Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Завхан аймагт ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барих барилгын шав тавьлаа

Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн Газар болон Монгол Улсын Засгийн Газар хоорондын байгуулсан нөхцөлт зээлийн хүрээнд Завхан аймагт ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барих барилгын шав тавих ёслол боллоо.

Тус аймагт одоо ажиллаж байгааг нь  1980 онд барьсан аж. Улмаар уг цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон гэнэ. Шинэ байгууламж баригдсанаар цэвэрлэх байгууламжийн хүчин чадал 3 дахин нэмэгдэж УЛИАСТАЙЧУУД эрүүл, таатай орчинд амьдрах боломж бүрдэж буй.

Ташрамд дурдахад, цэвэрлэх байгууламжийг 17.5 сая еврогийх хөрөнгө оруулалтаар 5 аймагт барьж эхэлжээ. Улмаар цэвэрлэх байгууламжуудыг 2024 онд ашиглалтад оруулах аж. 

Төслийг  Барилга, хот байгуулалтын яам, Польш улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх юм.