Зайсанд баригдсан Үндсэн хуулийн цэцийн байрны хуралдааны танхим 81 хүний суудалтай аж. Өчигдөр болсон Цэцийн дунд суудлын хуралдаан 09.30 цагаас зарлагдсан ч цагаас нь эрт очиход суудал дүүрсэн байв. Хуралдаанаар МАХН-ын нэртэй холбогдох асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын хүмүүс хуралдааны ажиглагч байсан нь суудал дүүрэх шалтгаан байв. УИХ-аас гишүүн Су.Батболд, Д.Дондог, Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Ц.Амарсайхан нар итгэмжлэгдсэн тө- лөөлөгчөөр томилогджээ.
МАХН-ын XXVI их хурлын дараа намаасаа салан тусгаарласан Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс Монгол Ардын Намаас Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэрийг салгаж авахын төлөө яваа юм. Эцэг хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа нь Цэц билээ. Ц.Амарсайханы хэлснээр намын нэртэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх нь Монголын шүүхэд урьд нь тохиолдож байгаагүй зүйл гэсэн. МАХН гэсэн нэрээр бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын хүмүүс УДШ-д хэдэн сарын өмнө өргөдөл өгсөн юм. Харин шүүхийнхэн Улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу МАХН гэсэн нэрийг ашиглах, хэрэглэх боломжгүй гэсэн үндэслэл хэлж, түүндээ тайлбар авахаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан юм. Цэцийн хуралдааны дэг гэж УИХынхаас ч хатуу зарчимтай байдаг аж. Цэцэд хү сэлт гаргагч нь УДШ, нэхэмжлэгч тал нь УИХ юм байна. Харин Н.Энхбаяр нарын хүмүүс ажиглагчаар оролцов. Хуралдааны өмнө талууд шинээр бүрдүүлсэн нотлох баримт байвал эхлээд Цэцэд гаргаж өгөх ёстой аж. Түүний дагуу Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хуулбарыг Су.Батболд Цэцэд өгсөн. Энэ явдал олон хүний гайхлыг төрүүлсэн юм. Учир нь Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тухай асуудал хэний ч чихэнд хүрээгүй байсан юм. Батболд, Дондог нарын хэлснээр 2-3 сарын өмнө төслийг санаачилж УИХ-ын даргад өргөн барьсан гэнэ.
Гэтэл энэ тухай хэн ч мэдээгүй байсан нь эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн. УИХ-ын төлөөлөгчдийн тайлбарласнаар бол сонгууль болгоноор гишүүд солигддог учир “эзэнгүйдэж” үлдсэн бололтой юм билээ. Энэ асуудлыг Монголын шүүхэд тохиолдсон анхны хэрэг гэж Ц.Амарсайхан хэл сэн боловч Б.Жаргалсайханы Бүгд найрамдах нам, А.Ганбаа тарын Социал демократ нам бусад намтай нэгдэж, нийлж байсан үе бий. Тэд нэгдэж, нийлсэн намаасаа эргэн салж, хуучин нэрээрээ сэргээн байгуулагдсан байдаг. Энэ асуудал анхаарал татдаг. Ц.Амарсай ханы тайлбарлаж буйгаар эдгээр намын салж, нийлэх, нэгдэх үед Улс төрийн намуудын тухай хуулийн “намын нэрийг дахин ашиглах, хэрэглэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх” тухай заалт байгаагүй аж. Энэ хууль 2005 онд батлагдсан юм билээ. Харин МАХН нэ рээ МАН гэж өөрчилсөн нь саях ны үйл явдал. Үүнийг УДШ тайлбарлахдаа “Монгол Ардын Нам 1992-2006 онд үйл ажиллагаа явуулж байсан. 2006 онд УДШийн шийдвэрээр татан буугдсан. Улс төрийн намуудын тухай хуульд “нам нийлсэн, нэгдсэн тохиолдолд тухайн намын өмнө нь хэрэглэж байсан нэрийг да хин ашиглах, үргэлжлүүлэн хэ рэглэх гэсэн заалт байдгаас та тан буугдсан намын нэрийг хэ рэглэж болохгүй гэсэн агуулга байх гүй. Энэ үндэслэлээр МАХН-ыг МАН гэсэн нэр хэрэглэ хийг зөвшөөрсөн шийд вэр гар гасан” гэв. Цэцийн хуралдааны дэгийн дагуу талууд эхлээд мэдээлэл сонсож, дараа нь мэтгэлцэв.
