АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар орлогын мэдүүлгээ гаргаж, татварын албаныханд өгчээ. Обамагийнхан өнгөрөгч онд 1.73 сая долларын орлоготой ажилласан бол 2009 онд түүний орлого 5.5 сая байсан гэнэ.
Жилд 400 мянган долларын цалин авдаг Б.Обамагийн бичсэн ном хэдэн сая хувиар борлогдсон бөгөөд үүнээс олсон мөнгөө тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудад хандивласан билээ. Б.Обамагийн гэр бүл өнгөрсөн онд 453 мянган долларын татвар төлсөн байна.
Харин тус улсын Дэд ерөнхийлөгч Жо Байден 2010 онд 379 мянган долларын орлого олжээ.