С.Батболдод алс далайн чинад дахь Сингапурын хүн амын тоо ойрхон сонсогдсоор хот-улсад хөл тавив. Тэндхийн үндсэн хүн амын тоо 3.5 сая, манай улсынхаас зөрүүгүй шахам. Цөөн хүнтэй, газар нутаг багатай, тэгээд огтоос байгалийн баялаггүй, хөршөөсөө уух ус, байшин барих элсээ хүртэл худалдан авдаг атлаа өнөөгийн өндөр хөгжилд хэрхэн хүрэв?
Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийн зах зээлийн нэн шинэхэн тоглогчоор эрсхэн тодроод буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Бүгд найрамдах Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын зорилгыг “know howгийн хайгуул” хэмээн тодорхойлж байна. Ерөнхий сайд С.Батболд Сингапурт ч бас Мон голынхтой адил хүн, усны гачигдал байдагт “олзуурхаж”, ижил төс тэй бэрхшээлийг хэрхэн шийдсэнийг нь сонирхож, “Дугуйг цоо шинээр зохион бүтээх гэж дэмий хийрхэхийн оронд дугуй тай болсон амжилтыг нь хуулъя.
Дугуйтай болох хүртлээ гаргасан алдааг нь тойрч, олсон оноог нь цуглуулбал бидэнд хөгжил илүү дөт шүү дээ” хэмээв. Энэ улс 30 жилийн хугацаанд үсрэнгүй хөгжсөн нууцыг С.Батболд хүн рүү чиглэсэн бодлогоор нь тайлбарлаж байна. Боловсролтой, орон гэртэй сингапур хүн!. “Бид Сингапураас боловсрол, орон сууцны бодлогын нөү хау-г нь цүнхлээд буцах хэрэгтэй” гэж Ерөнхий сайд тоймлосон.
С.Батболд Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиенг Лүүнгтэй уулзахдаа Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн хүн амыг орон сууцжуулах “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн “100000 орон сууц” төслийг хэрэгжүүлэхэд Сингапуртай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 2.7 сая монголчуудын дөнгөж 26 хувь нь орон сууцанд амьдардаг тул иргэдээ орон сууцжуулсан Сингапурын туршлага манай Засгийн газрын тэргүүний хорхойг хүргэжээ.
Сингапур улс 1960 онд 1.4 сая хүн амтай, наймхан хувь нь барагтайхан шиг байранд суудаг байж. Арван жилийн дараа 1970 онд хоёр сая иргэнтэй, хүн амынх нь 50 хувь зай талбай багатай ч 1-2 өрөө шинэ орон сууцанд төвхнөж амжжээ. 1990 онд хүн ам нь 3.0 саяд шүргэж, 86 хувь нь орчин үеийн тохилог, саруулхан сууцанд амьдрах болов. Одоогийн байдлаар 3.5 сая сингапурчуудын 90 хувь нь өөрийн гэсэн орон байртай, үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулсан шиг эрүүл мэнд, боловсролд зарцуулах мөнгөөр үл гачигдан амьдардаг.
Тэд үүнийг яаж чадсан бэ? “Тэд яаж байшин барихаа бус, хүмүүс яаж байшин худалдаж авах вэ гэдгийг л голлон анхаарсан юм байна. Үүний тулд санхүү, зээл, арилжааны механизмыг маш нарийн уяжээ” хэмээн С.Батболд хэллээ. Сингапур 1959 онд Ерөнхий сайд Ли Куан Ю-гийн удирдлага дор анхны Засгийн газраа байгуулж, Үндсэн хуулиа баталснаас хойш 1990 он гэхэд эдийн засгийн хөгжлөөрөө Азийн бар улс болж гялалзсан билээ. Сингапур 1960 оноос орон сууцны цуврал хөтөлбөрүүдийг эхлүүлж, Орон сууц ба хөгжлийн зөвлөлд хариуцуулжээ.
Энэ байгууллага нь манайхаар бол Орон сууц, санхүүжилтийн корпорац юм байна. Сингапурт орон сууц худалдан авах зээлийг 30 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэйгээр олгодог бөгөөд Засгийн газрын хүчтэй дэмжлэг, зээлийн уян хатан бодлогоор амжилтад хүрчээ. Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөл Монголын ОССК хамтын ажиллагааныхаа эхийг шуурхай хатгалаа. Ерөнхий сайд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхныг ч үүнд татан оролцуулах бодолтой байна.