Ц.Амарсайхан: -24 жилийн турш намын нэрийг дахин ашиглах, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно гэснийг найман жил болгож төсөл санаачилсан юм байна. Найман жил гэдэг нь ямар үндэслэлтэй юм бэ?
Су.Батболд: -Улс төрийн намын үйл ажиллагаа бол засгийн эрх авах байдаг. Түүний дагуу авсан. Дөрвөн жилд нь нам эрх барьж болно. Дараагийн дөрв өн жилд нь ялагдал хүлээж бас болно. Энэ хооронд намууд төлөвшинө гэж үзэж найман жи лийг сонгосон. УИХ-ын гиш үүн хууль санаачлах эрхтэй. Түү нийхээ дагуу төсөл өргөн барьсан. Хуулийг хэлэлцэх явцад нам, гишүүдээс санал гаргавал түүнийг хэлэлцээд явна.
Ц.Амарсайхан: -Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулснаар намын нэрийг дахин ашиглаж болно гэж ойлгож болох уу.
Су.Батболд: -Тэгж ойлгож болохгүй.
Д.Дондог: -Намын нэрийг дахин ашиглах, үргэлжлүүлэн хэрэглэхэд хугацаа заагаагүй байсныг найман жил болгон оруулж ирж байгаа юм. Хязгаарлах бодит шалтгаан байгаа. Өмнө нь Үндсэн хуулийн цэцээс гаргасан үндэслэлийг бодолцож ийм хязгаарлалт тавьж байгаа.
Су.Батболд: -Хэрвээ энэ асуудлыг шударгаар шийд чих вэл дараа нь гарах үр да гаврыг хааж өгнө. Бүх хууль Үндсэн хуульд нийцэх ёстой. Монгол Улс олонхийн ардчилалтай орон. Улс төрийн намын хувьд нэр гэдэг бол үнэт зүйл. Нэгдэх, нийлэх, өөрчлөн зохион байгуулагдах асуудлаа олонхийнхоо шийдвэрээр гаргадаг.
Ц.Амарсайхан: -МАХН гэсэн нэрийг ашиглахгүй байх, түүний бэлгэдэл, туг, дал бааг хэрэглэхгүй байх, хураан авах, нэр хэрэглэсэн бол хариуцлага тооцох гэсэн нэхэмжлэлийг иргэн С.МолорЭрдэнэ анхан шатны шүүхэд гаргасан. Энэ шаардлагаа Улс төрийн намуудын тухай хуулийн 16.10 заалтын дагуу тавьсан байдаг юм. Туг далбаа, бэлгэдэлтэй холбоотой асуудал нь Зохиогчийн эрхийн тухай хуу лиар шийдэгдсэн юм билээ. УДШ-ийн хувьд нэртэй холбоотой асуудал нь эргэлзээ төрүүлсэн учраас Цэцэд хандсан. Өмнө нь Үндсэн хуулийн цэц (2004 онд намын нэрийг дахин ашиглах, хэрэглэх нь Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэг дэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн агуулгыг зөрчсөн тухай Цэцийн шийдвэр гарч байсан) нэртэй холбоотой асуудлаар шийдвэр гаргаж байсан. Энэ асуудал Монголын шүүхийн практикт анх удаа гарч буй тохиолдол учраас хэрэглэх гэж бай гаа хуулийн заалт Үндсэн хуульд нийцэх эсэхэд хариулт авахыг хүсэж УДШ-ээс Цэцэд хандсан.
