Монгол Улсын 17 дахь буюу шилжилтийн үеийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж асан, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуайтай ярилцлаа. Тэрбээр эдүгээ 70 нас хүрч байна. Түүний удирдсан 1990-1992 оны эвслийн Засгийн газар 16 гишүүнтэй байснаас Шадар сайд Л.Пүрэвдорж, Батлан хамгаалахын сайд Ш.Жадамбаа нар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэдний танхимаас есөн гавьяат төрсөн бол гишүүдийнх нь мөн ес нь эрдмийн зэрэг цолтой байсан аж.
-Та сайхан хаваржиж байна уу. Бие тэнхээ данги уу?
-Тавтай сайхаан. Энэ жил хөлөөрөө л жаахан тоглочихлоо. Ноднин авсан гэмтлээ сэдрээчихсэн. Бусдаар бол гайгүй ээ. Гадуур гарч чадахгүй л сууж байна. Вэб сайт “ухаж”, хааяа сонин хэвлэл л унших юм даа.
-Өнөөгийн нийгэм, улс төрийн нөхц өл байдлыг Та мэдээж ажиглаж суудаг байх. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед ул сын эдийн засаг, улс төрийн амьд рал хүнд байсныг хүн бүр мэднэ. Өнөөдөр ха рин мөнгө ихдэх зовлонгийн талаар зарим хүн ярьж байгаа. Тэр хэрээр улс төрийн эрх мэдлийн төлөөх тэм цэл газар авах болов. Энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Улс төрийн амьдрал хөдөлгөөнтэй байна гэдэг нь нийгэм амьд байгаагийн шинж юм. Манай Засгийн газрын үед байдал хүнд бай сан. Нэг нийгмээс нөгөөд шилжиж, бүх зүйл шинэ тутам байв. Гэтэл одоо мөнгө нь ихдээд түүнийгээ булаалдсан хөдөлгөөн өрнөөд байх шиг. Улс төрд ийм үйл явдал үүсэж болзошгүйг гурван жилийн өмн өөс уг нь төсөөлж харах байсан юм.Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна хэмээн Үндсэн хуульд заасан байтал өнөө үед бүх эрх мэдэл мөнгөтэй хэдэн хүнд шилжжээ. Долдугаар сарын 1-ний гэх хэргээр хүний амь нас үрэгдлээ. Одоо ч хямрал үргэлжилсээр байна. Эхлээд сая сая төгрөг гартаа бариад гүйдэг байсан бол одоо тэрбумаар нь УИХ-ын гишүүд “иддэг” бололтой юм. 2008 оны сонгуулиас эхлээд УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд мөнгө төлдөг, хандив нэрээр авлига авдаг болсон. Улс төрийн голлох намууд төрийн албыг худалддаг. Зөвхөн мөнгөтэй нь нэр дэвшдэг. Бие даасан үзэл бодолтой, шударга, мөнгөгүй хүмүүсийг МАН, АН хоёр хавсайдаж байгаад унагадаг болж.
-Өнөөдөр болж буй улс төрийн үйл явдлыг гурван жилийн өмнөөс харах байсан гэж хэлсний учир юу вэ?
