Сонгуулийн тухай шинэ хуулийн төсөл тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа. Тэрбээр АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийг ахалж буй юм.
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан байх ёстой хуулийн хугацаа богиноссоор байна. Бүлгүүд сонгуулийн холимог тогтолцоог сонгосон ч 50:26, эсвэл 38:38 гэх мэтээр хэд хэдэн хувилбар дэвшүүлж байна. Цаг үрж, гацаад буй асуудлуудаар ахиц гарч байна уу?
-УИХ-ын Ажлын хэсэг дээр энэ тоог ярьж эхлээгүй. Манай бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн хувьд 26 хүнийг мажоритараар, 50 хүнийг хувь тэнцүүлсэн хувилбараар сонгохоор саналаа нэгтгэсэн. Хувь тэнцүүлсэн тогтолцоо дотроо нэр дэвшигч, нам хоёрын алийг дугуйлах вэ гэх мэт асуудлыг энэ долоо хоногоос нарийвчилж ярина.
Ер нь сонгуулийг шударга явуулах талаар Ажлын хэсэг дээр нэлээд ахиц гарч байгаа. Мөнгө тараадгийг санал хураахаас зургаан сарын өмнө зогсоох саналыг дэмжсэн. Миний хувьд энэ хугацааг нэг жил болгож сунгах байр суурьтай байна. Сонгуулийн өмнөх жил морь, бөхийн бай шагнал замбараагаа алддаг. Тухайн аймагт нэр дэвших гэж буй хүн очоод өндөр байлаад байвал өрсөлдөөний тэнцвэргүй нөхцөл үүсгэнэ. Үүнээс сэргийлж уг хуулийг долдугаар сарын 1-нээс өмнө гаргах ёстой.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд би цөөнх болсон. Чуулган дээр санал хураахад гишүүдэд ухуулна. Мөн сонгуулийн холимог тогтолцоотой болохоор хоёр төрлийн сурталчилгаа хийх юм. 26 тойрог одоогоор аймаг, дүүргээр байгаа.
Тухайн намаас нэр дэвшигч өөрийг өө болон намын мөрийн хөтөлбөрийг сурталчлах болно. Энэ хоёр сурталчилгааны онцлогоос хамаараад багийн бүрэлдэхүүний тоо, норм, санхүүжилт, бүх нэр дэвшигчийн боломжийг адилхан тооцно. УИХын болон орон нутгийн сонгуулийг хамт зохион байгуулна. Тиймээс хоёр сонгуулийн сурталчилгааг нэгтгээд, улсын мөнгөөр хэвлэж тараахаар тусгасан. Мөнгөтэй нь илүү олон материал хэвлэж тараадгийг хориглож буй нь энэ. Телевизийн нэвтрүүлгийн цаг, сурталчилгааны самбар зэргийг ч мөнгөтэй үгүйгээс үл хамаараад тэгш хуваарилна.
-Нэг удаагийн сурталчилгааны материалыг төсвийн мөнгөөр хэвлэнэ гэхээр сонгуульд зарцуулах зардал өмнөхөөсөө өсөх үү?
-Өмнө нь үр ашиггүй зүйлд хөрөнгө их зардаг байсан. 2012 оны сонгууль болох үеэр иргэний ухаалаг үнэмлэх гарсан байх тул сонгогчийн үнэмлэх олгохгүй. Сонгуулийн ихэнх зардал 1.7 сая хүнд сонгогчийн үнэмлэх хэвлэж, хаягаар нь тараахад зориулагддаг. Энэ зардлыг хэмнэж, нэг удаагийн сурталчилгааг нь хэвлэж өгье гэж буй. Техник хэрэгсэл хэрэглэж байгаа учир сонгуулийн зардал эхний нэг жилдээ нэмэгдэнэ. Дараа дараагийн сонгуульд тэр л техникээ ашиглах учир зардал, ажиллагаа багасна.
-Олон орны санал тоолох автомат төхөөрөмжийг судалсан. Ямар улсаас төх өөрөмжөө авахаар болсон бэ?
-АНУ-ын нэг компанийн төхөөр өмжийг судалж байгаа. Хамгийн найдвартай систем. Ямар нэг хакер халдахаас болгоомжилж, санал тоолох хугацааны турш уг төхөөрөмжийг интернэтээс салгана. Хүсвэл иргэд санал өгч буй явцыг хянах боломжтой. Саналын хуудсыг төхөөрөмжид хиймэгц “Таны саналыг тооллоо” гэсэн бичиг гарна. Төхөөрөмж 20.00 цаг болоход автоматаар зогсоно. Хэн хэдэн хувийн санал авсныг хэвлэж гаргана. Асуудал үүсвэл хэвлэсэн цаасыг тоолох боломжтой.
-Цахилгаан тасарвал яах вэ?
-Цахилгаан тасарвал төхөөрөмж зай хураагуураар ажиллана.
-УИХ-ын гишүүд жил бүр “тойргийн мөнгө” нэрээр сонгогдсон газартаа тэрбум төгрөг зарцуулж, хөрөнгө оруулчихсан. Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн хүнтэй шинэ хүмүүс өрсөлдөхөд тэнцвэргүй байдал үүснэ гэсэн шүүмжлэл бий.
