Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөвсгөлд мөндөр орсны улмаас 19 гэр нурж, хоёр автомашины шил хагарчээ

Өчигдөр Хөвсгөл аймгийн Хатанбулаг сумын нутагт 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарсан тухай  ОБЕГ-аас мэдээллээ. 

Шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын 5 ханатай 4 гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн бөгөөд мөндөрт иргэн А-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Л-ын “Харриер” загварын суудлын автомашинуудын шил хагарсан байна.