Нэр давхардахгүй байх ёс той. Бас тодорхой хэмжээний төө рөгдөл үүсэж байна гэж үзэж байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд заасан 24 жилийн хязгаарлалт бусдын эрхийг хаадаггүй байх ёстой. Энэ маргааныг шийдэхийн тулд бид Цэцэд хандсан. Түүнээс бус УДШ-д өөр сонирхол байхгүй. Үндсэн хуулийн цэцэд УДШ-ээс тавьсан хүсэлтээсээ тат галзах ямар нэгэн үндэслэл байх гүй. Нэртэй холбоотой энэ маргааныг тасалж өгөх эрх бүхий байгууллага нь УДШ юм байна гэсэн итгэл үнэмшил төрж байна. УДШ-ээс гаргаж өгсөн хүсэлтийг хангаж өгнө үү гэж хүсэж байна. УИХ-аас гаргаж өгсөн шинэ нотлох баримт буюу Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь УДШ-ээс гаргасан хүсэлтээс татгалзах, харзнах шалтгаан болохгүй. Монгол Улсын аль ч шатны шүүх зөвхөн Үндсэн хуульд нийцсэн шийдвэр гаргах болно. Хүчин төгөлдөр хуулийг баримтлах болно. Хуульд хэзээ нэгэн цагт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байж болно. УИХ-аас өргөн барьсан Улс тө- рийн намуудын тухай хуулийн төсөл нь маргааныг хянан шийдвэр лэхэд нөлөөлөхгүй. Энэ хууль батлагдсан ч шүүхийн шийд вэрт нөлөөлөхгүй гэдгийг ойлгохыг хүсэж байна. Үүнийг Цэц анхааралдаа авна уу.
Д.Дондог: -Намын нэрийг өөрч лөх асуудалд цаг хугацааны хяз гаарлалт хийж өгснийг зөв ойлгосон байх гэж найдаж бай на. Хуульд зайлшгүй ийм шаард лага байна гэж үзсэн учраас төсөл санаачилсан. Улс тө рийн нам бол хуулийн этгээд мөн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Намын нэрийг ашиглах, үргэлжлүүлэн хэрэглэхийг хязгаарласан нь иргэдийн эвлэл дэн нэгдэх эрхийг зөрчиж бай на гэдэгтэй санал нэг бай на гэж биднийг УДШ-ийн тө лөөлөгч үзэж байгаатай санал ний лэхгүй байна. Бусдын эрхийг хүн дэтгэхг үйгээр эвлэлдэн нэгдэх нь байж болохгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Намын нэр тэй холбоотой төөрөгдөл гар даг учраас хязгаарлалт тавьж байгааг харгалзан үзээрэй. Цэц шийдвэр гаргахдаа энэ саналыг харгалзан үзэх байх гэж найдаж байна.
Су.Батболд: -Ардчиллын үнэт зүйл, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн шийдвэрийг УИХ гаргаж байгаагүй. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл на муудын төлөвшилд үнэхээр хэ рэгтэй. УДШ, Цэц, УИХ-ын гол баримталдаг зарчим нь нийт үндэсний эрх ашиг. Улс төрийн нам бол сонгуульд өрсөлддөг байгууллага. Ялсан тохиолдолд төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Намын нэрийг бүртгэх эрх нь УДШ-д бий. Түүнд нь ямар нэгэн нөлөө орохоос бид болгоомжилж байна. Тийм учраас асуудалд болгоомжтой хандахыг шийдвэр гаргах эрх бүхий байгуул лагаас хүсэж байна. Мэтгэлцээний цагийг талууд ийн “ашиглав”. Цэцийн даргын үү рэг гүйцэтгэгч, орлогч дарга Н.Жан цангийн хэлснээр дунд сууд лын хуралдааны дүгнэлтийг 15.00 цагаас танилцуулахаар мэдэгдээд байсан ч шийдвэр 16.20 цагийн үед гарлаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь танилцуулъя.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭВ
Үндсэн хуулийн цэц Улсын Дээд шүүхээс ирүүлсэн хү сэлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу ... нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ...нэр...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үр гэлжлүүлэн хэрэглэхийг хориг лоно” гэж заасан нь Үндсэн хуу лийн арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ. Уг маргааныг Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаа наараа хянан хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн дээр дурдсан заалт Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа. Уг дүгнэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. “
1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 оны арваннэгд үгээр сарын 14-ний өдөр 01 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуу лийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж хүчингүй болгосон байна.Үндсэн хуулийн цэц Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгосон үндэслэлдээ намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл хуулиар тогтоосон дээрх хугацаа нь “аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой” гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, намын нэрийг 24 жилийн турш хэрэглэж бо лохгүй гэсэн цаг хугацааны хяз гаарлалтыг хэт урт байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.