-Гурван жилийн өмнө стандарт бус Засгийн газар байгуулсан. Хуулиараа олонх болсон нь Засгийн газраа дангаараа байгуулах ёстой. Манай Засгийн газрын үед нөхцөл байдал одоогийнхоос тэс өөр байв. Тэр үед сөрөг хүчин төлөвшиж тогтоогүй, барьцгүй байсан учраас улс, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байсан. Түүнээс хойш хориод жил өнгөрөхөд УИХ маань сөрөг хүчингүй болов. Сөрөг хүчин гэж заавал арсалдаж, тэмцэлдэхийн нэр биш. Болж бүтэж байгаа зүйлээрээ хамтраад, болохгүй байгааг нь хэлдэг дуу хоолой хэрэгтэй юм. Гурван жилийн өмнөөс “үгүй” гэж хэлдэг улс төрийн хүчин хэрэг дээрээ байхгүй болсон. Тийм орон зайг эзлэхийг улс төрд яваа хэн ч хүсэх нь зайлшгүй. Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл нөгөө том ордуудаа ашиглах болохоор ард түмний эрх ашгийн төлөө бус шийдвэр гаргагчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж эхэллээ. Хоёр том “Толгойг” хөдөлгөлөө гэж УИХ, Засгийн газар хийсэн ажлынхаа гол зүйл болгож яриад байгаа. Оюутолгойг гадаадын компанид ерөнхийд өө өгчихлөө. Газар нутагтайгаа цуг гэж ч хэлж болно. Одоо Тавантолгойг хуваагаад сууж байна. Энэ бүхнээс дүгнэхээр авлига, хээл хахууль дээд түвшиндээ нэлээд гүнзгийрсэн нь харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүд маань мэдэн будилж мэхлүүлэхдээ их таашаал авдаг болчихож. Оюутолгойн бүх ашгийн 75 хувь нь манай талд ногдоно. Хариуцлагыг нь толгойгоороо хүлээнэ гэж 2009 онд Ерөнхий сайд хэлж байсан. Гэтэл дараа нь гэрээг сайжруулахдаа ашгийн 59 хувь манайд ногдохоор болгосон. Гэрээ байгуулсан хойно 56 хувь болж буурсан. Одоогийн бодит байдлаас харвал ойрын хэдэн жилд Оюутолгойгоос Монгол Улс ашиг олохооргүй байгаа юм. Энэ бүхнээс авлигын шинж харагддаг. Гэрээ байгуулж байгаа хүмүүс их ашиг олдог л юм байгаа биз. Гэхдээ УИХ ажлаа хийх ёстой. Засгийн газраас хариуцлага асуухгүй байгааг бодоход УИХ мэхлүүлээд сурчихаж. Энэ бүхэнд нь олон нийт дургүйцэж байна. Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн том бөгөөд чухал асуудал бол баялгийн тэгш хуваарилалт юм. 2000 оноос хойш ДНБ зургаа дахин өслөө. Гэтэл хүмүүсийн амьдрал тэр хэрээр өөрчлөгдөж чадсангүй. Их мөнгө улсын төсвөөр дамжин садарч байна. Хавтгайрсан халамжаар садарч байна. Үр ашиггүй их мөнгө урсаж байна. Эдийн засагт өсөлт байгаа гэдэг ч ард түмний амьдралд наалдац бага. Нэг, 1.5 сая төгрөгийн мөнгөний бэлэн амлалт чинь үнийн өсөлтийн суурь болоод байгаа юм шүү дээ. Энэ бүхнээс үүдэлтэйгээр олон түмний шүүмжилсэн дуу хоолой гудамжнаас гарч байна. Үүнийг үгүйсгэж болохгүй. Эрх баригчид энэ бүхнийг мэдэрч ухаалаг хандахгүй бол нийгэмд их эвгүй байдал үүсэж мэдэхээр харагдана.
-1990-1992, 2010-2011 оныг харьцуулахын аргагүй ялгаатай. Хоёр үеийн улстөрчдийн хүн чанар ч ихээхэн өөрчлөгджээ. Таны үеийн улстөрчдийн яс чанар ямар байв. Өнөөгийн улстөрчдийн хүний мөс их муудсан санагддаг уу?
-Нийгэмд ямар нэгэн үзэл баримтлал байх ёстой. Би нэг түүхээс ярих дуртай. Нэг шавь нь засаглахын тулд юу хэрэгтэй вэ гэж Күнзээс асууж. Күнз хэлэхдээ, нэгд цэрэг зэвсэг, хоёрт хоол хүнс, гуравт итгэл үнэмшил хэрэгтэй гэжээ. Шавь нь хүнд байдалд орвол алийг нь хаях вэ хэмээн асуув. Эхлээд цэрэг, зэвсгээ хаях хэрэгтэй гэж Күнз хариулжээ. Бүр хүнд болбол яах вэ гэхэд нь хоол хүнсээ хаях хэрэгтэй гэжээ. Шавь нь, тэгэхээр чинь ард иргэд өлбөрч үхнэ биз дээ гэхэд нь үхэхгүй ээ, итгэл үнэмшил гэж байхгүй юм бол улс гүрэн гэж байгаад яах юм хэмээн Күнз шавьдаа сургасан гэдэг юм билээ. Улс орон, ард түмний сайн сайхан амьдрал итгэл үнэмшил дээр тулгуурладаг. Гэтэл манай өнөөгийн улстөрчдийн олонхийн шүтээн нь мөнгө болж хувирав. Гаднынханд эх нутгийнхаа газар шороо, баялгийг худалдаж байна. Энэ байдалд хүмүүс ихээхэн дургүйцэж байна. Өмчөө хувьчлаад дууслаа. Төрөө ч хувьчлаад дуусах нь гэж би боддог юм.