-Энхболд Өвөрхангай аймгаас сонгогдсон учраас л гишүүний сурталчилгаа болно гээд тэнд зориулах хөрөнгө оруулалтыг хийхгүй байж болохгүй. Хэзээ нэгэн цагт гишүүн байсан хүнтэй өрсөлдөж л таарна. Би ч бас УИХ-ын гишүүн байсан Сугар гэдэг хүнтэй 2004 онд өрсөлдөж байсан. Сугар тэнд цахилгааны шугам тавиулсан, ажил хийсэн. УИХ-ын гиш үүн юм хийснээрээ сонгогддог бол би биш, Сугар ялах байсан.
-Тэгэхээр “тойргийн мөнгө” нөлөөлөхгүй гэж байгаа хэрэг үү?
-Нөлөөлдөггүй л юм билээ. Ц.Жаргал Баянхонгороос сонгогдсон, Эх орон намын гишүүн байсан. Цахилгаангүй байсан уг аймгийн ихэнх сумыг тэр 2004-2008 онд цахилгаанд холбосон. 2008 оны сонгуулиар тэр “Аймагтаа би ийм их хөрөнгө оруулсан юм чинь сонгогдоно” гэж байсан ч санаснаар нь болоогүй.
-Хүний хөгжил сангаас мөнгө авъя гэвэл иргэд заавал сонгуульд оролцож, саналаа өг гэсэн заалтыг танай Ажлын хэсэг оруулж байгаа юм билээ.
- Австрали, Тайланд, Бельги гэх мэт оронд хүн бүр саналаа өг, өгөхгүй бол торгоно гэсэн хууль үйлчилдэг. Бид Үндсэн хуульд зааснаар төр засгаа байгуулах үүрэгтэй. Үүнийг биелүүлэхийн тулд төсөлд дээрх заалтыг оруулж байгаа юм. Миний сонгох хүн алга гэвэл “Алийг нь ч сонгохгүй” байх эрхийг өгнө. УИХ, орон нутаг, баг, хорооны Засаг даргын сонгуулийг нэг өдөр хийнэ.
Өмнө нь гурван удаа ирдэг байсан бол одоо нэг л удаа сонгуульд оролцож, саналаа өг гэж буй юм. Зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн лхагва гаригийг албан ёсоор амралтын өдөр болгоно. Тиймээс өөрийн биеэр очиж саналаа өг. Энэ нь сонгуулийн луйврыг таслан зогсоох ач холбогдолтой. Микроавтобус үйлчилж, саналыг нь аваад, тэр явцдаа мөнгө тараах тохиолдол гарч байсан. Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй бол санал хураахын өмнөх өдөр саналаа дугтуйд хийгээд явуулна.
Түүнийг санал хураах өглөө машинд уншуулна. Гэхдээ тухайн хүн хэвтрийнх, очих боломжг үй гэдгийг эмнэлгийн байгууллага нотолсон байх учиртай.
-Саналын хуудас дээр “Хэнийг нь ч сонгохгүй” гэсэн сонголт нэмэх нь. Тэгэхээр тэр хэсгийг олон хүн дугуйлаад ирц хүрэхгүй болбол яах вэ?
-Тийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхг үй. Мажоритар хувилбараар бол нийт сонгогчийн 50 хувь оролцож байж сонгууль хүчинтэй болно. Саналаа өгсөн 50 хувийн 50-иас дээш хувийн саналаар нэр дэвшигч ялна. 25 ба түүнээс дээш хувьд хүрэхгүй бол сонгуулийг дахин явуулна.
-Саналаа өгөөгүй бол сонгогч Хүний хөгжил сангаас дөрвөн жил мөнгө авах эрхгүй болох уу. Дараагийн сонгуулиар саналаа өгөөд иргэн мөнгөө нөхөн авах эрхтэй юү?
-Дараачийн ямар нэг сонгууль болтол мөнгө олгохгүй гэж заасан. Заавал дөрв өн жил гэхгүй, тэр хугацаанд нөхөн сонгууль болоод түүнд оролцвол мөнгөө авч болно. Харин өмнөх хугацааны мөнгийг нөх өн олгохгүй.
-Хууль зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлагыг чангатгаж байгаа. Ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ?
-Нэр дэвшигч болон сонгогчид хамаатай хариуцлага бий. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч төслийг УИХ хэлэлцэж байна. Төрийн эрхийг зохион байгуулалттайгаар авахтай адилтгаж сонгуультай холбоотой хариуцлагыг нэмж байгаа.
Мөн мэдсээр байж нэгээс олон удаа санал өгсөн сонгогчийг хорих ялаар шийтгэнэ. Зөрчил гаргасан, мөнгө тараасан нэр дэвшигчийг СЕХ-ноос эхлээд шар, дараа нь улаан картаар торгоно. Сонгууль богино хугацаанд болдог, асуудал гарвал мөрдөн байцаалт явуулаад тогтоох боломжгүй.
Тиймээс Тайланд зэрэг улсад хоёр удаа шар, болохгүй бол улаан карт өгдөг. Улаан карттай хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлж тангараг өргүүлдэгг үй юм байна. Дараа нь мөрд өн байцаагаад тэр нэр дэвшигч мөнгө тараагаагүй, буруугүй байсныг тогтоовол тангараг өргүүлнэ. Буруутай нь илэрвэл сонгогдоогүйд тооцож, дахин сонгууль явуулдаг юм билээ.