ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй тавдугаар сарын 31-нд ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Ц.Элбэгдорж, “Хоёр орны эрчимтэй хөгжиж байгаа эдийн засаг, тогтвортой, уламжлалт харилцаандаа тул гуур лан худал даа, эдийн зас гийн хам тын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж ажиллах эрмэлзэлтэй. Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр болон бусад баримт бичгүүдийг Засгийн газар хоорондын ко миссын ивээл дор боловсруулж байна. Манай улс, бүс нутгийг хөгжүүлэх олон улсын төслүүдэд оролцох сонирхолтой байдаг. Бид найдвартай, хариуцлагатай түнш байж чадна.
Хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоо нь Монгол-Оросын харилцаанд чухал юм. Хоёр талын бараа эргэлтийн 70 хувь, соёл-хүмүүнлэгийн солилцоо, хүмүүс хоорондын харилцааны тэн хагасаас илүү нь энэхүү харилцаанд ногддог. ОХУ-ыг ДХБ-д элсэхийг Монгол Улс дэмжиж байгаа. Манай улсын 40-өөс дээш насны иргэдийн бараг 70 хувь нь оросоор ярьдаг. Улаанбаатар хотод орос хэлээр сургалт явуулдаг 10 гаруй сургууль бий. Эдгээр орос хэлтнүүд манай хоёр орны харилцааг хөгжүүлэх гүүр болж өгдөг юм. Оросын Засгийн газар жил бүр манай улсаас сургах оюутны тоог нэмж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдагт бид талархаж байна” гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд аль аль талаасаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон төслүүд дээр бид хамтран ажиллаж байгаа бөгөөд амжилттай, үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн жил манай хоёр орны бараа эргэлтийн хэмжээ тэрбум орчим долларт хүрсэн нь 2009 оны худалдааны хэмжээнээс 40 хувиар илүү байгаа юм. Энэ бол сайн үзүүлэлт. Хоёр орны хүмүүнлэг, соёлын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Жил бүр манай улсын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-д сурах монгол оюутны тоо 230 байгааг бид ирэх жилээс эхлэн 300-д хүргэх болс ныг Танд мэдэгдэхэд таатай байна. ОХУ-д мах, махан бүтээгдэх үүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал зөвхөн танай улсын хувьд ч биш, бидэнд ч мөн чухал юм гэв. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол-Оросын хөрөнгө оруулалтын хамтын ажил лагааны зарим томоохон төсөл, түүний дотор Дорнодын бүс дэх ураны хүдрийн геологи хайгуул, олборлох, боловсруулах ажилд хамтрах чиглэлээр санал солилцов.
Мөн, Монголын төмөр замын дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг санхүүгийн хувьд бэхжүүлэн шинэтгэх, төмөр замын салбарын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах, түүний дотор Монголын баялгийн шинэ нөөцийг ашиглах, шинэ төмөр зам тавихтай холбоотой асуудлыг хамтарсан төслүүдийн хүрээнд нягт уялдаатай шийдвэрлэхийг зорьж байгаагаа мэдэгдэв. Монгол Улсад нийлүүлэх газ рын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах боломжтой арга замыг судалж үзэхийг холбогдох бай гууллагуудад үүрэг болгохоо Оросын тал энэ үеэр илэрхийлэв.
Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах чиглэлээр мөн санал солилцож ярилцлаа. Монгол-Оросын хил дээрх шалган нэвтрүүлэх боомтуудын тогтвортой ажиллагааг хангах зорилгоор тодорхой боом туудын үйл ажиллагааг хөг жүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаар боллоо. Ерөнхийлөгч нар бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэг үүдийн хүрээнд ажиллах чиглэлээр санал солилцлоо. Цөмийн зэвсэггүй статусынхаа баталгааг бэхжүүлэх талаар Мон гол Улсын гаргасан саналыг Оросын тал “цөмийн зэвсэгтэй тав”-ын бусад улстай хамт үргэлжлүүлэн судлахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс ШХАБ-ын хүрээн дэх эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, түүний дотор ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн шугамаар хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг Оросын тал сайшаав. Олон улсын бусад асуудлаар харилцан санал бодлоо илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсад халуун дотноор хүлээн авсанд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевт талархал илэрхийлээд түүнийг Монгол Улсад дахин айлчлахыг урьж, урилгыг талархан хүлээн авлаа. ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Д.А.Медведев нар уулзалт, хэлэлцээнийхээ дараа Кремлийн ногоолин танхимд хэвлэлийн бага хурал хийв.
Блүүмбэрг агентлаг: Хоёр Ерөнхийлөгчид хандаж байна. Төмөр замын болон ашигт малт малын салбарт хамтын ажиллагаа хэрхэн хөгжих талаар юу хэлэхсэн бол? Төмөр замын тээврийн асуудлаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улс 51 хувийг нь эзэмшинэ гэсэн үг үү, Тавантолгойн болон Дорнодын ордод хамтран ажиллахад хэрхэн нөлөөлөх вэ?