-Оюутолгойн гэрээнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Яг энэ нь болохг үй байна гээд тодорхой хэлбэл…
-2005 оны нэгдүгээр сарын 5-наас ярьж эхэлсэн. Анхнаасаа Монгол Улсын Засгийн газрын бус Фрийдландын санаснаар хэрэгжиж эхэлсэн. Анх боловсруулсан болон шинэчилсэн бүх л төслийг үзсэн. Төр засгийнханд хандаж хэлээд байхад ойлгодоггүй, анхаардаггүй хэдэн зүйл бий. Монгол Улсын хуулиар тодорхой хувь нь төрийн өмчид байх учиртай. Гэтэл Оюутолгойн баялгаа гадаадынханд өгөөд, түүнээсээ зээл авсан. Ингэснээр 1.7 тэрбум долларын өрөнд Монгол Улс орсон. Энэ асуудлыг өөрөөр шийдэж болох байсан. Монголчуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ямар ч заалт гэрээнд байхгүй. Хамгийн төвөгтэй нэг асуудал нь зэсийг баяжмалаар нь гаргах гэж байна. Манайхан шинжилж чаддаггүй болохоос бус “Эрдэнэт”-ээс алт их хэмжээгээр гадагш гардаг юм шүү дээ. Зэсээ наймаалж байна гээд л суугаад байдаг. Анх “Эрдэнэт”-ийн зэсийн нийт баяжмалаас нэг тонн гаруй алт болон багагүй цагаан мөнгө гардаг байв. Энэ бүхнээ тооцож чаддаггүй. Ухаалаг төр засагтай байсан бол баяжмалаа дотооддоо хайлуулж, боловсруулах үйлдвэрийг “Эрдэнэт”-ийн дэргэд байгуулчих байлаа. Тэгсэн тохиолдолд тээврийн зардал буурна. Ажлын олон байр гарна. Ашиг орлого их нэмэгдэж, үйлдвэрийг тойрсон бизнес цэцэглэх байв. Өмнөговийг хөгжүүлэх зөвлөл энэ тэр гэсэн төрийн бус байгууллагыг гадаадын Оюутолгой компани гэх этгээд байгууллаа. Ингэхээр Оюутолгой компани чинь Өмнөговьд автономит эрхтэй болчих гээд байгаа юм. Өөрийн хилийн боомттой, нисэх онгоцны буудалтай болох нь ээ, тэр компани. Энэ бүхнээс үзвэл Фрийдландын эрх ашигт бүхнийг нийцүүлсэн нь харагдана. УИХ-аас тогтоол гаргаж үүрэг өгөөд байхад л биелүүлэхгүй байна шүү дээ.
-Оюутолгойн ажил эхлээд явж байна. Ийм нөхцөлд гэрээг эргэж харах, засаж залруулах боломж бий юү?
-Бялуу хуваасан одоогийн төрийн түшээд үүнийг хийнэ гэхэд эргэлзээтэй. Итгэл үнэмшил, зориг тэдэнд алга. Чадах ч үгүй биз дээ. Энэ төр, засагт гүнзгий өөрчлөлт хийхээс нааш үр дүнд хүрэхгүй болов уу. Хууль, зарчмаа барьдаг болсон нөхцөлд асуудлыг сөхөх биз.
-Хайлуулах үйлдвэр Монголд, монголчуудад маш их ашигтай. УИХ-аас шийдвэр гарч, Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ хавар хайлуулах үйлдвэрийн шавыг тавих ёстой байсан. Гэтэл ажил бас л явдаггүй. Энэ бүхнээс үзвэл манайд эдийн засгийн маш том мафийн сүлжээ амь бөхтэй байгаа нь харагдаад байна. “Эрдэнэт”-ийн дэргэдэх зэс хайлуулах “Эрдмин” гэх үйлдвэр өндөр ашигтай, түүнийг тойрсон олон бизнес хөгжиж байна гээд буй.
