Шүүхийн тогтолцоог шинэчилж, шударга ёс тогтоох талаар сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа хэрэгжүүлэхэд Ерөнхийл өгч санаа тавьж байна. Түүний санаачилгаар шүүгч, прокурор, цагдаа, хууль хяналтын байгууллагын болон иргэний нийгэм, иргэд, хууль тогтоогчдын төлөөлөл өчигдөр Төрийн ордонд нэг дор цуглав. “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт үндэсний чуулганыг Монголд анх удаа зохион байгуулсан нь энэ. Санаачлагчийн бас Төрийн тэргүүний ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг 30 минутын турш илтгэл тавив. Ерөнхийлөгч болоогүй, сул гишүүн байхдаа тэр шүүгчидтэй уулзах хүсэлт тавихад нөгөөдүүл нь хүлээж аваагүй гэнэ. Ерөнхийлөгч болсны дараа бол угаасаа шүүхийн тогтолцооны асуудал түүний бүрэн эрхэд хамаарах учир шүүгчидтэй уулзсан. Тэд тун ч цочмог хүлээн авчээ. Өмнө нь Төрийн тэргүүн шүүгчдийг зорин ирж, шинэчлэлийн тухай ярьж, бас тэдний санал бодлыг сонсож байгаагүй аж. Шударга ёс тогтоож, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах хувьсгал хийх цаг болсныг эрхэм Ерөнхийлөгч очсон газар бүртээ ухуулж, ярьж буй юм. Үр дүн нь ч гарч эхэлжээ. Одоо орон нутагт очиход нь тухайн аймгийн шүүхийнхэн түүнийг урьдаг, санал бодлоо хэлэхийг, ажлаа танилцуулахыг эрмэлздэг болсон гэнэ.
Гэвч сууриар нь өөрчлөхгүй бол шинэчлэл болохгүй хэмээн тэр онцлов. 1990 оноос хойш Монголын эдийн засаг 20 хувиар өссөн, ойрын хугацаанд 10 хувиар нэмэгдэх тооцоо бий. Гэтэл ажилг үйдэл, ядуурал хэвээр, байгалийн баялгийн үүцээ задалсан атлаа тэр нь ард түмэнд мэдрэгдэхгүй байгаа. Баялагтай, эдийн засаг хурдтай өсөж байгаа атал иргэдэд хүрэх хооронд л “алга болчихоод” байгааг тэрбээр “Энэ хооронд нэг нүх байна.
Хүн амын таван хувь нь баян, 80 хувь нь ядуу байхад улс хөгждөггүй. Үүнийг бид олж харах ёстой. Шударга ёсыг ярих биш хийх ёстой. Шударга царайлснаар шударга ёсыг бий болгохгүй. Та бүхэн энд ирснийхээ төлөө энэ эхлэлийг тавьж байгаа юм. Үр ашиггүй шүүх тогтолцоо төсвийн нийт хөрөнгө оруулалтын 20 хувийг үргээдэг. Ажилгүй олон хүн байгаагийн шалтгааныг эндээс хайх хэрэгтэй” гэлээ. Шүүх, прокурорын байгууллага, ажилтнууд нь “мангаа” биш, бас яллах, шийтгэхийн төлөө төрөөгүйг тэр сануулав. Насанд хүрсэн хүн амын хоёр хувь нь шүүхээр шийтгүүлсэн байхад үлдсэн 98 хувийг шүүх, хууль, хяналтын байгууллага хамгаалах үүрэгтэй. Шийтгэх биш хамгаалах, урьдчилан сэргийлэх нь тэдний үүрэг. Нөгөө талаас иргэд шүүх, прокурорын байгууллагын хаалгыг зөвх өн хэрэгт холбогдсон үедээ биш эрхээ хамгаалуулах гэж татдаг байх ёстойг сануулж байна.