Д.А.Медведев: Бидэнд 1949 онд байгуулсан суурь гэрээ байгаа. Мөнхийн юм гэж үгүй. Өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой. Монгол түншүүдтэйгээ Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар тохиролцлоо. Төмөр замыг алдагдалгүй тогтвортой сайн ажиллуулах, өөрийгөө хөгжүүлэх санхүүгийн эх булагтай болгохын тулд шаардлагатай хөрөнгө болон техникийн арга хэмжээг авна. Нөгөөтэйгүүр Улаанбаатар төмөр замыг хэрхэн удирдахтай холбоотой шийдэл буюу дүрмийн сангийн хувийг эргэн харах, төмөр замын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчлөх асуудлыг хөндсөн. Хэн нь ямар хувь үүрэгтэй байх нь төмөр замын үйл ажиллагааг санхүүжүүлэх, хамтарсан төслийг хөгжүүлэх асуудалтай холбоотой. Хамтарсан боломжийн төслийн тухайд Тавантолгойн орд ч хамаарч байгаа. Төмөр замын асуудлаар хэлэлцээ үр гэлжлэх болно. Эцсийн бүлэгт Орос, Монголын үндэсний эрх ашгийг харгалзан орчин үед нийцүүлэхийн тулд хэлэлцээрийг эргэн харна. Таван толгойн асууд лаар бид саналаа Монголын талд хэлчихсэн байгаа. Цөмийн хамтын ажиллагааны асуудлаар төсөл хэрэгжүүлэх асуудлыг бид бас ярилцсан.
Ц.Элбэгдорж: 1949 оны гэрээг өнөөгийн бодит байдалд нийцүүлэн шинэчлэх асуудлыг ярьж байгаа. Энэ талаар хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно. Олон асуудлаар бидний байр суурь нэг байна. Тавантолгойн асуудлаар Засгийн газар ойрын үед зарласан тендерийнхээ дүнг гаргана. Энэ тендерт ОХУ оролцож байгаа. Бид ОХУ-тай энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэл бий.
МҮОНРТ: Дмитрий Анато ль евичээс асуумаар байна. Сүү лийн жилүүдэд манай хоёр орон худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх талаар их ярьж байгаа. Гэхдээ бид мэдэгдэхүйц үр дүн олж харахг үй байна. Аль талаасаа саад бэрхшээл учраад байна вэ, үүнийг яаж арилгана гэж та бодож байна?
-Монголтой хийж байгаа худалдааны хамтын ажиллагааны ерөнхий дүнд Орос 20 хувьтай байгаа. Хэрвээ Зөв лөлтийн үеийнхээр бодвол энэ бага байна. Олон улсын эдийн засгийн хүчний хуваарилалтын бодит талаас нь үзвэл энэ тийм ч муу биш тоо. Монголын худалдаанд Хятад лав 50 хувьтай байх. Бид манай энэ хувь хэмжээ өсөж Оросын хувьд ч, Монголын хувьд ч ашиг тай байгаасай гэж хүсдэг. Ту хайлбал Монгол манай тоног төхөөрөмжийг илүү их худалдан авч, бид хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нь импортлох хэрэгтэй байгаа юм. Энэ утгаар бараа эргэлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна. Юу хийх хэрэгтэй вэ гэвэл хөшүүрэг болохуйц том төслүүд хэрэгжүүлмээр байна. Бидэнд Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт гэх мэт түүхэн хөшүүргүүд байгаа. Гэхдээ хамтын ажиллагааны шинэ хүрээ хэрэгтэй байна. Тавантолгой, цөмийн салбар гэх мэт том төслүүд хамтын ажиллагааны хөшүүрэг болох ёстой. Тэр үед л Монголтой худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлж байгаагаасаа сэтгэл хангалуун байдлыг мэдрэх болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр талууд дорхи баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Монгол-Оросын хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөн хийлөгч Ца хиа гийн Элбэгдорж, Оросын Холбооны Ул сын Ерөн хийлөгч Дмитрий Ана тольевич Медведев;
“Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Гадаад ха рил цааны сайд Г.Занданшатар, Оросын Холбооны Улсын Байгалын нөөц, байгаль орчны сайд Ю.Трутнев;
Хоёр талын цэрэгтехникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд, Оросын Холбооны Улсын Хууль зүйн сайд А.В.Коновалов;
Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсгэн байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сарын 6-ны өдрийн Хэлэлцээрийн протоколд Монгол Улсын Зам тээвэр, ба рилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Тээврийн сайд И.Е.Левитин;
Монголын Анагаах ухааны академи болон Оросын Анагаах ухааны академи хооронд эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт Монголын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Монголын Анагаах ухааны академийн Ерөнхийлөгч П.Нямдаваа, Оросын Анагаах ухааны академийн Ерөнхийлөгч И.И.Дедов нар. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин бараалхлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яриагаа хамгийн тулгамдсан асуудлаас эхэлье гээд “Та бүхний мэдэж байгаачлан, манай улс ОХУ-аас түлшний хэрэгцээгээ үнд сэнд нь хангадаг. Сүүлийн саруудад түлшний хомсдол бий болж, хөдөө аж ахуй, уул уурхай, нийтийн тээврийн болон бусад салбарт хүндрэл учраад байна” гээд энэ байдалд анхаарлаа хандуулахыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээс хүсэв.
