Одоогоос жилийн өмнө юм байх. Байгаль орчны сайд, ноён Л.Гансүх ХБНГУ-д албан айлчлалаар явахдаа сонссон хүн ичмээр онигоо “тарьсан” гэдэг. Мань сайд Европын сэргээн босголтын банкны нөхөдтэй уулзаад “...Манайд ард иргэдийн дунд “Урт нэрт” хэмээн алдаршсан хууль байдаг юм. Эл хуулийн хүрээнд ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр олгосон 1500 гаруй лицензийг байгаль орчинд хөнөөлтэй гэх үндэслэлээр цуцлаадахсан чинь гурван тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөгийн өрөнд уначихлаа. Лицензээ цуцлуулсан компаниудад нөхөн төлбөр болгон олгох ийм хэмжээний мөнгийг зээлчихээч дээ” хэмээн уйлан дуулах шахам шаналгаж. Банкны удирдлагууд мэл гайхаж, цэл хөхөрнө гэгч болж “Юу гэсэн үг вэ? Байгаль орчныг бохирдуулсан, хор хөнөөл учруулсан компаниудаас нөхөн төлбөр авах ёстой байтал тэдэнд мөнгө өгөх ёстой гээд байгааг тань ойлгохгүй юм байна. Сайн судалгаа, тооцоо хийгээд үзвэл дээргүй юү. Бусад улс оронд бол тийм компани, аж ахуйн нэгжүүдээс авах авлага л гэж байхаас өр гэж байдаггүй” хэмээн тайлбарлаж сэнхрүүлээд “Эрхэм сайд та Бундестагийн гишүүдтэй уулзахдаа ийм юм яриад хэрэггүй л болов уу хэмээн зөвлөх байна” гэж хэлээд толгой сэгсэрч байсан гэдэг.
Нэг ийм л хөгийн юм болж. Юуны төлөө, яах гэж улс орныхоо нэрийг эрхэм сайд “баасдаж” явсан байх нь вэ? Бодит жишээ нь Л.Гансүхийнх л болохоос бусад яам ч ялгаагүй яг адилхан хийж байгаа ажил, байж байгаа төрх нь нэг хэвнийх мэт ижилхэн дээ.
Урт нэртэй хуулийг санаачилж баталсан нь, тэгээд буцаан цуцлах гэж оролдож эхэлсэн нь, энэ хуулийн хүрээнд цуцлагдсан лицензүүд, тэгээд цуцлагдсан лицензүүдийн эздэд нөхөн төлб өр болгох мөнгө энэ тэр гээд бүгд анхнаасаа сайтар зохион байгуулсан жүжиг бөгөөд мөнгө угаах маш уран арга мэх байсан гэх яриа тодорхой улстөрчдийн хүрээнд гарах болсныг би хувьдаа үнэний ортой гэж бодох болсон.
Монголд энэ байтугай аргаар өмч хөрөнгө, баялаг хуваарилалтыг хувалз мэт сорох, завших заваан сүлжээ нийгмийг тэр чигт нь бүхий л салбарт торлон хэрчихсэн байгаа шүү дээ. Чухам л Л.Гансүх сайдын гуйвар бүтэлгүйтэж, Европын сэргээн босголтын банкны нөхөд “Бид ийм нөхцөлөөр хэзээ ч зээл олгодоггүй” гэж хэлсэн учраас манай том гарын луйварчдын “Урт нэрт” хуулиар далимдуулан мөнгө босгох төлөвлөгөө нурж “Нөхөн төлбөр олгох” комбинаци одоохондоо таг болчихсон юм. Тэр лицензээ цуцлуулсан хүмүүс гэж хэн бэ? Жирийн дугаар хорооны иргэн Дорж, Дулмаа нар уу. Үгүй л байхгүй юу. Эрх баригчид өөрсдөө байдаг биз дээ. Их хэмжээний мөнгө угаах нүхийг тэд олж харсан учраас урт нэртэй хуулийг санаачилсан. Тэгээд одоо баталсан хуулиа цуцлах тухай ярьж, нөхөн төлбөрт дөрвөн их наяд төгрөг хувааж авах эсэхээ ил тодоор хэлэлцэж байна шүү дээ. Магадгүй хэдэн жилийн дараа дахиад л лицензээ тэд буцаагаад авна. Үгүй гэх газаргүй. Иймэрхүү “тоглоом”-ыг манайхан дэндүү сайн тоглодог болсон.