Сингапурын тал Улаанбаатарыг орон сууц жуулах нөхцөл байдлыг судалж, зөвл өгөө өгөх үүрэг бүхий ажлын хэсэг гаргаж даруй илгээхээ амалсан. ОССК-ын дарга П.Алдаржавхлан, Нийслэлийн мээр Г.Мөнхбаяр нарын ажил ч ундрах вий. Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт Кембрижийн стан дартыг нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаад Сингапурын талын анхаарлыг хандуулах гэж С.Батболд зорьсон нь ч мөн амжилт олов. Сингапураас техникийн туслалцаа авах, багш мэргэжилтнүүдийг нь Монголд ажиллуулах, монгол багш нараа Сингапурт дадлагажуулах сонирхлоо илэрхийлсний хариуд монгол багш нарыг Сингапурт сургах, дадлагажуулах хөтөлбөрийг хэлэлцээний түвшинд тохиров.
Үргэлжлэлийг нь БСШУны сайд Ё.Отгонбаяр үүрэг болгож авлаа. Мэдлэгт суурилсан эдийн засаг бүхий Сингапурын өөр нэг шилдэг туршлага бол шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт нь бий. “Тэд шинжлэх ухааныг зөвхөн улсынхаа хөгжилд тус болох салбараар нь үйлдвэрлэл, бизнест тулгуурлан хөгжүүлдэг туршлагатай юм байна” гэж ШУА-ийн ерөнхийл өгч Б.Энхтүвшин онцлов.
Сингапур гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн таатай орчин бүрдүүлж хөлжсөнийг өрсөлдөгчид нь “гуравхан хувь дээр өндийсөн” хэмээн дамшигладаг. Энэ улсын иргэд өндөр боловсрол, эдийн засгийн эрх чөлөөгөөрөө “хамраа сөхдөг” боловч улс төрийн хувьд 1965 оноос хойш Засгийн эрхэнд нэг нам дангаар ноёрхож байгаа нь гайхуулах зүйл мөн эсэх эргэлзээтэй. Ямар сайндаа Сингапур улс сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулахаар болж, парламентийн есөн хувьд заавал сөрөг хүчнийг суулгахаар зааж байх вэ дээ. Гэмт хэргийн тоогоороо дэлхийд “сүүл мушгидаг” хэрнээ цаазын ял оноосон үзүүлэлтээрээ дэлхийг ангайлгачих гээд байдаг гээд хот-улсын сонин хачин бишгүй. Сингапурын хүн ам таван саяар тоологддог боловч 3.5 сая нь үндсэн иргэд, 1.5 сая нь гадаадын ажиллах хүчин аж. Сингапур улсын олон нийтийн газарт бохь зажлах хориотой. Цагдаад баригдсан зарим нь бантсандаа залгиж орхидог гэнэ. Хууль зөрчөөгүй гэж мэлзэн хэлээ сөхөж шалгуулаад ч нотолгоонд нэмэргүй дээ. Цагдаа Таныг эмнэлэгт аваачиж гэдсийг чинь дурандуулж, гайхал бохийг түвэггүй олзолж орхино. Ингээд Та бохь зажилсны, цагдааг хуурч мэхэлсний, эмнэлгийн үйлчилгээ хүртсэний гээд гурван төлбөрт зэрэг унах нь тэр. Брэндийн хуулбар бараа наймаалах нь мөн л хууль зөрчсөн үйлдэл. Жишээ нь, 2000 долларын цүнхийг хуурамчаар үйлдвэрлэсэн хятад бизнесийг 200-гаар зарсан тохиолдолд гурван сар хорих, эсвэл 30 удаа банздах шийтгэл оноодог байна. Хууль зөрчигч 30 удаа банздуулах хувилбарыг сонгон гөвшүүлэх явцдаа 16 дахь банзны аяыг даалгүй бие нь тавгүйтлээ гэж бодъё. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилж сувилсны төлбөрийг оноогоод өгзгөн тушаах зовиур арилмагц үлдсэн 15 банзаа гүйцээдэг хуультай.
Монгол Улсын ШУА Сингапурын талтай хамтран ажил лах боломж байгааг ашиглах нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ерөнхий сайд С.Батболдын Австрали улсад хийсэн айлчлалын тойм сурвалжлагыг дараагийн дугаараас уншина уу.