-Зэс гаргадаг, түүнийг худалдаж авдаг хүмүүсийн эрх ашиг байгаа учраас л хайлуулах үйлдвэр бариулахгүй байх сонирхол яваад байгаа болов уу. Үнэхээр л энэ төр засгийнхан Монголын эрх ашгийн төлөө ажилладагсан бол дор нь л барьчихмаар санагдана. Зэсийг түүхийгээр нь экспортлоход 70 хувийн зардал гардаг. Хайлуулах үйлдвэртэй болчихвол зардал 30 хувь болж буурдаг гэсэн тооцоо байдаг юм. Хамаагүй ашигтай байгаа биз. Баяжмалаар гаргахад тээврийн асар их зардал гарахаас гадна бусдын хараат болдог. Цэвэр зэсийг бол хаана ч борлуулж болдог эрс ялгаатай.
-Тавантолгой монгол чуудын ан хаарлын төвд байна. Иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэм ши нэ. Я.Батсуурь, Б.Батбаяр хоёр санаач лаад аж ахуйн нэгжүүдэд ху далдах хувь цааг иргэдэд эзэм шүүлж 1072 болгоё гэж байна. Хувьцаа өгөх сургаар хүн бүр мөн гөний тооцоо хийж сууна л даа. Тавантолгой тойрсон асуудлаар та ямар бодолтой байна вэ?
-Тавантолгойг тасдаж дуусаж бай на. Уг нь нэг л орд юм. Тийм учраас нэгд мэл байдлаар шийдэх ёстой байв. Гэтэл төр засаг “Энержи ресурс”-т нийт нөөцийнхөө 20-иод хувийг өг чихлөө. Хятадын “Дайцуки” гээд нэг компани бас ороод ирсэн. Баруун Цанхийг худалдаад эхэллээ. Нэг ордыг бутаргаж идэж байгаа л хэлбэр. Намууд 2008 оны сонгуулиар баахан худал хуурмаг амлалт өгчихсөн. Түүнийгээ биелүүлэхийн тулд газрын хэвлийн баялгийг худалдаж мөнгө олохыг хичээж байна. Эдийн засаг, газар нутаг маань улстөрчдийн хуурамч амлалтын барьцаанд орчихжээ гэж харагдаж буй. Тавантолгойн хувьцааны сургаар за рим хүн 70 хүртэл компани байгуулсан. Байгуулсан компаниа нэгийг нь 30-40 сая төгрөгөөр худалдаж байна. Ийм бохир үйл ажиллагааг Я.Батсуурь нар олж харсан нь сайн хэрэг. Ер нь Таван толгойн асуудал төвөг ихтэй л дээ. Нэг хэрэглэгчийн хараат болохгүйн тулд л ажиллах хэрэгтэй. Төмөр замын асуудлаа шийдээд эхэллээ. Гэхдээ 3-4 жилээс нааш ашиглалтад орохооргүй бололтой байна. Хүчээ төвлөрүүлж чадвал ойрмогхон хугацаанд хийчих боломжтой. Иймэрхүү байдал хараг даад байна.
-“Ажнай” Д.Бат-Эрдэнийн гэх “Тавантолгой” ХХК саяхан ногдол ашгаа тараажээ. Нэгж нь 130 мянган төгрөг байна лээ. Том Таван толгойгоос ийм хэмжээний ногдол ашиг авна гэж олон хүн догдолж байх шиг байна. Ингэж үнэ хүрэх боломж бий юү?
-Би интернэтээс үзэхэд Д.Бат-Эрдэнэ нарын гуравхан компани л хувьцаа худалдаж аваад байх чинь би лээ. Тэгэхээр 130 мянган төгрөг гэдэг мэдээлэл худал болж таарч байна. Миний мэдэхээр нүүрсний үйлдвэрийн нэгж хувьцаа 100 гаруй доллар хүрнэ гэж байдаггүй юм даа. 7-10 доллар байж болох юм. Тавантолгойн хувьцааны үнэ тодорхойгүй байхад иргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгнө гэсэн тооцоог яаж хийсэн юм бол хэмээн гайхаж байгаа. Ашиг орлогоо тооцсон техник, эдийн засгийн нэгдсэн үндэслэл гараагүй юм билээ. Арга ядсан хүмүүс хувьцаагаа худалдана гэх байх. Тэр цагт цөөн хэдэн хүнд хувьцаа төвлөрч баялгийн тэгш бус хуваарилалтын тухай дахин ярьж маргах болно. Тавантолгой ийм замаар гадаад, дотоодын хэдхэн хүний мэдэлд орох магадлалтай. Үүнийг бодууштай л юм билээ.
