Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хэдийнээс тэмдэглэж эхэлсэн юм бэ. Монголд хэрхэн тэмдэглэж ирэв?
-Одоогоос 20 жилийн өмнө хэд хэдэн орны сэтгүүлчид өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэхээр Намиби улсын Виндхук хотноо цугларч, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар санал бодлоо солилцжээ. Энэ нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх эх үндсийг тавьсан. Тэд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан үндсэн зарчмуудыг хамгаалах зорилгоор Виндхукийн тунхаглалыг баталсан түүхтэй.
Энэхүү тунхаглал нь олон улсын сэтгүүл зүйн түүхэнд нэн чухал тэмдэглэлт үйл явдал болсон бөгөөд дэлхий дахиныг өөрчлөх, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлжээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг манай улс 90-ээд оны дундаас, бүр тодруулбал манай хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийг толгойлж байх үеэс тэмдэглэдэг уламжлал тогтсон юм. Монголын сэтгүүлчдийн хувьд жил бүрийн гуравдугаар сарын 6-нд Монголд тогтмол хэвлэл үүссэний, өөрөөр хэлбэл Монголын сэтгүүл зүйн өдрийг, харин жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг. Өнгөрс өн жил бид “Асуудлаар дүүрэн сэт гүүл зүй” уриан дор тэмдэглэж өнгөрүүлсэн.
-Энэ жилийн хувьд ямар асуудалд илүү анхаарал хандуулж байна. Тулгамдсан асуудал олон байна уу?.
-Асуух ёстой асуулт байна. “Орчин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд” сэдвийг сонгож авсан. МСНЭийн дээд шагнал болох Жамсраны Цэвээний нэрэмжит шагналт судлаач, доктор профессор М.Зулькафиль дээрх сэдвээр МОНЦАМЭ-гийн Мэдээллийн төвд лекц уншиж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. 2010 онд Ц.Дашдондов гуай “Асуудлаар дүүрэн сэтгүүл зүй” сэдвээр лекц уншсан юм. Мөн сэтгүүл зүйн сэдвээр туурвисан хоёр шинэ номын нээлт болно. “Мэдээллийн эрх чөлөө:эрх зүйн харьцуулсан судалгаа” номыг МОНЦАМЭ агентлагийн орчуулагчид англи хэлнээс монгол руу хөрвүүлэн гаргалаа. “Таамагт суурилсан судалгаа: эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан гарын авлага” нэртэй өөр нэг номыг Монголын хэвлэлийн хүрээлэнгийнхэн хэвлүүлж бэлэн болгосон. Аль алийг нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс ивээн тэтгэж хэвлүүлсэн. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт бидний өргөн барьж байгаа бэлэг юм. Сэтгүүл зүйн өмнө тулгамдсан зарим асуултад ямар нэг хэмжээгээр хариулт өгч буй шинэ номууд. Үүнээс гадна МСНЭ, ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс хамтарч “ЮНЕСКО Монголд” сэдвээр сэтгүүлчдийн дунд танин мэдэхүйн бичлэгийн уралдаан зарлах бодолтой байгаа. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал энэ тухай мэдээлэл хийх байх.
-ЮНЕСКО-гийн ерөнхий захирал илгээлт ирүүлсэн гэл үү?
-Хамгийн гол зүйлээ хэлэхээ мартах гэж байна. МСНЭ, нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Тавдугаар сарын 3-ны өдрийн 11.00 цагаас “MN” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, дээрх баримт бичигт гарын үсэг зурна. Монголын вэб сайтуудын холбоо бидэнд хандаж хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурах санал тавьсан. Энэ арга хэмжээ бас болох байх. Дэлхийн бүх сэтгүүлчид хандаж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын дарга Нави Пиллая, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал ха тагтай Ирана Бокова нар баярын илгээлт ирүүлсэн.
Уг илгээлтэд сүүлийн арваад жилд 500 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэнийг, зөв хөн өнгөрөгч 2010 онд гэхэд 60 сэтгүүлч шударга үнэний төлөө тэм цэж яваад амь насаа алдсаныг онцгойлон анхааруулсан байна. Сэтгүүлчид сүрд үүлэг, хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээ мэдээлэл долоо хоног алгасалгүй ирж байгааг ноцтойгоор сануулан дурд жээ. Ийм нөхцөл байдалд улс орон бүрийн сэтгүүлч бид эв санааны нэгдлээ улам бэхжүүлж, хүн ардад үнэн бодитой мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэхийн төлөөх ариун үйлсээ цуцалтгүй үргэлжлүүлэх ёстой. Айж эмээж, шантарч болохгүй. Ухрах биш урагшлах ёстой.
