Монгол цэргийн баяр тохиолоо. УИХ-ын гишүүн Г.Баярсайханы өрөөгөөр орлоо. Тэрбээр цэргийн алба хаагаагүй гэсэн. “Харин манай өвөө хурандаа М.Гомбосүрэн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хоёр дайнд оролцсон баатар эр. 1950-1962 онд Монгол Улсын Цэргийн ерөнхий прокуророор ажиллаж байсан. Хадам аав А.Баяраа маань Ардын армид насаараа алба хаасан хурандаа. 241, 089 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан. Миний найз нөхдийн дунд ч цэргийн алба хаасан. Одоо ч эх орныхоо манаанд зогсож буй дайчид бий” хэмээн эрхэм гишүүн ярив.
-Монголчууд энэ өдрийг монгол эрчүүдийн баярын өдөр гэж тэмдэглэж заншсан. Таны хувьд ямар ач холбогдол өгдөг вэ?
-Монгол Улс 2220 жил оршин тогтнож ирсэн нь монгол цэргийн гавьяа гэж үздэг учраас наадамтай дүйцэх хэмжээний баяр гэж ойлгодог. Нүүдэлчин монголчууд дэлхийн талыг эзэлж, өөрсдийгөө таниулсан нь ерөөс өө л монгол цэргийн хүч. Тийм учраас үндэстний бөгөөд тусгаар тогтнолын том баяр юм. Цэргийн алба хүнийг эх оронч үзэлтэй, наанадаж л дэг журамтай, хатуужилтай, хүний үг даахтай болгодог учраас ач холбогдол өгөх учиртай баярын нэг.
-УИХ дахь “Ногоон” бүлгийн идэвхтэй гишүүний хувьд НН, ИЗНын нэгдлийг хэрхэн үзэж байна вэ. Ногоон үзэл баримтлалтай Монголын ганц нам өөр нэг намд ууслаа гэж шүүмжлэх хүн цөөнг үй байна. Уг нь ийм үзэл баримтлалтай нам дангаараа байвал зүгээр гэж үздэг үү?
-Тантай санал нийлэхгүй байна. Манай намыг ногоон үзэл баримтлалтай нам гэж үзэж болно. “Урт нэртэй хууль”-тай болох зорилтыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт өө дэвшүүлж байсан. Байгаль орчныг хамгаалахтай холбоотой олон санаачилга АН-ын мөрийн хөтөлбөрт туссан. Хүрэн эдийн засгийг ногоон болгоно гэсэн санааг АН анх дэвшүүлсэн. ИЗН-тай НН нийлж байгааг буруу гэхгүй. Хоёр нам нэгдсэнээр ногоон үзэл баримтлал харин ч хүрээгээ тэлж байгаа юм биш үү.
-АН-ын бодлогод ногоон үзэл баримтлал хүчтэй байр суурь эзэлдэг юм бол Төрийн ордны арын цэцэрлэгийг авч үлдэхийн төлөө Таниас өөр АН-ын гишүүн яагаад дуугарахгүй байна вэ?
-Улаанбаатарт бараг ганц байгаа ногоон байгууламжийг устгаж байшин барихыг эрс эсэргүүцэж байгаа хэвээрээ. Заавал ордны ард барих гээд байгаа юм бол тэр цэцэрлэгийн хэмжээний ногоон байгууламжийг шинэ ордон барихаас өмнө байгуулах ёстой. Энэ цэцэрлэгийг хамгаалахын төлөө миний бие тэмцэж байгаа юм чинь АН бас тэмцэж байна гэж ойлгох хэрэгтэй. Би энэ жил Ордны хойд талын цэцэрлэгт мод тарьдагаараа тарина.
-Харсаар байтал манай газар нутаг эзлэгдээд, эвдэгдээд дуусаж байна. Гэтэл ногоон үзэл баримтлал тунхагладаг намын нэг, эрх баригч АН юу хийж байна вэ?