-Төр, засгийн үйл ажиллагаанд Та ерөнхийд өө шүүмжлэлтэй хан даж байгаа юм байна. Гэхдээ юм хийх гээд мэрийгээд байгаа улс бас байгаа юм биш үү. Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нарт олон нийт ам сайтай байх шиг харагддаг.
-Монголынхоо төрд зүтгэж байгаа хүмүүсийг бүгдийг нь болохгүй байна гэж таарахгүй л дээ. Юм хийж байгаа нь бий. Оросын мэргэн үг байдаг даа. “Торх баланд халбага давс хийхэд идэж болдоггүй” гэж. Манайхан болохоор торх баланд халбагаар бус хүрзээр давс хийгээд байх шиг. Тийм л байдал харагддаг.
-Өнөөгийн улс төрд өнгө нэмж байгаа нэг хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Э.Бат- Үүлийн харж буйгаар тэр хүн төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг зэхэж байгаа юм байна. Энэ талаар санаа бодлоо хуваалцахгүй юу?
-Улс төрд болж буй үйл явдлыг янз янзаар харж болно. Үзэл бодол, хувь хүмүүсийн амбийц, сөргөлдөөн талаас харж болно. МАХН (хуучин нэрээр) 1990 оноос хойш үзэл баримтлалын хувьд төөрч будилж ирсэн юм. Төв үзлийн нам болж үзсэн. Японд либерал ардчилсан нам, Англид очихоороо консерватив, БНАСАУ-д коммунист нам гэж өөрсдийгөө зарладаг. Сүүлдээ ардчилсан социалист үзэлтэй нам гэх болов. Тэгснээ үндэсний ардчилсан нам болж хувирлаа. Энэ мэт үзэл бодлын төөрөгдөл лидерүүдийн байр суурь хэлбэрээр илэрч байна хэмээн дүгнэж болохоор байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд гуравдагч замын үзэл, сайн засаглалын үзлийн талаар нэг хэсэг ярьдаг байсан. Сүүлдээ ардчилсан социалист үзлийн нам нь үндэсний ардчилсан нам боллоо. Түүнээсээ болж зөрчилдөж байгаа байдал ажиглагддаг. Төр засагт нүүрлэсэн авлига, хээл хахууль, том мөнгө, хөрөнгө оруулалтын асуудлууд энэ хүмүүсийг өдөөж, бусдыг турхирахад хүргэж байна. Ханхайсан сөрөг хүчний орон зайг эзлэхийг бас оролдож байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх, хоёр танхимтай парламент, сон гуулийн хуулийн тухай ярьж байна. Энэ бүхнийг хэрхэн харж байна вэ. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааныхаа эхээр бус сүүлд, сонгууль дөхсөн үед ийм том асуудлыг барьж аваад байгаа нь анхаарал татаад байгаа юм.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэвэл байна. Гурван төрлийн шаардлага бий. 2000 оны долоон өөрчлөлтийг цуцлах ёстой. Үнд сэн хуулийг анх бат лах даа социалист үзэл нэлээд шин гээсэн. Зах зээлийн харилцааны зохицуулалт маш бага. Тийм учраас УИХ, Засгийн газар төсвөөр тоглоод байгаа юм. Нутгийн өөрөө удирдах ёсны механизм, санхүүгийн бие даасан байдлыг хангуулах талаарх зохицуулалт маш муу. Энэ мэтээр өөрчлөлт оруулах юм бий. Ийм асуудлыг УИХ үйл ажиллагаагаа эхэлсэн эхний үедээ сайн бодож төлөвлөж хийх ёстой байсан. Сонгууль дөхсөн үед ийм зүйл ярьж байгаа нь нийгмийн хурц асуудлуудаас олон нийтийн анхаарлыг зайлуулах гэсэн оролдлого юм болов уу гэж бодож байгаа. