Яг үнэндээ Намбарын Энхбаяр гэдэг эрхэм Монголын гамшиг болж байна. Түүн дээр хязгааргүй амбийц тай хэдэн хүн нэгдчихэж. Өөрийгөө бараг л Чингис хаан хэмээн “тунхагласан” П.Давааням, гол усны гэгдсэн Ц.Мөнхбаяр, зохиолын дууны “ханхүү” өргөмжлөлт С.Жавх лан… гээд өнгө өнгө, ёоз дүйзээрээ эрхмүүд цуг ларч, адуу малаа хүртэл туугаад нийслэлийн төв талбайд ирж, долоо хоногийн турш горооллоо.
Үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний юунд ч хоригдошгүй эрх хэдий ч энэ удаа арай хэтэрч байх шиг. “Ард түмний их хуралдай” хэмээх үнэн хэрэгтээ бүх нийтийг бослого, үй мээн самуунд илт турхирсан үйл явдлыг Н.Энхбаяр инээж байгаад зохион бай гуулж байх юм. Монголчууд ингэж улстөржихийн хор уршиг, гашуун сургам жийг мэднэ. Нэг их эх оронч дүр эсгэхийн цаана ямар аюул байгааг монголчууд бид ухаарах ёстой.
Бидэнд олдсон ховор боломжит цаг үеийг хөгж лийн төлөө ашиглахын оронд улиг болсон ийм бохир улстөржилт, нийгмийг хямраасан үйл ажиллагаагаар хөөр цөглөхийн хэрэг юун. Улс орныг “түймэрдчих” гээд байгаа ийм өвчин хүндэрвэл маш аюултай бо лохыг жаг саалын синдромд автсан эр хмүүд ухаарч байгаа янз алга. “Ард түмний шүүх” байгуулж хэчнээн хүнийг шүүнэ ч гэх шиг. Энэ долоо хоногийн турш Н.Энхбаяр нар “содон” байлаа.
Хэт хөөрцөглөсөн гудамж ны улстөр жилтийн хажуугаар усан бо роо, цасан шамарга зэрэгцэн цаг агаар хүндэрснийг мөн содон үйл явдлаар онцоллоо. Гэхдээ тэнгэрийн муухай арилдаг шиг хүний муухай засардагсан бол юутай таатай билээ.