Нэг үеэ бодоход Монгол Улс мөнгөтэй болжээ. Энэ хэрээр “мөнгө угаагчдын” шунал тэлж, төрийн, төсвийн хөрөнгийг самрах болсны жишээ баримт энд тэндгүй л сонсдох боллоо. Улаанбаатарыг утаагүй бол гоно, ядууралтай тэмцэнэ, бай галь орчныг хамгаална, Монголыг ойжуулна, ногооруулна гэх гоё гоё нэрийн дор ямар их хөрөнгө зарсныг тооцоход цаг зав нэлээд шаардах байх. Тамтаггүй их тоо гардаг юм. Өнгөрсөн өвөл гэхэд л утаатай тэмцэнэ гэж дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн (зөвхөн хотоос нэг тэрбум). Тэр их мөнгө хаачсан бол. Утаа улам л нэмэгдсэн гэдгийг бид мэдэх юм даа. Монгол Улсын Ерөнхий лөгч 2010 оныг ойжуулах жил болгон ямар сүр дуулиантайгаар зарлалаа. Лавтайяа 1,5 тэрбум төгрөг төсөвлөн байж нэг сая суулгац суулгалаа гэдгийг Л.Гансүх сайд “тунхаглаж” байсан.
Гэтэл жирийн нэг тэтгэврийн өвгөн хоёр сая ширхэг мод тарьчихсан байсантай БОАЖЯ-ны болон сайдын ажлыг харьцуулаад үзэх аваас жинхэнэ супер онигоо хийгээд ичиж барамгүй ичгүүр болов доо. Хуучин АИХ-ын дарга асан Ж.Гомбожав гуайн мод хэрхэн тарьж ургуулдаг арга туршлагаас “БО” яамныхан нэрэл хэлгүйгээр суралцаасай даа. Тэр их мөнгийг Ж.Гомбожав мэтийн сэтгэлтэй, санаачилгатай хувь хүн, байгууллагад өгчихсөн бол Ерөнхийлөгчийн хүсэл зо рилго биелэхэд бодит алхам болох байжээ. Харин яам тэр мөнгийг яаж зарцуулсныг шалгах ёстой болов уу. Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий дахинаа тулгамдаад буй хамгийн хурц асуудал нь байгаль орчин.
Гэтэл энэ тулгамдсан асуудлыг бодлогын хэмжээнд авч, байгаль орчны тухай хуулийн хэрэгжилт, түүнийг олон түмэнд хүргэн сурталчилж, таниулж байх ёстой салбар хариуцсан яам, түүний удирдлагууд нь аж ахуйн мэт ажил эрхлэн, байгаль хамгаалахад зориулсан хөрөнгийг өөр хоорондоо булаалдан, өрсөж, өвөр түрийгээ түнтийлгэдэг арга барилаа хэзээ орхих юм бол. БОАЖЯ-ны үйл ажиллагаа ямархуу хэмжээнд явж байгааг илтгэх зарим нэг жишээ баримт миний өмнө байна. Энэ яам зүгээр л “мөнгө угаадаг” төсвийн хөрөнгийг тэрүүхэн хүрээндээ хуваан ховх сорчихдог бүлэглэл төвлөрсөн газар болсон болол той. Гэхдээ энэ бүхний эхлэлийг Л.Гансүх биш аль эрт У.Барсболд сайд байхдаа тун сүрхий тавьсан гэлцдэг. “БО” яам үнэн хэрэгтээ У.Барсболд хэмээх хувь хүний вант улс болчихлоо гэж яригдах болсны учир ийм юм.