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд зааснаар бол ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хориглосон. Тэгэхээр мөрөөдөөд ч үлдсэн хуга цаанд өөрчлөлт оруулж чадахгүй болов уу. Үндсэн хууль бол төрийн ард түмэнтэйгээ байгуулсан хамгийн том гэрээ. Түүнийг нэг тал дангаараа өөрчилж таарахгүй. Хоёр танхимтай парламент харил цан хяналт тавих нэг үндэс мөн ч зо рилгыг нь анзаараад бай хад нэг зүйл ан хаарал татаад байгаа. Ерөнхийл өгчийн үүргийг бууруулж, танхимаас сонгодог болгох хандлага буй. Төрийн тэргүүний суудлыг худалдана л гэсэн үг шүү дээ. Сонгуулийн хуулиар олон жил тоглолоо. Тэгээд сонгууль дөхөхөөр өөрсдөдөө ашигтай байдлаар шийддэг. Долдугаар сарын 1-ний будлианы дараагаас эхэлж энэ тухай ярих байсан юм. Олон түмний хүлээлт ч байсан байх. Гэтэл тоглож, цаг хожсоор байгаад өнөөдрийг хүргэлээ. Өөрсдийн эрх ашгаас өөрөөр сэтгэж чадахгүй байна, УИХ-ын гишүүд.
-Ер нь аль тогтолцоог Та дэмжиж байна вэ?
-Төрийг эрүүл байлгахад холи мог тогтолцоо зүгээр юм шиг. Про порциональ тогтолцоог дангаар нь авчихвал намын эрхэнд гарсан цөөн бүлэг этгээдэд ашигтай байдал бий болно. Намуудаа цэгцлээгүй байж про порциональ руу орж болохгүй гэсэн бодолтой байна.
-УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг явдлыг юу гэж үзэж байна вэ. Зааглах ёстой юу?
-Төрийн эрх мэдлийг хольж хут гах нь маш аюултай. Төр байхгүй бо лохтой адил. Зааглах ёстой. Төсвийн шинэчлэлийн талаар УИХ, Засгийн газраас нэлээд юм хүлээсэн ч талаар болох янзтай. 76 гишүүний ихэнх нь бүрэн эрхийнхээ хугацаанд Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн болоод амжчихаж байна. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. УБХ, Засгийн газар хоёр харилцан ойлголцоод ажиллаж болдог байсан. Тэр үеийн УБХ-ын гишүүд одоогийн УИХ-ын гишүүд шиг хувийн эрх ашгаа бодож байгаагүй юм шүү.
-Ардчилсан Монголд яавал шу дарга ёс тогтох бол?
-Төр засагт итгэх итгэл суларч бай гаа нь үнэн. Гол намууд амлалтаа хэрэг жүүлж чадахгүй байна. Төр самуураад эхлэхээр олон түмэн самуурч эхлэдэг. Монголын улс төрийг цэвэрлэх, төрд итгэх итгэлийг бэхжүүлэх гурван үндсэн зүйл бий. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй. Нам дамжсан олигархи гэдэг чинь үнэн. Том компанийн захирлууд МАН, АН-ын аль алинд нь байдаг. Тэгэхээр намуудыг цэвэрлэхгүйгээр төр өөдтэй байж чадахгүй. Хоёрдугаарт, хариуцлагын асуудал. Энэ хээл хахууль, авлигын асуудал чинь далд байдаг юм биш. Олон нийтийн нүдэн дээр хэн хэн авлигаар баяжаад байгаа нь ил тод байна. Энэ хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь шоронд орчихоод байгааг юу гэх юм бэ. Авлига, хээл хахуулийн хэргийг бараг төрийн эсрэг гэмт хэргийн хэмжээнд тооцдог байхад болохгүй юмгүй. Хуулийн хэрэгжилтийн асуудал бол хариуцлагатай л шууд холбоотой. Төсвийн төвлөрлийг багасгаад орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэ мэгдүүлэх хэрэгтэй. Тэгвэл иргэд асуудлаа өөрсдөө шийддэг болно. Энэ хэрээр төрд итгэх итгэл сэргэж, нийгмийн бухимдал багасна. Ийм асуудлуудыг эхлээд шийдээд өгвөл зохилтой. Төсөв тодорхойгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй асуудал.
