Ерөнхий сайд С.Батболд мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө. Түүний хэлснээс үзвэл манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар 32.7 сая малтай, 160,0 мянган малчин өрхтэй байгаа аж. Дэлхийн уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтийн улмаас бэлчээрийн доройтол, цөлжилт ихсэж, ган, зудын давтамж ойртох болсон. Ийм үед байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлагатай уялдуулах шаардлага улам нэмэгдэж байна.
Манай Засгийн газар хөдөө аж ахуй, малчид, мал руугаа хандсан бодлого, шийдвэрүүдийг тодорхойлон боловсруулж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байна. Шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж, мал аж ахуйн хөгжилд онцгой анхаарал хандуулж ирсэн. Тухайлбал, “Төрөөс малчдын та лаар баримтлах бодлого”, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийг батлуулж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д эх орондоо үйлдвэрлэсэн мах, сүү, хүнсний ногоог татвараас чөлөөлөхөөр нэмэлт оруулав.
Хууль батлагдсанаар биржийн сүлжээ бий болгож, мал, малын гаралтай түүхий эд болон малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг оновчтой болгох, малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх, малчдын хүч, хөдөлмөрийг зөв үнэлэх нөхцөл бий болно гэж Засгийн газар үзэж буй. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь малчин хүнийг хөгжүүлэх, тэдний амьдралын төвшинг дээшл үүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн. Өө- рөөр хэлбэл малчин хүн рүүгээ хандсан.
Харин “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр мал руугаа чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, малчин хүн малаа чанаржуулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, сүргийн бүтцийг зохистой байлгах, малын гарал үүслээ тодорхой болгох, мал сүргээ эрүүлжүүлэхэд санаачилга гаргаж, мэргэжлийн байгууллага, мэргэжилт нүүдтэй нягт хамтран ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүний хувьд анхааруулан ажиллаж ирлээ гэж Ерөнхий сайд хэлэв. 2011 оноос мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж, бүх су манд мал эмнэлэг, үржлийн тасгийг гурван хүний бүрэлдэх үүнтэйгээр ажиллуулж байна. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал чухал зорилт болж байна.
УИХ-аас гаргасан томоохон бодлого, хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч малчид, иргэдийн орлого нэмэгдэж байна. Тухайлбал, ноолуурын зах зээлийн үнэ гурван жилийн өмнө 25 мянган төгрөг байсан бол одоо 50-70 мянга болов. Засгийн газар ноолуурын салбарт 100 тэрбум төгр өгийн бонд гаргах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Хэлэлцүүлгийн явцад нэмж тэмээний ноос, хонины нэгдүгээр зэргийн нэг килограмм ноос тутамд 2000 төг рөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь малч дын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлд вэрүүдийг хөгжүүлэх томоохон түлхэц болжээ.
2011-2012 онд мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж төрөөс малчдынхаа талаар олон чухал арга хэмжээ авахаар ажиллаж байна. Малчдынхаа эрүүл мэндийг илүү анхаарч, сум, орон нутгийн өрх, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт, малчдын хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бүрэн хамруулах, XXI зууны иргэн, малчин өрх айл ямар байх тэр жишигт ойртуулах талаар тодорхой ажил хийхээр төлөвлөж байна. “Төрөөс малчдын талаар ба римт лах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн удирдлага, малчид, мал аж ахуйн мэргэжилтний 1500 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний зөвлөлг өөнийг дөрвөн бүсэд зохион байгуулжээ. Засгийн газар уг зөвлөлгөөний үеэр гарсан санал са наачилгыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2010 онд хийсэн судалгаагаар 80.4 мянган малчин эрүүл мэндийн даатгалд, 20.0 мянган малчин нийгмийн даат галд хамрагдсан байна. “Хүний хөгжил сан”-гаас малчдын 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлыг шийдвэрлэв. Малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Суурь тэтгэврийн тухай болон Малчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна. УИХ-д өргөн мэдүүлээд байгаа “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ асуудлыг тусгажээ. Мөн малчдын өр зээлийг “Хүний хөгжил сан”-гийн хүрээнд шийдвэрлэхээр судалж байгаа аж.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд оны эхний нийт малын 1,6 хувь буюу 534,3 мянган мал зүй бусаар хорогдоод байгаа нь олон жилийн дунджаас бага үзүүлэлт юм. Нийт 15,4 сая хээлтэгч малын 77,9 хувь буюу 12,0 сая ор чим мал төллөж, гарсан төлийн 97,7 хувь нь бойжиж байна. Хээлтүүлэгч малын хүрэлцээг бод малд хэвийн, бог малд 2,0 дахин нэмэгдүүлэх шаардлага байгаа аж. Энэ нь 2009-2010 оны өвөл, хаврын зудын улмаас бог малын хээл түүлэгч ихээр хорогдсоноос үүдэлтэй юм. Үржлийн сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал бойжуулж, борлуулах аж ахуйн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн тодорхой хувийг энэ чиглэлд зарцуулснаар уг асуудлыг ойрын хоёр жилдээ багтааж шийдвэрлэхийг Засгийн газар зорьж байна.
