
Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Эрдэнэс сольюшинс” компани гаргасан хувьцааныхаа зургаан хувьтай тэнцэх энгийн үнэт цаасыг нэмж арилжих болсноо мэдээлжээ. Тодруулбал, 10 077 100 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгохоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн байна. Мөн хувьцааны захиалга нь үнийн дүнгээсээ давсан тохиолдолд 5 536 868 ширхгийг нэмж борлуулахаар төлөвлөсөн гэнэ. Ингэснээр тус компани нийт 15 сая гаруй ширхэг хувьцаа арилжих аж. Ташрамд дурдахад, “Эрдэнэс сольюшинс” нь программ хангамж, технологи хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өчигдрийн байдлаар хувьцааных нь хаалтын ханш 75.5 төгрөг байв.
Бэлтгэсэн С.Дулам