
Герман улсын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүрэгтэй Роберт Кох институт (RKI) байгууллагаас улаан жагсаалтаас хасагдсан улсын мэдээллийг хүргэлээ. Тодруулбал,
- Армен
- Иран
- Монгол
- Филиппин
- Румын зэрэг улс өндөр эрсдэлтэй орны тооноос хасагджээ.
Өөрөөр хэлбэл энэ сарын 12-ноос эхлэн дээр дурдсан улсын иргэд Герман руу зорчихдоо COVID-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан эсвэл тусаад эдгэрсэн бол 5-14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагагүй болсон аж.