Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцав.
-Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан танай яам Европын аюулгүй байдал, хамтын ажил лагааны бай гууллага (ЕАБХАБ)-тай хамтран Олон улсын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгууллаа. ЕАБХАБ-ыг манай уншигчдад товч боловч танилцуулна уу?
-ЕАБХАБ нь Европ, Америк, Ази тивийн 56 улсыг нэгтгэсэн, бүс нутгийн хамгийн том байгууллага юм. 1975 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт Европын 33 орон, АНУ, Канад улсууд гарын үсэг зурснаас хойш “хүйтэн дайн” дуусаж, ЗХУ болон хуучин ХБНСЮУ задарч, Европ, Азийн улс төрийн газрын зураг ихээхэн өөрчл өгдөж, шинэ тулгар улсууд үүссэн нь ЕАБХАБ-ын хүрээг өргөжүүлэн тэлсэн бөгөөд 2006 онд Монтенегро улс элссэнээр өдгөө тус байгууллага 56 оролцогч улстай болоод байна. ЕАБХАБ нь бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлаас урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгж үүлэхэд үйл ажил лагаагаа чиг лүүлдэг. Тус байгууллага аюулгүй байд лын асуудлыг цэрэг-улс төрийн, эдийн засагбайгаль орчны ба хүний гэсэн гурван орчинд авч үздэг, зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхж үүлэхээс эхлэн хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар зөвлөлддөг, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг юм.
-Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажил лагаанд хэдийнээс ямар статустай оролцох болсон бэ?
-2004 оны арванхоёрдугаар сард Софи хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын Зөвлөлийн XII хуралдаанаар Монгол Улс тус байгууллагын хамтын ажиллагааны Азийн тав дахь түнш орон нь болсон. ЕАБХАБ нь дэлхийн бусад бүс нутаг, улс орон, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах бодлого баримталж, НҮБ, Европын холбоо (ЕХ), НАТО, Европын Зөвлөл болон бүс нутгийн бусад байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа бө гөөд эдүгээ Япон, БНСУ, Тайланд, Афганистан, Монгол зэрэг Азийн таван орон, Алжир, Египет, Израиль, Иордан, Марокко, Тунис гэсэн Газрын дундад тэнгисийн зургаан орон болон Австрали улстай хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоон ажиллаж байна. Азийн орнууд 1990-ээд оны эхэн үеэс ЕАБХАБ-тай яриа хэлэлцээ хийж эхэл сэн бөгөөд Япон 1992 онд түнш орны статустай болсноос хойш 1994 онд БНСУ, 2000 онд Тайланд, 2003 онд Афганистан, 2009 онд Австрали тус тус хамтын ажиллагааны түнш орон болжээ.
-Энэ байгууллагатай хамтран ажиллах нь Азийн Монголд ямар ач хол богдол той вэ?
-Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор тус байгууллагын хүрээнд хуримтлагдсан арга туршлагаас суралцаж байгаа юм. Тухайлбал цэрэг улс төрийн аюулгүй байдлын хүрээнд: хямралыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, ил тод байдлыг хөхиүлэн дэмжих, итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засаг, байгаль орчны хүрээнд: эдийн за саг, байгаль орчны зохистой бодлого бо ловсруулах, ЕАБХАБ-ын бүс нутагт аюулгүй байдлыг бататгах, хүний аюулг үй байдлын хүрээнд: хил хамгаалах, хүний наймаа, терроризм зэрэг зохион бай гуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, сонгогчдын боловсрол, хүйсийн болон цөөнхийн тэгш эрх, сайн засаглал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө зэрэг манайд сонирхолтой олон чиглэлийг энд дурдаж болно. Тус байгууллагаас зохиож буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох нь Европын улсууд, олон талт хамтын ажиллагааны байгууллагуудтай ойр дотно хамтран ажиллахад түлхэц үзүүлэх болно. Түүнчлэн бидний хамтын ажиллагаа нь Европын Холбооны гишүүн улсуудын баримталдаг стандарт, ерөнхий зарчим, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулах ерөнхий чиг хандлагатай нийцэж байна
-Хамтын ажиллагааны түнш орны хувьд Монгол Улс ЕАБХАБ-тай хамтран 2007 оны зургадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон түүний Азийн түнш орны хоо ронд хамтын аюулгүй байдлыг бэх жүүлэх нь” сэдэвт бага хурал зохион байгуулж байсныг санаж байна. Энэ хурлаас гарсан шийдвэр хэр хэрэгжиж байна вэ?
-Тэр бага хурлаар манай улстай холбоотой цаашид авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар тодорхой зөвлөмж, санал гаргасан. Үүндээ ма най шинжээчдийг аюулгүй байдлын чиглэлээр болдог ЕАБХАБ-ын бүс нутгийн хурал, семинар, сургалтын хөтөлбөрт түлхүү оролцуулах, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон бусад төвд манай шинжээчдийг дадлагажуулах зэрэг ажил хийхээр тусгасан юм. 2009 оны дөрөвдүгээр сарын 20-22-нд Улаан баатар хотноо “Төв болон Зүүн Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын өнөөгийн болон хэтийн төлөв: Улаанбаатар Шинэ Хелсинк болох уу” сэдэвт бага хурлыг Стратегийн судалгааны хүрээлэн, Маршаллын төв хамтран зохион байгуулах заалт ч мөн дээрх зөвлөмжид тусгагдсан билээ. Эдгээр заалт хэрэгжсэн.