2000-2008 он хүртэл МАХН (одоогийн МАН) энэ яамыг дангаараа эзэгнэсэн билээ. Яг энэ үед дэлхийн анхны дархан цаазат Богд хан уулаас эхлээд Хан Хэнтийн дархан газрууд, Туулын ай савыг дагасан хамгийн үзэмжит байгальтай бүс нутгуудад газар олголт хийж, үүнийг дагнан авлига, хахуулийн хэрэг үржин, “БО” яам нь байгаль хамгаалах бус сүйтгэдэг бодлого барьдаг юм уу гэж ард олонд андуурагдах болтлоо төрөл арилжсан. Яам ны ажилтнууд нь энэ үеэс л үе үеийн сайд, дарга нарынхаа амыг нь харсан амьгүй түшмэл мэт царайлах, эс бөгөөс шууд тэднийг дагаж далбигнан далласан газар нь ил гарч, далайсан дор нь далд орсон “тоодгор”-ууд болох гэсэн хоёрхон сонголттой болсон гэлцдэг үнэний хувьтай. Шударга ёс хамгийн ихээр дарагдаж, ёс бус байдал газар аван ялзарсан яамдын нэг бол Л.Гансүх сайдын тэргүүлж буй “БО” яам хэмээн онцлоход хатуудахгүй бөгөөд үнэнээс нэг их хазайсан хэрэг болохгүй буй за.
БОАЖЯ-нд жилд 5-6 тэрбум төгрөг төсөвлөдөг юм билээ. Бусад яамтай харьцуулахад бага тоо хэдий ч, энд дэндүү бохир, бас сэжигтэй махинаци хамгийн ихээр явагддаг болсон мэт санагддаг. Сэжиглэх, хардах нь сэтгүүлчийн ажил мэргэжлийн онцлог хэдий ч, ор үндэсгүй зүйл бичих нь бидний ёс зүйд харш байдаг юм. БОАЖЯ-ны үйл ажиллагааг тойрсон маш олон сэжиг олны дунд байдгийг Л.Гансүх сайд өөрөө ч мэддэг байх. Энд нэг сонирхолтой баримт байдаг юм. 2009 онд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь ноёнтон өөрийн биеэр Өмнөговийг зорьж, хүн мал нутагладаггүй говийн бага дархан цаазат газарт 800 сая төгрөг “булчихаад” ирж. Зээр, шувуунаас өөр амьд амьтангүй эзэнгүй зэлүүд говьд хэдэн жилийн өмнө алтны “нинжа” нар очиж газар ухсан юм билээ.
Энэ нь яамны “мөнгө угаагч” нарт олдошгүй боломж бий болгосон хэрэг. Ингээд Н.Батсуурь даргын толгой сийрч, Өмнийн говийн эзэнгүй нутгийн хордсон шламыг хуулан, хорыг саармагжуулах төлөвлөгөөг дор нь гарган 800 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Үнэхээр хордсон бол тэр газрын хөрсийг нь хуулан, хоргүйжүүлэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ энд “Но” бий. Чухам тэр эзэнгүй газарт хүн хүч, хөрөнгө заран хөрс хуулсан дор хүн, мал төвлөрсөн төвийн бүсүүдэд хордсон газар нэн олон бий гэдгийг Н.Батсуурь дарга мартсан байх учиргүй юм. Монголчуудын ундны усны эх ундарга, газар тариалангийн болон мал сүргийн гол бэлчээр нутагт хоргүйжилт хийх нэн яаралтай шаардлага одоо ч байгаа шүү дээ.