Нэг ёсондоо Төрийн тэргүүн ард түмэн, шүүх, эрх мэдлийн байгууллага хооронд ойлголтын зөрүүг арилгаж, сэтгэлгээний хувьсгал хийх цаг болсныг илтгэлдээ онцолсон юм. Шүүхийн шинэчлэлийг хийхийн тулд шүүх эрх мэдлийн холбогдох хуулиуд, тэдний хэрэглэдэг Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хамгийн сүүлд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх санал дэвшүүлэв. Түүнийг ярихад танхимд цуглагсад үе үе алга ташиж байлаа. Шүүхийн нэр хүнд олон нийтийн дунд унасан, алдаа бий, хараат бус байдалд нь гаднын болоод дотоод нөлөө бий, тиймээс өөрчлөх шаардлагатайгаа ухаарч буйгаа ингэж илэрхийлэв бололтой.
Ерөнхийлөгч шинэ санаачилга гаргадаг болоод буй. Түүний илтгэлээс “Дан дээлтэй байхдаа хүн дуугарч чаддаг, давхар дээлтэй болохоороо дуугарч чадахаа байдаг” гэсэн үг хүмүүст их хүрчээ. Доод шатны шүүгчдээ дарамтлах, шийдвэр гаргахад нь нөлөөлөх, эсвэл өнөөх дээд шатныхныг нь улс төр, нам, албан тушаалтны зүгээс дарамтлах байдал энэ салбарт бийг бүгд хэлж байв. Гэхдээ шүүгч байхдаа энэ талаар дуугарах эрхгүй. Тэгвэл шууд л ажил “bye bye” болдог байна. Үг хэлсэн хүмүүс дээрх өгүүлбэрийг иш татаж байлаа.
Шүүгч, прокурорууд “хадны манга” биш
Шүүхтэй холбоотой ярилцах асуудлыг дөрвөн үндсэн, 15 салбар хэсэгт хувааж, ярилцав. Шүүхийн бие даасан байдал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн боловсрол, шүүхийн зохион байгуулалт, захиргааны хэргийн хянан шалгах ажиллагаа, байнга маргаан дагуулдаг шүүгчийн сонгон шалгаруулалт зэрэг гол гол 11 сэдвээр өчигд өр салбар хуралдаан болж амжлаа. Хэдийгээр сэдэв тус бүрээр ангилсан ч оролцогчид тулгамдсан бүх л асуудлыг хамж ярина лээ.
Гишүүд, прокурор, шүүгчид хурал даргалбал хүмүүс сүрдээд үгээ чөлөөтэй хэлж чадахгүй байх гэж үзээд “дундаж” албан тушаалтнуудыг сонгосноо Ерөнхийлөгч хэлсэн юм. Шүүгч, прокурор бол “хадны мангаа” гэсэн ойлголт түгээмэл байдгаас үүдсэн зохион байгуулалт бололтой. Төрийн ордон дахь таван танхимд 1-2 цагийн хугацаагаар ээлжлэн өрнөсөн салбар хуралдаануудаас гарсан зарим саналыг тоймлоё. Шүүгчид маш их ачаалалтай ажилладаг учир орон тоог нэмэх саналыг тэд өөрсдөө ч, иргэний нийгмийнхэн ч гаргасан. Жилд аймгийн захиргааны хэргийн нэг шүүгчид 14, Дээд шүүхийн нэг шүүгчид 482 хэрэг ногддог байна. Анхан шатны шүүхийн шийдвэр чанаргүй, эцсийнх биш байдгаас дээд шатны шүүхийн ачаалал нэмэгддэг, нөгөө талаар дээрх байдлаар ачааллаа тэнцүүлэх менежмент дутууг оролцогчид хэлж байсан. Ачаалал их атлаа шүүгчид дунджаар 700.000 төгрөгийн цалинтай. Ер нь санхүүгийн талаар тун тарчиг гэнэ. Шүүх салбарын төсөв улсын төсвийн 0.46 хувийг эзэлдэг юм байна. Үүнийг 1-2 хувь болгон хуульчлахаар зөвлөмжид тусгасан байна лээ. Энэ мэтээр тэдний нийгэм, ажиллах орчин талаас асуудал бий аж. Нөгөө талаар шүүгчид боловсрол, шинэ мэдээллээр хоцрогджээ.
