Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүдэд мэдээлэл хий лээ. Тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлдэггүй хэмээгдсэн тэрбээр ажлаа хэрхэн хийж буйгаа харуулахыг хүссэн бололтой. УИХ-аас уг тогтоол гарсны дараа тэрбээр захирамж гаргаж Ажлын хэсэг байгуулсан байна. Нөөцийг нь тогтоосон ордуудад дүн шинжилгээ хийжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал, дэд бүтцийг ашиглан анхны зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Мөн уг үйлдвэрийг Оюутолгой, Цагаан суваргын ордын зэсийн баяжмал дээр түшиглэн Чойр, Сайншанд, Оюутолгойн аль нэгэнд байгуулах гэнэ. Мэдээж байгаль орчинд халгүй технологи сонгох ёстой хэмээн Ажлын хэсэг үзжээ. Тэдний дүгнэлтийг Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр хэлэлцсэн байна. Ин гээд Ерөнхий сайдын захирамжаар “Монгол Улсад зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах асуудлыг судалж дүгнэлт гарган санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ахлуулан байгуулжээ.
Тэд саналаа боловсруулаад дуусаж буй аж. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэж буй зэсийн баяжмалд түшиглэн жилд 90.000-130.000 тонн, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд жилд 200.0 мянган тонноос дээш катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах боломжтой юм байна. Ашиглах технологийг нарийвчилсан Техник-эдийн засгийн үндэслэлээр тодорхой лох гэнэ. Сайдаас гишүүд зарим зүйл асуув.
Н.Батбаяр: -Зэсийн үйлдвэр барих сонирхолтой хувийн компани олон. Тэдэнд яагаад зөвшөөрөл олгохгүй байгаа юм бэ? Зэс хайлуулах үйлдвэр байгуулахгүйгээр баяжмалаа гадагш гаргах нь үйлдвэрийн захирлууд, ард нь байгаа ноёдод л ашигтай. Тэд жилд 100-200 сая ам.долларын ашигтай байсан бол одоо зэсийн үнэ нэмэгдээд ашиг нь 400-500 сая ам.доллар болсон байна.
Д.Зоригт: -Зэс боловсруулах үйлдвэр байгуулах анхны судалгааг 1986 оноос хийсэн. Хувийн хөрөнгө оруулалт хийгээд зэсийн үйлдвэр байгуулах зөвшөөрлийг манай яам өгдөггүй. Бид зөвхөн ТЭЗҮ-д нь дүгнэлт гаргах үүрэгтэй. Зэс боловсруулах үйлдвэр байгуу лах саналтай БНХАУ-ын нэг компани бий. Гэхдээ үйлдвэрлэлээс ялгарах хүхрийн хүчлээ хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа. Тэр шийдлээ олоод ир гэсэн зөвлөмж өгсөн. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахад тулгамдаад буй гол асуудал нь хүхрийн хүчлийг яах вэ гэдэг асуудал гэнэ. Сүүлийн үед хүхрийн давхар ислийг ангижруулах, элементийн хүхэр үйлдвэрлэх арга технологи гарсан, түүнийг судалж буй аж.
АВЛИГА ӨГСӨН, АВСАН ХҮНД АДИЛХАН ХАРИУЦЛАГА ТООЦНО
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөн хийлөгчийн санаачилсан Эрүү гийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэ лэлцлээ. Авлигын төрлийг тодор хой болгохоор төсөлд тусгасан юм байна. Улс төрийн авлигын хамгийн ноцтой нь сонгуулийнх хэмээн гишүүд зөвшөөрөв. Тиймээс сонгуулийн үеийн авлигыг Эрүүгийн хуульд тусгайлан оруулж, хариуцлага тооцож байх ёстой гэж үзлээ. УИХ-ын дарга ялангуяа үүнийг онцлон сануулсан. Авлигын төрлийг нарийвчлахаар заасан атлаа буруугаа өөрөө хүлээсэн хүнийг эрүүгийн ялаас чөлөөлөхөөр тусгасан юм байна.
Д.Дэмбэрэл дарга “Энэ буруу концепц. Өгсөн нь авснаа илчилбэл авсан нь ч өгснөө илчилж болно. Өгсөн, авсан аль нь ч ижилхэн зэмтэй. Зорилгоо биелүүлэх гэж авлига өгсөн сэдэлтэй учраас ингэж чөлөөлөх ёсгүй” гэлээ. Төрийн албаны ажилтнуудын хүнд суртал, хойрго зан, иргэдэд үйлчлэх ёстойгоо ухамсарладаггүй байдлаас болж ажлаа бүтээх гэсэн хүмүүс авлига өгөхөд хүрсэн тухай зарим гишүүн ярив. Энэ тохиолдолд хэн хэн нь хариуцлага үүрэх учиртай гэж байлаа. Төслийг хэлэлцэхийг олонх дэмжив.
С.УУЛ