
Жүжигчин, продюсер Г.Ундармаа эмч, сувилагч нарын ажил, амьдрал, тэдний мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулахаар олон ангит кино төсөл эхлүүлж, ирэх онд дэлгэцэд гаргахаар төлөвлөжээ. Тодруулбал, “Ю фильм” болон “Номадиа” пикчерс хамтран “Яаралтай тусламжийн тасгийнхан” нэртэй 20 ангит кино бүтээж байна. Энэхүү киногоор иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч, эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголт өгөхийг зорьжээ. Мөн мэргэжлийнх нь онцлогийг харуулах, эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор үзүүлснээр салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж. “Яаралтай тусламжийн тасгийнхан” киног ирэх оны эхний улиралд олонд хүргэх юм.
Бэлтгэсэн А.Хангай