тэр үед юу ч ярьдаггүй байсан биз дээ гээд л.
Хамаагүй ярьсан хүн буруудах гээд байсан болохоор аргагүй биз дээ. Төр түмний буянаар бид ажил, амьдралтайгаа залгасан. Том ах маань 30 насандаа бур хан болсон. Нэг эмэгтэй дүү бид хоёр багш, Цэрэнпил цэр гийн сургууль төгссөн бол, Гүрбазар ХААДС дүүргэсэн.
Хамгийн бага дүү Ширчин маань академич болсон. Эхээс зургуулаа байсан бол одоо бид хоёр л үлдэж. Ямар ч цаг үед энэ аймшигт үйл явдал дахин хэзээ ч бүү давтагдаасай гэж залбирч суудаг юм даа эмээ нь.
Х.Оюунсүрэн