Вентура арлын эргийг их хэмжээний үхсэн сардин загас бүрхээд байна. Тус эргээс сувд түүдэг нэг хүн өнгөрсөн даваа гаригт 1000 орчим сардин загас эргийн өмнө захад үхсэн байсныг анх олж мэджээ. Амьд загаснууд ч тэр хавьд бөөгнөрсөн байсан гэнэ.
Хүчилтөрөгч дутагдсанаас үүдсэн байж магадгүй хэмээн таамагласан хүмүүс цөөн ч болов загас аврах зорилгоор аквариумд ашигладаг хийжүүлэгч ус руу хийжээ. Ийнхүү сайн дурын ажиллагсад нийт зургаан тонн үхсэн загас далайгаас гарган авсан байна. Өнгөрсөн сарын эхээр мөн Редондагийн Кинг эргээс 175 тонн үхсэн сардин загасыг гарган авсан.
Энэ хоёр явдлыг эрдэмтэн судлаачид хоорондоо холбоотой хэмээн таамаглаж, учрыг нь олохоор судалж эхэлжээ. Ер нь далайн гүнд хүчилтөрөгч дутагдах байгалийн хүчин зүйлийн улмаас загас ингэж олон тоогоор үхэх тохиолдол байдаг байна.
Р.Сондор