Тэдний дунд эрдмийн цолтой хүн байтугай магистр хуруу дарам. Боловсролоо дээшлүүлэх цаг завгүй, дээрээс нь төсөвгүй. Мөн ёс зүйгүй, харилцааны соёлгүй гэсэн шүүмжлэл иргэд, өмгөөлөгчдийн зүгээс нэлээд гардаг. Шүүгчдийн ёс зүйг бүр ирээдүйд шүүгч болохоор суралцагчдаас эхлэн төлөвшүүлэх санал гарч байв. Оюутнуудад ёс зүйн хичээл заах ёстой юм байна. Дээрээс нь хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн зарчим энэ байгууллагад алдагджээ. Баян, эрх мэдэлтэй хүний холбогдсон хэргүүд хэрэгсэхгүй болсоор, номхон иргэд ял авсаар байгаа гэнэ. Мөн шүүх хурлын үеэр мэтгэлцэх зарчим алдагдсаныг олон хүн хэлэв. “Шүүхийн зохион байгуулалт, хүртээмж” сэдэвт салбар хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Гол асуудал хараат бусдаа байна. Гэтэл үүнийг түлхүү хэлэлцсэнгүй. МАХН-ыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан ч тэд шийдэж чадалгүй Цэцэд шилжүүлсэн. Нөгөө талдаа дээрээс нь тэднийг дарамтлаад байгаа учир ийм байдалд орж байна” гэлээ. Тэрбээр нийгмийн асуудал, цалин гэх мэтийг “механик” өөрчлөлт, болох л зүйл гэж үзэв.
Баян-Өлгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Ержан “ИТХ-ын төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох шалгуурыг өөрчилье. Тэгэхгүй бол 1-2 гишүүн 10 жилийн турш шүүх хуралд оролцож байна” гэлээ. Хүүгээ алуулчихаад одоо болтол хэргийг нь шийдүүлж чадахгүй, хэдэн жилээр шүүхийн хаалга татаж, төмөр нударгыг нь мэдэрч яваа эх ч энд үгээ хэллээ.
ШЕЗ-д иргэний нийгмийн төлөөллийг оролцуулъя
Салбар хуралдаануудыг даргалсан хүмүүс хэлэлцсэн асуудал, гаргасан дүгнэлтийг базаж, үдээс хойш сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг ярьсан эхний хуралдаанаас шүүх, шүүгчийг улс төрийн эрх мэдэлтэн, дотоод нөл өөлл өөс нь ангид байлгахыг хуульд тусгах санал дэвшүүлжээ. Энэ хуралд хамгийн олон буюу 500 гаруй төлөөлөгч оролцсон байна. Мөн сонгон шалгаруулалтад тавих шаардлагыг өндөрсгөх, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) хэмээх буруу булхайн “үүр” болсон газарт иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах, уг зөвлөлд орох хүмүүсийг нийт хуульчийн саналаар сонгох талаар зөвлөмж гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхээр хянан шийдэх салбар хуралдаанаас аливаа хэргийг шүүхэд очихоос өмнө эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг эрчимж үүлэх, Арбитрын хуульд өөрчл өлт оруулах зэрэг санал гарсныг Зөвлөмжид тусгажээ. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар ярьсан хурал дээр ойлголтыг өөрчилж, зөөлрүүлэх, тэд ч өөрсдөө “дүрдээ итгэх”-ээ больж, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллах ёстойгоо санах гэх мэт асуудал хөндсөн байна. Шүүхийн зохион байгуулалт, хүртээмж сэдвээр өрнөсөн уулзалтад давж заалдах шатанд эрүү, иргэний хэргийн 50, 50 хувь, хянан шийдвэрлэх шатанд 60, 40 хувь хэрэгсэхгүй болдог гэсэн судалгааг дурдав. Энэ нь Ерөнхийлөгчийн хэлснээр “Тал шүүх, тал шударга ёс” байгаагийн баталгаа аж. Дээд шүүх нэгэнт дээрээс хараат байгаа учир тайлбараа ч ялгавартай гаргахад хүрдэг байна. Энэ мэтээр сайн, муу, алдаа, оноогоо шүүх эрх мэдлийн хүрээнийхэн эв найртайгаар хэлэлцлээ. Үндэсний чуулган өнөөдөр үргэлжилнэ.