Мал сүргийг эрүүлжүүлэхийг Засгийн газар нэн тэрг үүний зорил тоо болголоо. Үүний тулд баруун долоон айм гийг малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй тайван бүс нутгийн статуст хамруулж олон улсын төвшинд зарлах хүсэлтийг Дэлхийн мал, амь тны эрүүл мэндийн байгууллагад тавьжээ. Энэ нь эхний ээлжинд Монгол Улсын баруун бүс нутгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх юм байна. Унгар улсын Засгийн газрын урт хугацааны 25.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр Биокомбинатад техник, технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Ингэснээр тус үйлдвэр Европын Холбооны Үйлдвэрлэлийн зохистой дадлыг бий болгох (GMP) шаардлага ханган, мал эм нэлгийн ажил, үйлчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн чанар, баталгаат байдал олон улсын стандартын төвшинд хүрэх болно.
Шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжийг Олон улсын цөмийн энергийн агентлагийн тусламжийн хүрээнд судлах аж. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, манай орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройт сон байна. Бэлчээрийн доройтол, цөлжилтийг сааруулах зорилгоор “Бэлчээрийн тухай хууль”-ийн төсөл боловсруулаад УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу түүнд нийт малчин өрхийн 10-аас доошгүй хувиас санал асуулга авч буй юм байна. Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр индексж үүлсэн даатгалыг 2006 оноос гурван аймагт туршин хэрэглэж, 2011 онд 15 аймаг болгон өргөтгөж, 2012 оноос бүх аймагт хэрэгжүүлэх аж. 2008-2010 онд инженерийн хийцтэй 1000 худаг гаргаж, 1500 худаг засварлаж, малчдын хүчээр 1600 гар худаг гаргасан.
Хөдөөгийн хүн амыг болон 40 сая толгой малыг найдвартай усны эх үүсвэртэй болгоход инженерийн хийцтэй 8000 худгийг шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд сүүлийн жил үүдэд зарим нааштай үр дүн гарч байна. Эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн тэжээвэр амьтан үржүүлж байгаа ферм, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн гурван жилд 458-аар нэмэгдэж 1295 боллоо. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сүүний зургаан цогцолбор загвар аж ахуй байгуулж, 44 ферм, иргэнд цэвэр үүлдрийн үхэр олгох дэмжлэг үзүүлсэн байна.
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, түүний эзлэх хувийг тогтоох асуудлыг шийдвэрлэж энэ хоёр салбарын бие биеэ нөхөх органик холбоог бүрдүүлэх шаардлага бий болжээ. Манай Засгийн газар цаашид малчин хүн бол үйлдвэрлэгч бөгөөд мэргэшсэн болохыг хүлээн зөвшөөрч, аж ахуй эрхлэх мэдлэгтэй, данс тооцоотой болгох, малчдыг хөдөлмөрөө хоршиж хоршоо, нөхөрлөл, бүлэг болж ажиллахыг дэмжих аж. Манай улсын санаачилгаар НҮБ 2012 оныг “Олон улсын хоршооны жил” болгон зарласныг бид мэднэ. Хөдөөд ажиллаж байгаа малын эмч, мал зүйчдыг давтан сургах, мэдлэг чадварыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх нь төрөөс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны эцсийн үр дүнг дээшлүүлэх нэг нөхцөл гэж үзэж, хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилгоор нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаал гад жилд гурван удаа бүрэн хамруулахаар энэ жилээс эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөж байна.
Р.ЖАРГАЛАНТ