Ноён В.В.Путин боломж нөхцөлөө тооцон үзэж, “Роснефть” компанийн нөөцөөс даруй нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын орлогч дарга И.И.Сечин болон бусад холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Тэрчлэн нефть хангамж, тээвэрлэлтийн хувьд цаашид алсыг харсан арга хэмжээ авах талаар ойрын өдрүүдэд Засгийн газрын холбогдох гишүүдийн хэмжээнд уулзаж холбогдох зохицуулалтыг хийхээр болов. Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын тухайд 1949 оны хэлэлцээрийг шинэчлэхтэй хол богдсон асуудлаар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.
Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь хоёр орны харилцааны чухал асуудал болохыг тэмдэглэж, энэ талаар урьд өмнө Засгийн газрын хэмжээнд тохирсон зүйлээ хугацаанд нь хэрэгжүүлэх, “Дорнод Уран” компанийн үйл ажиллааг эхлүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч ажиллахаар боллоо. Мал эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаад хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв. Оросын талаас үзүүлж буй 375 сая рублийн буцалтгүй тусламжийн хүрээнд 37 сая тун шүлхийн вакцин, 22 ариутгалын машин нийлүүлэхэд бэлэн болсноо ноён В.В.Путин мэдэгдсэн.
Эхний ээлжинд дөрвөн сая тун вакциныг ойрын үед ачихаар болсон байна. Мөн ОХУ руу үхрийн мах экспортлох зөвшөөрөл ойрын үед олгохоо мэдэгдсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москвад байхдаа ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч А.П.Торшин, Холбооны хурлын Төрийн Думийн дарга Б.В.Грызлов нартай уулзаж санал бодлоо солилцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 1-нд айлчлалаа үргэлжлүүлэв. Ерөнхийлөгч галт тэрэгний “Московский” буудлаас Пискаревскийн цогцолборт зочилж, сүрлэг хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд 900 хоног бүслэлтэд байж, хотоо баатарлагаар хамгаалан тулалдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж энэ цогцолборыг босгожээ. Эндээсээ Ерөнхийлөгч Эрмитажийн музейд очлоо.
Музейд Монголын анхны төрт улс Хүн гүрний, эзэнт гүрний нэг хэсэг болох Алтан ордны улсын дурсгал, Эрмитажийн хос гүй ховор үнэт эдлэлийн сан хөмрөгтэй танилцав. Хосгүй ховор үнэт эдлэлийн санд хүн төрөлхтний түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийг нотлох олон үзмэр байна. Тухайлбал Ноён уулнаас олдсон Хүн гүрний дурсгалууд, Чингис хааны хэрэглэж байсан мөнгөн гэрэгэ, хаад ноёдын өв уламжилсан мөнгөн тамга, Занабазарын бүтээсэн цутгамал бурхан, XVII-XVIII зуунд Оросын эзэн хаадтай харилцаж, дипломат шугамаар тэдэнд илгээж байсан бэлгүүд, XIII-XIV зууны Монголын хаадын эд өлгийн зүйлсийг үзэж сонирхлоо.
Мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дорно дахины гар бичмэл судлалын хүрээлэнд Ерөнхийлөгчийг зочлоход Монголын түүх, соёлын холбогдолтой олон дээж дэлгэн тавьсан байв. Нийтдээ манай оронтой холбоотой 8000 гаруй гар бичмэл хадгалагддаг юм байна. Ер нь тус хүрээлэн монгол судлалаар ажлынхаа гарааг эхэлсэн ажээ. Дараагийн зочилсон газар бол I Петр хааны нэрэмжит хүн судлал, угсаатны зүйн музей байв. Энд Монголын тасаг, тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй ховор эд өлгийн зүйл, манай орны түүхээс өгүүлсэн, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй фото зургуудыг үзэж сонирхсон юм.
Музейд дэлхийн бүх орны түүх соёлыг харуулсан 42 мянган фото байдаг гэнэ. Ерөнхийлөгчийн айлчлал цаашид хоёр орны эрдэмтэд энэ чиглэлээр хамтран ажиллах, Монголын түүх соёлын дурсгалуудыг судалж томоохон бүтээл туурвих эхлэлийг тавьж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна. Энэ айлчлалын хүрээнд, цааш даа ОХУ-д хадгалагдаж буй Монгол Улсын соёл түүхийн хамааралтай хосгүй үнэт өвийг дэлгэн үзүүлэх, хамтран судлах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Монголын ШУА, Оросын талын холбогдох байгууллагуудтай амжилттай яриа хэлцлийг хийгээд байна.