-Монгол Улс, ЕАБХАБ-ын харилцаанд сүүлийн жилүүдэд ямар томоохон ахиц гарав. Хамтран ямар арга хэм жээ зохион байгуулав?
-ЕАБХАБ-тай хамтран 2010 оны хоёр дугаар сарын 9-10-ны өдөр Хүний наймааны эсрэг шинжээчдийн олон улсын бага хурлыг өөрийн оронд амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Вена хот дахь НҮБ-ын төвд 2010 оны гуравдугаар сарын 9-нд айлчлах үедээ ЕАБХАБд зочилж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга М.Бришамботой уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Мөн 2010 оны XII сард Астана хотноо зохион байгуулсан ЕАБХАБ-ын дээд хэм жээний VII уулзалтад Монгол Улсыг төлөөлж УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар оролцсон болно. Дашрамд дурдахад Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбе кистан улсууд 1992 оны нэгдүгээр са рын 30-нд тус байгууллагад оролцогч ор ноор нэгдэн орсон бөгөөд Казахстан улс Евразийг хамарсан аюулгүй байдлын нэгдмэл орон зайг бий болгох, аюул гүй байдлын нэг стандарт тогтоох зорилтыг дэвшүүлээд байгаа юм.
-Манай улс тус байгууллагад гишүүнээр элсэх эсэх тухайд Та ямар бодолтой байна вэ?
-2011 оны хоёрдугаар сард батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гуравдагч хөрш орнуудтай харилцах талаар тусгасан. Нөгөө талаар манай Засгийн газраас дэв шүүлсэн ЕХ-ны гишүүн улсуудын барим талдаг стандартыг нутаг шуулах зорилт бидний хамтын ажил ла гаанд нийцэж буй талаар би дээр дурд сан. Эдгээр зорилтын үндсэн дээр ма най улс тус байгууллагад оролцогч орноор нэгдэн орох асуудлыг судалж шийд вэрлэх нь зүйтэй гэж боддог
. -Өнөөдөр (өчигдөр) өндөрлөсөн Бага хурлаар чухам ямар асуудлуудыг авч хэлэлцэв. “ЕАБХАБ-2011-Монгол Улс” олон улсын энэ Бага хурал маань “Аюулгүй байдлын асуу далд цогцоор хандаж, нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд ЕАБХАБ-түүний Азийн түнш улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” гэсэн сэдэвтэй юм байна шүү дээ…
-Бага хурал нь гурван салбар хуралдаантай болсон, мөн “Афганистан улсын чадавхийг бэхжүүлэх: Дипломат албыг бэхжүүлэхүй” сэдэвт семинарыг хурлын хүрээнд зохион байгууллаа. Эхний салбар хуралдаан үндэстэн дамнасан аюулыг зогсоох хамтын хүч чармайлтыг бэхжүүлэх нь сэдвээр болсон. Энэхүү салбар хуралдаанд, мансууруулах бодисыг хууль бусаар хил дамнуулан тээвэрлэх тэр дундаа Афганистан улсыг онцлон үндэстэн дам насан аюулыг зогсоох хамтын ажил лагааг сайжруулах, Зүүн Ази дахь цэр гийн ил тод байдлыг бэхжүүлэх болон олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг сэдвийг хөндөн хэлэлцлээ. Хоёр дахь салбар хуралдаан Тээвэр болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь гэсэн сэдэвтэй байв. Гурав дахь хуралдаан Бүх талын аюул гүй байдлыг хангахад хүний эрх, үндсэн эрх чөлөө болон хуулийн хэр хэмжээний үүрэг сэдвээр болсон. Энэхүү хуралдаанд Ардчилсан засаглалыг дэмжих зорилгоор харилцан туршлага судлах, Хүний эрх, эрх чөлөөг дэмжих зорилгоор туршлага судлах зэрэг сэд вийг хөндөн хэлэлцсэн болно. Бага ху ралд оролцогчдод зориулж үндэсний язгуур урлагийн тоглолтыг сонирхуулсан нь манай зочдын сэтгэлд ихэд нийцсэн байх гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсад үндэс ний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жил, Ардын хувьсгал ял сны 90 жилийн ойн өмнө зохиогдож байгаа олон улсын энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын нэр хүнд, гадаад бодлогын орчныг улам өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
-Энэ хуралдаанд хаанахын ямар төлөөлөгчид оролцов?
-ЕАБХАБ-ыг тэргүүлж буй Литва улсын Гадаад хэргийн дэд сайд Эвалдес Игна тавичус, ЕАБХАБ-ын Азийн түнш орнуудын зохицуулагч Казахстан улсаас тус байгууллагын дэргэд суугаа Байн гын төлөөлөгч, Элчин сайд Каират Абдахманов, ЕАБХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албаны захирал Паул Фритч нар болон гадаадын 50-иад тө лөөлөгч, дотоодын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон.
Р.ЖАРГАЛАНТ