Гэтэл тэр хол говьд 800 сая төгрөг “цацсан” нь ойлгомжгүй хэрэг. Үнэхээр шаардлагатай байсан гэж бодоход орон нутагт нь хоргүйжүүлэх ажлын эрх мэдлийг шилжүүлэх, эс бөгөөс тусгай тендер зарлах журмаар яагаад энэ ажлыг хийж болоогүй юм бол. Улаанбаатарын ойр орчмын хүн мал шигүү бүсэд хоргүйжүүлэлт хийх төсөв мөнгө олддоггүй атлаа тэр эзгүй говийн зэлүүд бүсэд болохоор бүр 800 саяар төсөвлөгдсөн процесс нь өөрөө тун сэжигтэй. Яагаад тэр цөлд ийм хэмжээний мөнгийг “устгах” сайхан боломж гарч ирэв ээ гэдэг асуудал эндээс ургадаг юм. Н.Батсуурь даргын хийсэн ажил тэгээд хэр үр дүнтэй болсныг хэн ч нягт лан шалгаагүй. Хэн тэр эзгүй говь руу ийм ажлаар явж байхав. Хэн ч очиж чадахгүйд л гол учир байдаг юм биш биз, тийм үү. Эрхбиш Н.Батсуурь дарга өө- рийн биеэр очсон болохоор 800 сая төгрөг бүрэн зарцуулагдаж тэр бүс нутаг “эрүүлжсэн” буй за гэж л найднам. 2010 онд хортон шавьж устгах зорилгоор БОАЖЯ-ны төсөвт гурван тэрбум төгрөг суулгасан юм билээ.
Энэ бол их мөнгө мөн биз. Энэ жил ч ялгаагүй ийм хэмжээний мөнгийг тус яаманд төсөвлөсөн. Хортон шавьжтай харин яам хэрхэн тэмцдэг нь бас л “но”- той асуудлыг босгоод ирдэг юм. 2010 оны тайланд гурван тэрбум төгрөгийн хорыг БНХАУ-аас авч Хөвсгөл, Хэнтийн ой тайгад цацсан гээд уг нь бичсэн байдаг ч үнэхээр цацсан эсэхийг нь нотлох баримт огтхон ч алга. Аудит хийх нь бас нэг юм хийжээ. Гэхдээ хэн хийсэн гээч. Уг хорыг цацах ажлыг гүйцэтгэсэн Ойн газрынхан өөрөө өөрсдийнхөө ажилд аудит хийсэн байдаг нь гайхалтай хэрэг биш гэж үү. Нэг бодлын үнэнхүү зугаатай явдал. Онгоц нисэж, хор цацаж байгаа зургийг тайландаа хавсар гаснаар “хаваасаг”. Гурван тэрбум төгрөг ам жилттай зарцуулагдлаа.
Ийм зурагнаас өөр БОАЖЯ, ойн газрынхны хийсэн ажлыг хэмжих боломж үгүй юм. Цаас олноор үдэгдээд, зураг зузаараад байгаагаар л яамны ажил, байгаль орчныг хамгаалах үйлс “сайн” хэмээн үнэлэгдэхээс өөр аргагүй. Мөн БОАЖЯ-наас 80 сая төгрөг төсөвлөж Нүхт, Их, Бага тэнгэрийн амны ойн бүсэд хортон шавьж устгах хор цацахаар болсон сонин түүх байдаг. Онгоц нисэж, хороо цацлаа, 80 сая төгрөг үр дүнтэй зарцуулагдлаа гээд тайландаа тусгасныг нь харахад 40 сая төгрөгийг онгоц түрээсэлсэн компанид өгөөд 40 саяыг яг үндсэн ажилдаа зориулсан бололтой. Гэтэл Нүхт болон Их, Бага тэнгэрт нэг ч удаа хор цацаагүй байсан агаад энэ бүхнийг нь нягтлан шалгахад “найзууд” “Бид Шажин хурах, Төр хурахын амны ойд гурав дахин цацсан шүү дээ” гэсэн хариулт өгсөн байдаг юм.