2. Улс төрийн намын тухай хуу лийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заал тыг зөрчсөн байна гэсэн агуул га бүхий өргөдлийг иргэн Н.Ариунболд, Д.Шонхоо, Х.Владимир, О.Баа санхүү, Ш.Бэлэгдэмбэрэл, Х.Сэлэнгэ, Б.Мөнхөө нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргаж байжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар урьдчилан шалгаж, Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан байна.Уг тогтоолын үндэслэл хэсэгт: “Монгол Улсын Ир гэний хуулийн /27 дугаар зүйл/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /16 дугаар зүйл/, Улс төрийн намын тухай хууль /6 дугаар зүйл/-иудад заас ны дагуу намын бүтэн болон тов чилсон нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхардах, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байх, хүний нэр байхыг хориглодог. Өөрчлөн байгу
улагдсан болон нэрээ өөрчилс өн, намын шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүд /мөн бусад иргэн, хуулийн этгээд/ өөрсдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж дахин нам байгуулах эрхтэй бөгөөд дээрх шаардлагуудыг хангасан нэрээр байгуулсан намаа нэрлэх эрхтэй байна” гэж заажээ.
3. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилс өн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, там га, тэмдэг, нэр, бэлгэдэл, дал бааг дээрх шийдвэртэй санал нийлээг үй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үр - гэлжлүүлэн хэрэглэхийг хориг лоно” гэсэн хязгаарлалт тог тоосон нь “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага бай гуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” байх Үндсэн хуулийн заалтад харшлаагүй байна.
4. Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулиар тогтоосон хязгаарлалтаас бусад то хиолдолд нийгмийн ашиг со нирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, нам байгуулах нь Улс төрийн намын тухай хуулиар нээлттэй байна” гэжээ.
Н.ЭНХБАЯР:-ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЯАЖ ГАРАХЫГ МЭДЭЖ БАЙНА
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа юм. Түүний байр суурийг сонирхлоо.
Н.Энхбаяр: -Цэцийн хуралдаан сонирхолтой байлаа. Талуудын байр суурийг харахад далд сонирхол байгаа нь мэдрэгдлээ. Хэдийгээр МАХН-ын бүртгэлийн асуудлыг энд яриагүй ч УДШ, УИХ-ын төлөөлөгчид, Цэцийн ги шүүд байнга л МАХН-ын бүртгэлийн асуудал руу халтирч ороод байгаа ажиглагдлаа. Тэдний далд санааг олж харснаа хэлье гэж бодож байна. Намын нэрийг дахин ашиглах, хэ рэглэхийг найман жилийн турш хязгаарлах тухай Улс тө рийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ нуусаар байгаад сая өөрийн эрхгүй гаргаж ирлээ. УИХ-д өргөн барьсан асуудал нууц байдаг юм байна гэсэн ойлголттой боллоо.
-Цэцийн шийдвэр яаж гарахыг таахын аргагүй. Гэхдээ МАХН гэсэн нэрийг ашиг лаж болохгүй гэсэн агуул гаар дүгнэлт гарч болзошгүй. Тэр тохиолдолд Таны дараагийн алхам юу байх бол…
-Яаж гарахыг нь мэдэж байна. МАХН гэсэн нэрийг өгөх нь ямар ч боломжгүй зүйл биш байхгүй юу. Харин өгөхгүй байх ямар ч боломжгүй. Боломжгүй зүйлийг эд хийгээд байна. Цэцийн хуралдааны явцыг харахад МАХН гэсэн нэрийг өгөх боломжтой юм билээ. Боломжтой зүйлийг яагаад боломжг үй гээд байгаа юм бэ гэж эд нараас бүгдээрээ асууя л даа.