-Монголд хэвлэлийн эрх чөлөө ер нь ямархуу түвшинд байна. Манай сэтгүүлчид ямар нөхцөл байдалд ажиллаж байгаа гэж та боддог вэ?
-Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг баталгаажуулах, хамгаалах үндсэн гол хэрэгсэл. Чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээллийг Монголд эргэлт буцалтгүй бүрэн дүүрэн төлөвшүүлэхийн тулд Монголын төр засгаас хууль эрх зүйн таатай орчныг юуны өмнө бүрдүүлж өгөх учиртай. Энэ бол ардчилсан нийгмийн тэргүүн зэргийн зорилт, үндсэн үүрэг нь юм. Харамсалтай нь УИХ 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлаад дараагийн алхмыг хийлгүй орхичихсон.
Монголд ил тод байдал, иргэд мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль, Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хууль нэн даруй хэрэгтэй байна. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг ч баяжуулж шинэчлэх цаг болсон. Хэвлэлийн эрх чөлөөг нэг хоёрхон биш нэг хэсэг багц хуулиар иж бүрэн шийдвэрлэх учиртай. Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцоод ирлээ. Олон шинэ заалт орсон байна.
Монгол Улс өнөөдөр хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс орны жагсаал тад багтаж байгаа. Монголын сэтгүүлчид аз жаргалтай, амар тайван байна гэж би үнэхээр хэлж чадахгүй. “Хэрвээ сэтгүүлчид авлигал, ядуурал, айдас болгоомжлолын нөхцөлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй” гэж Олон улсын сэтгүүлчдийн байгуул ла гын баримт бичигт онцлон анхааруулжээ. Монголын сэтгүүлчдээс авлигал хээл хахуульд өртөж буйг үгүй гэж би хэлэхгүй. Учир нь тэдний ихэнх нь ядуу, нэлээд нь ажилгүй байгаа болохоор тэр. Бүгдээрээ эрэл хэг зоригтойгоор эрс шийдвэртэй тэмцэж байгаа гэвэл бас худал болох болов уу. Өнгөрсөн долоо хоногт би Монголын радиогийн 21 аймаг дахь сурвалжлагчтай уулзлаа.
Өмнөговь аймаг дахь Монголын радиогийн сурвалжлагч уул уурхайн компаниудын зарим эзнийг муу муухайг шүүмжилж бичсэнийхээ тө лөө дарамт шахалтад өртөж, утсаар за нуулж ажлын байрнаасаа гарч чадалгүй шөнө дөл болтол айж сууснаа хэлж байсан. Өмнөхөн нь МҮЭХнд болсон сэтгүүлчдийн уулзалтын үеэр телевизийн сурвалжлагч бүсгүй Сонгинохайрхан дүүргийн нэгэн сургуулийн дураараа авирлагч захирлыг шүүмжилж бичээд аюул заналд өртөж тун хэцүүхэн байдалд ороод байгаагаа учирлаж байв.
Ингээд бодохоор Монголын сэтгүүлчдийн цөөнгүй нь айдастай нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм биш үү? “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч А.Баатархуяг төрийн сайдын хувийн орд харшийн талаар эргэлзэж сэжиглэснээ бичээд энэ хаваржин шүүхээр дуудагдаж, асуудал нь өнөөдөр ч дуусаагүй байна. Дээрээс нь “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч До.Чулуунбаатарыг хэвлэлийн комбинатын байшингийн хувьчлалыг будлиантуулсан гэсэн үндэслэлээр Ганцхудагт хорьчихлоо. Тэр хүн МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, манай улсын нэрд гарсан том сэтгүүлчийн нэг. Хэдийгээр хорьж цагдсан үндэслэл нь нийтлэлийн үйл ажиллагаа тай холбоогүй ч эрүүл мэндийнх нь төлөө санаа зовинохгүй байхын аргагүй.
Сэтгүүлч А.Баатархуяг, До.Чулуунбаатар, Ж.Саруулбуян на рыг шүүхэд дуудсан, хорьж цагдсан асуудлыг МСНЭ анхааралтай харж байна. Шударга шүүх үнэнийг тогтоох буй за. Бид хууль шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулж, дотоод хэрэгт нь оролцохгүй, тэгэх эрх ч байхгүй. Гэхдээ шаардлага гарвал сэтгүүлчдээ өмгөөлөн дуугарах болно. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний байдал, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд учруулж буй саад бэрхшээлийг Олон улсын сэтгүүлчдийн байгууллага, бүр цаашлаад НҮБ-ын Хүний эрхийн комисс, ЮНЕСКО-д мэдээлэх үүрэг нь бидэнд бий. Гэвч ингэвэл Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улсуудын жагсаалтаас хасагдаж болзошгүй гэж эмээж байна.
Д.ДАГВА