Ийм маягаар бол Хөвсгөл, Хэнтийн тайгад гурван тэрбум төгрөгөөр хэрхэн хор цацсан байх вэ гэдэг нь тодорхой. Шал дэмий мөнгө урсаж, зориулалтын юмандаа үл зарцуулдаг байдал яаманд газар авсны нотолгоо зөвхөн энэ биш ээ. Яам яг нарийндаа бодлогын газар байхаа болиод удлаа. “БО” яам нь нарийвчилсан үнэлгээ хэмээх хүнд суртал, авлигын жинхэнэ эх сурвалж болсон үйл ажиллагаанд тулгуурласан бизнесийн байгууллага болж хувирсныг олон хүн шүүмжилдэг болсон. Нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг өгдөг “VIP” хүн нь БОАЖЯ-ны сайд өөрөө. У.Барсболдын үед энэ нандин эрхийг түүний болон эхнэрийнх нь хамаатан садангууд эдэлдэг байсан уламжлал эдүгээ Л.Гансүх сайдад ч зал гамжлагдсан юм билээ. Ямар нэгэн бизнес, аж ахуйн ажил эрхлэх гэж оролдсон, эрхэлж буй хүмүүс “БО” яамны нарийвчилсан үнэл гээ хэмээх үл тэсвэрлэх хүнд сурталтай үйлчилгээг яс махандаа тултал мэдэрч жигшдэг юм билээ гэдгийг салбар хариуцсан сайдад дуулгах нь зөв байх. БОАЖЯ-ны хамгийн том бизнес энэ.
Жирийн иргэн хашаа барьж, худаг малтахдаа хүртэл нарийвчилсан үнэлгээг хийлгэх ёстой болдог. Үүнийг дагасан авлигын торон сүлжээ эл яаманд тун ч хортойгоор бас бат бэх тогтсон. ...Нэгэн гүрж хатигаа шахуулах гээд эмчид гурван рубль бариад ирж л дээ. Гэтэл мань эмч хатиг чинь ногооноороо байна. Шахах болоогүй гээд буцааж. Дахиад 5 рубль (хөх өнгөтэй) сарвайгаад ортол арай л болоогүй байна даа. Гэхдээ хөхрөөд ер нь дөхөж гэж байна гэнэ. Мань гүрж 10 рубль (улаан өнгөтэй) бариад ортол “Өө за, одоо л улайгаад шахахад бэлэн болжээ” гэсэн гэдэг. Ийм нэг онигооны загвар БОАЖЯ-нд байдаг юм гэдгийг Л.Гансүх сайд лавтайяа мэддэг байж таарна. Эс бөгөөс тэрбээр ямар ч мэдрэмжгүй, ажлаа мэддэггүй нэгэн байх биз. Ер нь БОАЖЯнд хүнд суртал, төрийн үйлчилгээний дарамт хуулиар олгогдчихсон учраас ямар ч сайд, дарга солигдоод нэмэргүй газар болсныг Ерөнхий сайд анзаардаг болов уу.
Ийм шалтгааны улмаас яаманд бодлого хэрэгждэг бус дээрх онигооны загварт баригдаж үйл ажиллагаагаа явуулдаг болсон хэрэг. Яг одоо БОАЖЯ-ны бодлого ид хэрэгжих цаг ирж байна. Гэтэл байгаль хамгаалах, чиглэлээр ард иргэдэд хүргэх бодлого, зөвлөмж, тийш чиглэсэн хууль хэрэгжүүлэх ажил гэж огтоос алга байна шүү дээ. Эцэст нь яамны сайд энд тэндээс мөнгө гуйгаад явж байдаг инээдэмтэй, эмгэнэлтэй, ичгүүртэй дүр зураг яагаад бий болсныг асуух, асуулга тавих, БОЯЖ-ны үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийх цаг болсон юм биш үү гэдгийг Ерөнхий сайдад “бүдүүн зүрх” гаргаж “зөвлөх” байна.