-Таны тэргүүлсэн Засгийн газрын үед улсын төсөв ямар хэмжээтэй байсан нь тодорхой. Гэтэл өнөөдөр төр, засаг мөнгөөр бараг л туйлж байна. Зөвхөн халамжид 2011 онд 800 тэрбум төгрөг хийсгэнэ. Ийм мөнгө таны үед байсан бол юу хийх боломжтой байсан бэ. Эргээд төсөөлөөд үзвэл.
-Тэр үед улсын төсөв 4.4 тэрбум төгрөг байлаа шүү дээ. Одоогийн 800 тэрбум төгрөгөөр зэс хайлуулах болон Монголын шатахууны хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр хэд хэдийг барьж болно. Эмнэлэг, сургуулийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой их мөнгө. Харамсалтай нь энэ их мөнгийг үргүй, Эрээн хотыг хөгжүүлэхэд зарж байна.
-Та бол шилжилтийн үеийн хүнд цагийн Ерөнхий сайд. Өнөөдөр Ерөнхий сайдад юу байна мөнгө байна. Энэ цаг үед би байсан бол... гэх бодол төрдөг үү?
-Би ийм цаг үед Ерөнхий сайд болохгүй л байсан болов уу. Бидний үеийн ажил одоогийн Ерөнхий сай д нарын боддогтой харьцуулахын арга гүй. Бид чинь нийгмийн байгууллаа өөрчлөх, эх орныхоо тусгаар тогтнолыг шинээр зарлах, дэлхийн тавцанд Монгол Улсаа таниулах гээд том, хүнд зорилтуудын өмнө байв. Тийм учраас тэр үеийн Ерөнхий сайд байснаараа бахархдаг. Одоо бол мөнгө тараах, тендер зарлах төдийнхнөөр л ажиллаж байна. Засгийн газрын ажил, үүргийн хуваарь тодорхойгүй, үр дүнгүй байна. Төр засаг маань дэндүү чамлалттай ажиллаж байна даа гэж дотроо бодож суудаг.
-Танаас хойш арваад Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүнээр ажил лалаа. Тэрний тэр бодлого нь зөв, энэ нь буруу... гээд харьцуулж харсан зүйл байна уу?
-Эдийн засгийг либеральчлах та лаар М.Энхсайханы Засгийн газар нэлээд сайн ажилласан. Нийгмийн асуудалтайгаа эдийн засгийн бодлогоо холбох ажил Р.Амаржаргалын үед ахицтай байв. Түүнээс хойш эдийн засаг, нийгмийн байдал нэлээд тогтворжиж эхэлсэн. Сүүлийн үед зарим Ерөнхий сайд мөнгөтэй байх нь мөнгөгүйгээс илүү зовлонтой юм байна гэж ч ярьж байх шиг. -Парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн болон дарангуйллын тогтолцоо бий болгоё гэх үг дуулдах болж. -Засаглалыг Ерөнхийлөгч, Парламентын гэж хоёр хуваадаг нь шинж лэх ухааны үндэслэлгүй асуу дал. Парламентын засаглал Франц улсаас эхтэй. Ерөнхий сайдаа Ерөнхийлөгч нь батлуулаад Зас гийн гараа ажиллуулдаг. Парламент нь хоёр танхимтай. Тийм учраас Францыг Ерөнхийлөгчийн, Пар ламентын засаглалтай гэж хэлэмгүй. Манайхан Францын засаг лалын хэлбэрийг судлаж үзвэл зүгээр болов уу гэж боддог. Манай Ерөнхийлөгч чамлахааргүй эрх мэдэлтэй ч дутагддаг зүйл бий. Тухайлбал, УИХ ду раараа аашлаад 15 минутын дотор 30 хууль батлаад эхэлбэл тараах эрх мэдэл нь байдаггүй. Эх орны эрх ашигт харш шийдвэр гаргаад эхлэхээр дуугарах эрх алга. УИХ үнэмлэхүй эрхтэй юм. Өөрчлөх хэрэгтэй л санагддаг. Туйлширч болохг үй. Ду раараа аашилдаг явдлыг хазаарлахын тулд Парламентыг тараадаг эрхийг Ерөнхийлөгчид өгчих хэрэгтэй.
