
Тодруулбал, НДШ төлдөг 46 мянган ААН-ийн 712 500 ажилтны сарын дундаж цалин 1.3 сая болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй ажилтны дундаж цалингийн зөрүү нэмэгдсээр байгаа ба энэ оны III улирлын байдлаар эрчүүд дунджаар 1.5 сая төгрөгийн цалинтай байхад эмэгтэйчүүд 1.2 сая төгрөгийн цалинтай байна.

Мөн хамгийн өндөр цалинтай салбар уул уурхайн олборлолт бөгөөд ажилтнуудын цалин дунджаар 3.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 2.3 дахин их байна. Мөн зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны салбарт ажиллагсдын цалин 891 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 1.5 дахин бага байна гэв.
https://www.facebook.com/StatisticMGL/videos/1252232955348352