Төрийн ёслол хүндэт гэ лийн цогцолбор ашиглалтад ороод гурван оныг үдэж байна. Энэхүү цогцолборын доод давхарт Төрийн түүхийн музей байрладгийг иргэд тэр бүр мэдэхгүй. Уг нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсэг Тө- рийн түүхийн музей байгуулах шийдвэрийг 2005 онд л гаргасан аж. Цогцолборт байх ёстой газруудын нэг нь энэ. Өргөө ашиглалтад ороод удаж байгаа ч музей хагас дутуу нээгдэв. Тийшээ цөөхөн хүн л нэвтрэх эрхтэй. Одоогоор Төрийн ордонтой танилцахаар зочилсон зарим иргэнд Төрийн түүхтэй танилцах боломж олдож буй юм билээ.
ТӨРИЙН ТҮҮХИЙГ БИЕТ 2000 ҮЗМЭР ӨГҮҮЛНЭ
Байнгын ажиллагаатай Пар - ламент байгуулагдсаны 20 жилийн ойгоор музейн нэг хэсгийг нээсэн юм. Тэнд 1000 орчим биет үзмэр тавьжээ. Төрийн түүхийг өгүүлэх учиртай музейн хамгийн “залуу” хэсэг нь энэ. 1990 оноос хойших төрийн түүхийг өгүүлсэн гэрэл зураг, үзмэр, баталсан хууль, тогтоомж, баримт бичгүүд энд бий. УБХын дарга Р.Гончигдоржийн сууж асан ширээ “Парламентын түүхэн хөгжил” нэртэй танхимын хойморт байх аж.

УИХ-ын гишүүдийн энгэрийн тэмдэг хэрхэн загвар, хэм жээгээ өөрчилж ирсэн, спикер Д.Дэмбэрэлийн найман жил барьсан гар утас гэх мэт сонирхолтой үзмэр ч байна лээ. УИХ-ын үе үеийн гишүүнтэй тэнд “танилцаж” болно. Эрхэм түшээдийн анги ангиараа авахуулсан гэрэл зураг байгаа. Төрийн түүхийн музей ца - хим үзмэрт тулгуурлахаараа бусдаас онцлог гэнэ. МЭӨ 209 онд Хүннү улс анх төрт улсаа байгуулсан.
Тэр цагаас хойших төрт ёсны түүхийг багтаан үзүүлэхийг зорьсон юм байна. Эрт цагийн түүхт үзмэрүүд биетээр тэр бүр олдохгүй. Тиймээс цахим үзмэр үүнийг орлоно. Компьютерээс ир гэд хэдий үеийн, ямар түүхийг үзэхийг хүссэнээ хайгаад л мэдээллээ авч болох нь.
Гэхдээ музейн хаалга олон нийтэд нээгдсэн тэр цаг үед л шүү дээ. Одоогоор Парламентын түүхэн хөгжлийн танхимд л Ордонтой танилцах “виз” авсан цөөхөн иргэн орж үзсэн байна. Уг музейд үүнээс гадна Шүүх засаглалын, Монголын төрт ёсны түүхэн уламжлалын, Гүйцэтгэх засаглалын түүхэн уламжлалын танхим бий. Бүрэн хэмжээгээр нь ирэх сард нээхээр төлөвлөж буй тухай музейн захирал Н.Оюунтэгш өгүүлэв. Музей нийт 2000 гаруй биет үзмэртэй юм байна. Мөн 13 ажилтантай, гурван тайлбарлагчтай аж.
ТҮҮХЭЭ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЪЯ
Музей олон нийтэд нээлттэй байх ёстой нь мэдээж. Гагцхүү Төрийн гурван өндөрлөг нь ажилладаг Ордонд байрлаж байгаа нь бусад музейн адил иргэд чөлөөтэй орж, гарахад бэрхшээл үүсгэжээ. Төрийн ордны тухай хуулийг мөрдөх учиртай болсон байна. Ажлын хэсгийнхэн анх музей байгуулах шийдвэр гаргахдаа олон ний тэд нээлттэй байх талаар тооц сон л байлгүй.
Энэ талаар му зейн захирал “Төрийн ордны тухай хуулийн дагуу музейг байгуул сан учир энгийн үзэгчийг оруулах гүй байгаа. Музейг олон нийтэд нээлттэй байлгах эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд бид холбогдох хүмүүст санал тавьсан” гэлээ.
Төрийн ордонд иргэд хамаагүй сэлгүүцэх учиргүй тул гаднаасаа музей рүү шууд орох хаалгатай байх хэрэгтэй. Музейн удирдлага Чингис хааны хөшөөний дэргэдэх буюу Төрийн ордны урд хаалгаар иргэдийг оруулж, танилцуулах саналтай байгаа юм байна. Ирэх сард музей бүрэн хэмжээгээр ашиглалтад орно. Үүнтэйгээ зэрэгцээд иргэдэд нээлттэй болгох ёстой. Хаврын чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Төрийн түүхийг иргэддээ танилцуулах хүсэл байгаа бол хууль тогтоогчид эрх зүйн орчныг нь бүрдүүлэх учиртай.
С.Туул