-Ард түмний их хуралдай гэгчээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа. Түүнийг юу гэмээр байна.
-Бид чинь Үндсэн хуультай улс шүү дээ. Түүнийхээ хүрээнд л байх хэрэгтэй. Олон түмний өмнөөс дуугарна гэдэг чинь их хариуцлагатай шүү дээ. УИХ-ын гишүүд ард түмний хэдэн хувийн дэмжлэгээр сонгогдсон бэ гэдгийг шаардлага тавьж байгаа хүмүүс бодож үзэх л ёстой. УИХыг тарааж, Засгийн газрыг огцруулах санаа улс төрийн тэмцлийн хүрээнд яригдаж болох ч шаардлага тавьж байгаа хүмүүс маань өөрсдөө учраа олохгүй байх шиг байгаа юм.
-Болохгүй, бүтэхгүй зүйл их байна. Олигархиуд төр, намыг өм чиллөө л гэж байна. Энэ бусармаг байдлыг задлах хүчин юу байх вэ. Хүн бүрийн мэддэг мөнхийн мэт хэдэн хүн л байгаад байдаг. Тэд зайгаа тавьж өгөх цаг нь болсон уу, Таныхаар. Залуу халаа гэж байх ёстой юу. Танд тоогдож буй залуу улстөрч хэн хэн байна?
-Хубилай хааны үеийн төв мужийн сайд нь одоогийнхоор Ерөнхий сайд байж. Энэ албанд Мухулайн 24 настай гуч хүүг Хубилай томилсон юм. Хаан өөрөө настай хашир суусан байв. Дэн Сяопины зохиолын гуравдугаар ботид байдаг шиг санаж байна. 1970-аад оны сүүлээс Хятадын удирдлагыг залуужуулна гэж ярьж эхэлсэн. 50- 60 насны хүн төрд маш сайн ажилладаг, 60-70 насны хооронд бүр сайн ажиллана. 70 гарсан ч сайн ажилладаг гэсэн байдаг. Ер нь бол насны бус төрд ажиллах итгэл үнэмшил, үзэл баримтлалын л асуудал юм. Монголын улс төрийн намууд итгэл үнэмшил, үзэл баримтлалгүй болохоор л хөрөнгө мөнгөний төлөө үйлчлээд байгаа хэрэг. Улстөрч залуусын дотор эрүүл үзэл бодолтой, зөв дуугардаг нь цөөнгүй байна аа. УИХ-аас АН-ын Л.Гантөмөр, З.Энхболд, Г.Баярсайхан, ИЗ-ННын С.Оюун, Д.Энхбат, МАН-ын Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр гээд байна. Ж.Энхбаярын аав нь их шударга, сайн хүн байсан юм. Ийм хүмүүс Монголын улс төрийн өнгийг тодорхойлох байлг үй дээ гэж дотроо бодож суудаг.
-Та Монголын 17 дахь Ерөнхий сайд. Хангамж ахуй тань хэр бай на вэ. Одоогийн төр засаг хамгийн ахмад Ерөнхий сайдаа хэрхэн харж үздэг юм бол?
-Ерөнхий сайдын ажлаа өгөх үед МАХНынхан намайг ардчиллыг дэмждэг хүн гээд хангамж үзүүлэхээс татгалзсан. Цалин өгөлгүй хөөсөн шүү дээ. Би нэхээ ч үгүй. Нэг удаа УИХаас 25000 төгрөг өгөхөд нь Ерөнхий сайд байсан хүн амиа тэжээгээд явчих байлгүй, ядарсан төрд маань хэрэг болог гээд буцаагаад өгсөн. Халамж, хангамж гэж байдаггүй. Нэр төрийнхөө буянаар гайгүй байж чадаж байна аа. Гавьяат эдийн засагч цол олгож, Чингисийн одонгоор шагнахад нь баярласан. Тэтгэвэр авдаг. Чамладаггүй юм. Тэгээд ч ер нь хүн өөртөө л санаа тавих хэрэгтэй шүү дээ. Дандаа улсаас гуйна гэж юу байх вэ.