-2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрнэ гэж байгаа. Хүн амын хэт өсөлтөөс хамаарч хүнс, ус, газар тариалангийн хомсдол манай урд хөршид нүүрлэхээр судалгаа гарчээ. Хүн ам олонтой том гүрнүүд газар тариалангийн давшилт (экспанси)хийгээд эхэлчихсэн байна.
Тухайлбал, БНХАУ-ын тал Казахстанаас нэг мянган га газрыг тариалангийн зориулалтаар түрээслэхээр боллоо. Оросын Примор, Хабаровскийн хязгаарт ч хятад тариачид олноор суурьшиж байгаа мэдээ бий. Энэ бүхэн чинь үндэсний аюулгүй байдалд нь ямар нэг хэмжээгээр нөл өөлнө. Ийм алдаа гаргахгүйн тулд монголчууд газар тариалангийн салбартаа гадаадынхныг огт оруулж болохгүй.
Дэлхийн хүн ам хэт өсөхийн хэрээр газар тариалангийн эрүүл талбайтай улс л хожно. Хэтэрхий нээлттэй бодлого явуулсны үр дагаварт газар доорхи баялгаа бид гадаадынханд үндсэндээ өгчихлөө.
Монголын эрүүл газар нутаг бол монголчуудыг ирээдүйд тэжээх талх юм. Үүнийгээ л гадаадынханд алдаж болохгүй. Газар тариалангийн салбарт төр хар хайрцагны бодлогоо хадгалаад явах хэрэгтэй. Монголчуудыг ашигт малтмал 100 жил л тэжээх байх. Газар тариалан бол 1000 жил тэжээнэ шүү.
-Тодорхой хэмжээний газар нутгийг хятадуудад түрээсл үүлэх эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл Казахстанд өрнөж эхэлсэн тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд гарсан. Хятадууд Орос, Казахстанд газар түрээсэлж чадаж байгаа юм чинь Монголд юухан байх вэ гэж бодогдмоор...
-Монголд хятадууд рапс тариалаад экспортлож байгаа. Энэ чинь газраа түрээслээд эхэлчихсэн гэсэн үг. Тийм учраас төр үүнд маш хатуу хяналт тавих хэрэгтэй. Газар тариалангийн салбарт үндэсний аж ахуйн нэгжүүдээ оруулъя гэсэн санааг хэлэх гээд байна, би.
Өчигдөр Дэлхийн байгаль орчны томоохон байгууллагаас хийсэн судалгааны тайлантай танилцлаа. Монголын Дорнодын талыг дэлхийн хамгийн сүүлчийн хээр тал гэсэн байна. Төрийн тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 30 хувийг авах зорилт дэвшүүлсэн. Гэтэл түүний ихэнхэд нь ашигт малтмалын тусгай зөвш өөрөл өгчихсөн байгаа юм. Газар тариалангийн хувьд стратегийн ач холбогдолтой газар нь Дорнодын тал.
Уг нь огт ашиглахгүйгээр тусгай хамгаалалтад авч үлдэх ёстой газар гэж тус байгууллагынхан ярьж байна лээ. Түүний багахан хэсэгт нь зөв технологиор тариалан эрхэлж болохоос 270 мянган га-г нэг мөр эзэмшүүлж таарахгүй л байхгүй юү. Төр одоо л хар хайрцагны бодлогодоо оруулж авахгүй бол ирээдүйн говь цөл Дорнодын талд бий болж мэдэх дүр зураг бий.
-Танай аав Гарьдхүү гуай Дэмбэрэл дарга хоёрыг 10 жилийн сургуулийн нэг ангийн найзууд гэх юм билээ. Найзын хүү гээд УИХ-ын дарга танд арай өөрөөр хандах тал байдаг уу?
-Тэдний хагас зууны үерхэл өөр асуудал байх. Миний төрийн алба түүнээс тусдаа шүү дээ.
Го.Энхтөр